December 03, 2010

kkkkkkk:P


Аав аа, капитализмыг алгасах социалист хєгжил гэж юу хэлээд байгаа юм бэ? - Тэгэж хєгжиж болох нь уу, vгvй юу гэж оросууд манайхан дээр туршиж vзсэн юм. Бvтэлтэй юм болоогvй л дээ.

Америк довтлох вий гээд Хатами Ерөнхийлөгч цөмийн зэвсэг, террорист хоёроо нуухыг зарлиг болгожээ.
- За яав гэхэд
- Бушийн хамгийн дургүй газар нуулаа. Цөмийн зэвсгээ хичээлийн танхимд, террористыг номын санд нуулаа гэжээ.

Хойт Солонгосын Ким дарга Ираны Ерөнхийлөгч Хатами руу утас цохив. “Буш аман дээрээ үй олноор хөнөөх зэвсэг яриад, ачир дээрээ манай системийг өөрчлөхийг зориод байна” гэхэд Хатами “Зүгээр зүгээр бидэнд одоогоор үй олноор нь хөнөөх зэвсэг байхгүй. Тэгээд ч системийг өөрчлөх нь нэгдүгээрт, зэвсгийн асуудал хоёрдугаарт шүү дээ” гэжээ.


Кофи Аннан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад санал асуулга явуулжээ. “Дэлхийн бусад орнууд хангалттай хоол хүнстэй байхын тулд юу хийвэл зохистой вэ, үзэл бодлоо шударгаар илэрхийлнэ үү” гэж хүсжээ. Санал асуулга амжилтгүй болж гэнэ. Англи улс “хоол хүнс” гэдгийг ойлгосонгүй гэнэ. Орос Франц хоёр “шударгаар” гэдгийг ойлгосонгүй. Хятад улс “үзэл бодол” гэдгийг ойлгосонгүй. Харин Америк “дэлхийн бусад орон” гэдгийг ойлгосонгүй гэнэ.


Нэгэн улс тєрчийн оршуулга болж, хvмvvс ээлж дараалан vг хэлж, талийгаач бол хєдєлмєрч, даруу тєлєв, нинжин сэтгэлтэй, нєхєрсєг эвсэг ... хvн байсан, бидний сэтгэл зvрхэнд vvрд ... Талийгаачийн аав сонсож сонсож, тэссэнгvй:
-Одоо болно. Бид энд шал єєр хvнийг оршуулж байгаа юм шиг санагдчихлаа гэлээ.
Аав аа, капитализмыг алгасах социалист хєгжил гэж юу хэлээд байгаа юм бэ? - Тэгэж хєгжиж болох нь уу, vгvй юу гэж оросууд манайхан дээр туршиж vзсэн юм. Бvтэлтэй юм болоогvй л дээ.

УИХ-ын шинэ гишvvн ажлаа тараад гэртээ ирэв. Эхнэр нь:
- Хоол идэх vv?
- Ширээний ард бушуухан суугаад гараа єргєв.
- Эхлээд цай уух уу? Гараа єргєв.
- Пиво байна, уух уу? Алга ташив.

Хөрш орнуудын зөрчил дэлхийг дайны ирмэгт аваачих нь




Солонгосын хойгийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэхүү орон нутгийн шинжтэй зөрчил дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна гэхэд хилсдэхгүй. Анх буун дуу гарсан энэ жижиг арал 38 дугаар өргөргийн дагуу оршдог бөгөөд умардууд түүнийг өмнөдийн эзэмшил гэж хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс энд үе үе харилцан буудалцдаг. Харин энэ удаад асуудал нилээд ноцтой болж ирлээ. Тэр бүү хэл шинжээчид үүнийг Ази тивд цэргийн зөрчил, дайн дэгдэхийн эхлэл гэж үзэж байна.

Тэгээд ч хэрэв үнэхээр Солонгосын хойгт дайн дэгдвэл энд байгаа олон арван цөмийн объектууд өртөж, экологийн сүйрэл болох нь зайлшгүй. Үүнээс л дэлхий дахин сэрэмжилж байгаа.Хэрэв хоёр Солонгосын хооронд дайн дэгдвэл Өмнөд Солонгосын нутаг дээр байрласан АНУ-ын арми татагдан орж л таараа. АНУ-ын цэргийн маш том хүч өмнөд Солонгост төвлөрснөөс гадна Японы нутаг дэвсгэр дээр ч америкчууд байрладаг. Мөн далай тэнгист тус улсын хөлөг оннгоцны бүхэл бүтэн анги нэгтгэлүүд байгааг мартаж болохгүй. Харин Умард Солонгос мэдээж, Хятадаас тусламж авна гэж тооцоолж байгаа. Тэгэхээр үнэхээр дэлхийн III дайн дэгдлээ гэж үү?.

Хэрэв Солонгосын хойгт том дайн дэгдвэл үр дүн ямар ч байсан хоёулаа устана гэдгийг Өмнөдийн болон Умардын эрх баригчид сайн мэдэж байгаа. Иймээс л Өмнөд Солонгос хачирхалтай мэт боловч НҮБ-д хандахгүй байгаа бололтой. Ер нь Өмнөд ч энэ зөрчилд буруутай. Тэд өөрсдөө хилийн орчимд цэргийн сургуулилт хийж, Умард Солонгосыг өдөөн хатгасан билээ. Одоо харин үүссэн нөхцөл байдлыг АНУ ашиглаж, умардсолонгосчуудад дарамт шахалт үзүүлж магадгүй нь. Тэгээд ч төрийн эрх мэдэл Ким Чен Ирээс залгамжлагчид очиж байгаа тун эгзэгтэй үед өөрийн хүчийг мэдрүүлэх боломжийг америкчууд яаж зүгээр орхих вэ дээ.

Хоёр Солонгос дайтвал дараа нь ямар улс дайнд татагдан орох вэ?
АНУ ба Иран уу, эсвэл Хятад ба ОХУ уу? Өмнөд Солонгосыг АНУ, Япон дэмжих нь тодорхой бол харин ОХУ, Хятад ч мөн умардынхныг түрэмгий үйлдэл хийхээс сэрэмжлэхийг оролдох болно. Яагаад гэвэл том гүрнүүдэд одоогоор том дайн хэрэггүй. Саяхан эдийн засгийн хямрал болоод өнгөрсөн нь үүнд нөлөөлж байгаа. Мөн АНУ-д Иран, Афганистанаас гадна гурав дахь халуунцэг хэрэггүй. Ер нь америк хүний амь нас сүйдээгүй цагт энд дайн эхлэхгүй гэж баттай хэлж болно. Хятад ч аль нэгний талд орсонгүй, харин хоёр улсын тэргүүнийг хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай гэж мэдэгдсэн. Гэтэл Иран улс шууд Умард Солонгосыг дэмжсэн. АНУ-ын хувьд Пентагонд хуралдаж, Өмнөд Солонгос руу цэргийн тусламж илгээх төлөвтэй болж ирж байгаа. Түүнчлэн Японы хэт барууны үзэлтнүүд энхийг сахилагчдыг Умард Солонгосын нутагт оруулах санал тавьж байгаа.

Ер нь байдал яаж ч эргэсэн Японд юу ч ногдохгүйг тэд сайн мэдэж байгаа. Хоёр Солонгосын хэн нь ч тэдний холбоотон болохгүй, өмнө нь дарлуулж байснаа мартах болоогүй байгаа. Тэгээд ч солонгосчууд эцэс төгсгөлгүй хоорондоо тулалдаад байвал тэдэнд харин ашигтай байх шүү. Энэтхэгийн хувьд умардынхан цөмийн цохилт хийх вий гэж сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн.

ОХУ одоогоор Солонгосын хойгийн асуудалд оролцохгүй байгаа. Ер нь Оросын Алс Дорнодод цэрэг армийн хүч их сул байгаа учраас тэд мөн л юунд ч нөлөөл ж чадахгүй. Номхон далайн флотоос бараг л нэр нь үлдсэн, мөн цэргийн ангиуд бараг байхгүйтай адил. Дээр нь тус улс хүн ам цөөтэй, ялангуяа Алс Дорнодод оросуудаас бараг хятадууд нь олон гэхэд даваадуулсан болохгүй. Хил орчим дайн дэгдвэл оросуудад их л гай удна даа. Гэхдээ оросууд Солонгосын хойгийн асуудалд их анхаарал тавьж байна, яагаад гэвэл үйл явдал тус улсын Владисвосток хотоос 440 км зайд өрнөж байгаа. Гэхдээ Оросын Геополитикийн Академийн Ерөнхийлөгч Л.Ивашов “Хэн ч, бүр Хятад ч Умард Солонгосыг хамгаалахгүй” гэж мэдэгдэж байна.

Шинжээчид Сөүл, Пхеньяны цэргийн хүчийг тооцоолон гаргалаа
Умард Солонгос урд хөршөө шинэ дайралтаар сүрдүүлж байна. “Хэрэв хоёр Солонгосыг хуваасан Шар тэнгисийн хилийн бүсийг давбал хайр найргүй цэргийн цохилт өгнө” гэж тэд мэдэгдсэн.

Үнэндээ бол Умард Солонгос нь Өмнөдийнхөөс бараг хоёр дахин их цэргийн онгоц, танк, өөрөө явагч зэвсэгтэй. Гэхдээ эдгээр зэр зэвсэг бараг бүгд ёс суртахууны элэгдэлд орсон. Умардын Цэргийн нисэх хүчин голдуу Зөвлөлтийн үеийн МиГ-17, 19, 21 онгоцыг ашигладаг. Мөн цөөн тооны Су-25 бий. Түүнчлэн Зөвлөлтийн хөнгөн амфиби-танк ПТ-76, тэрчлэн Хятадад болон дотоодод үйлдвэрлэсэн танкуудтай. Харин Өмнөд Солонгосын арми хамгийн орчин үеийн зэр зэвсэг, техниктэй. АНУ-аас нийлүүлсэн цэргийн онгоц, танкуудаас гадна тэд дотооддоо ч бас байлдааны техник үйлдвэрлэдэг. Сөүл бараг 500 цэргийн онгоц, вертолеттой, түүний дотор 200 F-5, F-16 сөнөөгч онгоцууд ч бий.

Оросын шинжээч А.Фролов “”Өмнөд Солонгос техникийн болон тооны хувьд Умардаас давуутай. Зэр зэвсгийн орчин үеийн систем, дөрөвдүгээр үеийн байлдааны онгоцууд, танкуудаар хангагдсан. Гэхдээ Умард Солонгосын давуу тал бол өмнөд хөршийнхөө газар нутгийг бүхэлд нь нөмрөх пуужингийн технологи. Өмнөдөд тийм пуужингууд байхгүй. Түүнээс гадна Умардад цөмийн зэвсэг байгаа гэдэг бол өмнөдийн талаар ийм мэдээлэл алга. Умард Солонгос харуулын хэдэн том хөлөг онгоцтой, пуужингийн ба торпедын 150 хөлөгтэй. Мөн Зөвлөлтийн загвараар Хятадад үйлдвэрлэсэн дизелийн 26 усан доогуур шумбагч болон хэдэн арван мини усан доогуур шумбагч бий.

Гэхдээ Сөүлд 200 м урт “Токто” вертолет зөөгч хөлөг бий. Энэ бол тус бүс нутаг дахь хамгийн том цэргийн онгоц юм. Ерөнхийдөө хоёр Солонгосын цэргийн хүчин чадал ойролцоо хэмээн шинжээчид дүгнэж байна. Энэ зөрчил ер нь хоёр Солонгост л ашигтай. Аль аль нь нөгөө талаа дайсагнах үзэлтэй гэж буруутган, хөрш орон руугаа чиглэсэн хатуу бодлого баримтлах гэж тэр. Ингэж л тэд ард түмнээ нэгтгэн нягтруулж, унасан нэр хүндээ сэргээх бодол тээж байгаа.

Тооны хэлээр
БНАСАУ
Умард Солонгосын армийн бие бүрэлдэхүүн 847 мянга, 2770 танк, 2440 хуягт техник, 646 байлдааны онгоц, байлдааны 86 хөлөг, түүний дотор 51 усан доогуур шумбагчтай.

Өмнөд Солонгос ба Япон, АНУ-ын холбоо
АНУ-ын арми энд 30 мянган цэрэгтэй. Хэрэв Солонгосын хойг дээр дайн дэгдвэл тэд нэмж 690 мянган цэрэг, 2000 байлдааны онгоцоо татна. Энэхүү холбоо нийлээд бараг нэг сая цэрэгтэй, мөн 3,5 мянган танк, байлдааны 1000 онгоц, 200 вертолет, 102 хөлөг онгоц, 14 усан доогуур шумбагч бий.

НИЙТЛЭЛЧ АШИМ

Сэтгэлхээн...


Хөөрч догдлохыг минь үзмээр байна уу
Хөдөө явж цэцэг түүхийг хачин ихээр хүсэж байна
Хүнгүй газар тэгээд хоёулаа сэтгэлхэн минь
Хүнд хэлэхгүй нөгөөхөө ярьж болно
Дараа нь дахиад л эргээд ирцгээнэ
Даруухнаар хүрмээ товчилж хүмүүстэй алхана
Хөөрч догдолсныг минь тэд мэдэхгүй
Хөдөө явж цэцэг түүснээс хэлэхгүй
Аз жаргалтай дүр надад зохиж таарна
Амрагаа баярлуулна, чамайгаа нууна Сэтгэлхээн...

October 15, 2010

ердөө 2 үнээгээр төлөөлүүлэн тухайн нийгмийн онцлогийг гаргасан сонирхолтой хошигнол


Ардчилагчид
Чи хоёр үнээтэй.
Харин хөрш чинь юу ч үгүй
Чи өөрийн азтай байгааг буруу зүйл гэдгийг мэдэрдэг


Бүгд найрамдахчууд
Чи хоёр үнээтэй
Харин хөрш чинь хоосон
Тэгээд юу гэж?


Социалистууд
Чи хоёр үнээтэй
Төр нэгийг нь авч нөгөөг нь хөршид чинь өгнө
Чи хөршийнхөө үхрийг хамтран хэрхэн маллах тухай тохиролцон улмаар хоршоолол үүсгэнэ.


Коммунистууд
Чи хоёр үнээтэй.
Төр чамайг сүүгээр хангахын тулд бүгдийг нь хураана.
Чи сүүгээ авахын тулд эцэс төгсгөлгүй оочирт зогсоно.
Сүү хэдийнэ гашилсан байх бөгөөд бас өндөр үнэтэй байна.


Америк: капиталист загвар
Чи хоёр үнээтэй.
Чи нэгийг нь зарж оронд нь бух худалдаж авснаар үхэр сүрэгтэй болно.


Америк: хүнд сурталт загвар
Чи хоёр үнээтэй.
Засгийн газрын шинэ ферм хөтөлбөрийн хүрээнд нэг үнээг чинь буудаж устгасныхаа төлөө болон нөгөө үнээний чинь сүүнд зохих төлбөрийг төлөх хэдий ч дараагаар нь сүүг шуудуу руу асгана.


Америкийн хэв маяг
Чи хоёр үнээтэй
Нэгийг нь зарах хэрнээ буцааж өөртөө түрээслэн, нөгөөд нь зориулан IPO буюу шинээр хувьцаа гаргахаар зарлана. Хоёр үнээнээсээ 2 дахин илүү сүү гаргуулахаар хүчлэнэ. Эцэстээ нэг үнээ нь эцэж үхэхэд чи гайхаж хоцроно. Шинжээчдэд юу болснийг өгүүлэхэд тэд чамд дордсныг чинь хэлээд зардлаа бууруулахыг зөвөлнө. Улмаар хувьцаа чинь өсч эхлэнэ.


Франц хэв маяг
Чи хоёр үнээтэй
Чи 3 үнээтэй болохыг хүсч байгаа тул ажил хаялт зарлана.
Чи үдийн цайндаа явж, бас дарс шимнэ. Амьдрал үнэхээр жаргалтай.


Япон хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг жирийн үнээнээс 1,5 дахин болгож өөрчлөөд 20 дахин илүү сүү үйлдвэрлэнэ. Үнээнүүд өөрсдийг нь галт тэргээр итгэмээргүй бөөндөн зөөдгийг мэдэж авна. Улмаар тэдний хамгийн шилдгүүдийг үхрийн сургуульд явуулж эхлэнэ.


Герман хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг шаргал өнгөтэй төдийгүй шар айраг ууж улмаар өндөр чанартай сүү өгөхийн зэрэгцээ цагт 100 миль хурдалдаг болгож инженерчлэнэ. Харамсалтай нь тэд жилд 13 долоо хоног амралт авахыг шаардаж эхлэнэ.


Итали хэв маяг
Чи хоёр үнээтэй, гэхдээ тэдгээрийг хаана байгааг үл мэднэ. Үнээгээ эрж орчноо ажиглангаа сайхан хүүхэн олж харна. Үдийн цайндаа завсарлана. Амьдрал сайхан байнаа гэж.


Орос хэв маяг

Чи хоёр үнээтэй
Чамд бас архи бий.
Үнээгээ тоолох үед чамд 5 үнээ байгааг мэдэж авна.
Чамд ахиад архинаасаа хүртэнэ.
Үнээгээ дахин тоолох үед бүр 42 үнээтэйгээ мэдэж авна.
Мафи үүнийг илрүүлж мэдээд, булааж авсан ч чи үнэхээр олон үхэртэй нэгэн.


Талибан хэв маяг
Чиний бүх үхэр Афганстанд байдаг, тэдгээр нь нийт хоёр. Чи сүүг нь авч чаддаггүй учир нь хэн нэгний биеийн аль нэг хэсэгт хамаагүй хүрч болохгүй. Америкийн засгийн газар сүүн бүтээгдэхүүн олох өөр эх үүсвэрт зориулан 40 сая долларын баталгаа гаргаж өгсөн ч тэрхүү мөнгө зэвсэг худалдаж авахад зарцуулдаг.


Ирак хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэд хаа нэгтээ нуугдаж байгаа.
Тэд мөөрөлтөө радио долгионоор дамжуулдаг.


Польш хэв маяг
Чи хоёр бухтай
Ажилчид тэдгээрээс сүүг нь авахаар байнга зэрэмдэглэж улмаар алсан.


Бельги хэв маяг
Чи нэг үнээтэй
Үнээ чинь сэтгэцийн өвчтэй. Заримдаа тэр өөрийгөө франц заримдаа фламанд гэж боддог.
Фламанд үнээ Франц үхэртэй хамт байхыг хүсдэггүй.
Франц үхэр Фламанд үнээний сүүг хяналтандаа байлгахыг хүсдэг.
Үнээ өөрийг нь таллан хуваах зөвшөөрөл хүсдэг.
Үнээ үхэхдээ жаргалтай.


Флорида хэв маяг
Чи хар, бор хоёр үнээтэй.
Аль сайхан харагдаж байгаад нь хүмүүс саналаа өгдөг.
Зарим нь борыг шилдэг хэмээн зориудаар саналаа өгдөг бол нөгөө хэсэг нь хард санамсаргүйгээр саналаа өгдөг. Харин зарим нь хоюуланд нь бүр зарим нь хэнд нь ч өгдөггүй.
Нэг хэсэг нь алинд нь саналаа хэрхэн өгөхөө ч тодорхойлж чаддаггүй. Эцэст нь муж улсаас гадуур хэсэг бүлэг залуус аль сайхан харагдаж байгаа гэж бодох ёстойг чинь хэлээд өгнө.


Калифорни хэв маяг
Чи сая үнээтэй. Тэд калифорний бяслаг хийдэг. Зөвхөн 5 нь англиар ярьдаг. Нилээд хэсэг нь хууль бусаар амьдардаг.
Арнольд Шварцеггер том дэлэнтэй хэн нэгэнд нь дуртай.

October 13, 2010

Би дуртай...


Би танихгүй хүн рүү харахад над дээр туссан харцаа буруулахад дуртай
Харин ичих ч үгүй шалиг инээмсэглэхэд дургүй

Би бүлээн салхи хүзүүн дээр үнсэж үсийг минь илбэхэд дуртай
Харин хог шороотой хамт хормой сэвэлзүүлэх хавсарганд дургүй

Би сүргээрээ бөөгнөрөөд хөхрөлдөх цөөвөр чононуудад дургүй
Харин тэргүүнээ ямагт өргөж ганцаар урагшлах ирвэсэнд дуртай

Би хоёрын хооронд болсон болоогүй жижигхэн ногоон алимнуудад дургүй
Боловсорч гүйцсэн атгасан гарын чинээ шүүслэг улаан алиманд дуртай

Би идэх тусам бялууруулдаг зөгийн баланд дургүй
Шүлс асгарч хэл дарвиганасан ч тэмүүлээд байдаг исгэлэнд дуртай

Би амьд нэртэй ч тансаг цаасны тасархайд ороосон цэцгийн цогцсонд дургүй
Харин навч нэмэх бүртээ найдварыг хамт түгээдэг даруухан тасалгааны ургамалд дуртай

Би үдэш унтахад аялдаг уянгалаг бүүвэйн дуунд дургүй
Харин өглөө сэрээж хараалыг минь иддэг ч сэрүүлэгнийхээ цангинах цовоо дуунд дуртай

Би алтан нар халуун илчээрээ нозооруулж хайлуулахад дургүй
Харин бүүдийсэн хар үүл жавараа илгээж амьд байгааг минь мэдрүүлж алгадаад авахад дуртай

Би бусдын адил зөөлөн шиврэх бороонд алхах дургүй
Мөндөр хаялж аянга цахисан аадар бороонд шалба норж гүйх дуртай.

Би хэд харайж тойроод тэр чинээгээрээ хурдан буудаг дов толгодод дургүй
Харин авирах тусам оргил нь холддог, нэг гарсан бол буумааргүй санагдах мөнх цаст ууланд дуртай

Би нэг үдэш гоёх гэж хүнээс зээлсэн чамин даашинзанд дургүй
Хуучирч элэгдсэн ч биед дасал болсон тэр л хувцсаа орой бүр өмсөх дуртай

Би ертөнцийн өнгө будаг бүрийг харах гэрэл гэгээнд дуртай ч
Бодлоос бусад бүх зүйл уусан алга болж зөвхөн үнэн үлддэг тас харанхуйд бүр илүү дуртай.
Агиймаа О Бүргэд / Аврора.О
2010.05.10

Уруу харж ургасан цэцэг


Намайг унтахад намар дуусч байсан. Сэрээд харахнаа харин хавар болж байх юм. Сэтгэл гэсч амь орохтой нь зэрэгцэн цэцэг дэлгэрч цээжинд минь ургана. Хэзээ суулгасан үр одоо ургана вэ? Хээр талд биш миний зүрхэнд яагаад ургана вэ? Ургахдаа уруу харж ургадаг нь юу вэ? Услах гэхээр хөрс нь дээрээ болохоор яах вэ?

Тансаг үнэр нь биеийг минь нэвтлэн үнэртэх хэдий ч таалая гэхээр биеэн дотор минь болохоор хяслантай. Өнгө ялдам тэр цэцэгээ хайрлахаас өөр би юуг ч эс хийж чадна.
Би чамайг эс танина, хараагүй болохоор эс танина. Чи намайг гэвч танина, биеийг минь сэтгэлээр минь дамжуулж танина. Гэссэн сэтгэл минь чамайг танихгүй. Гэсэн ч чи сэтгэлийг минь сайн танина...

Хайр минь гадагшаа бус дотогшоо урсана. Хаана ч явсан чи миний дотор. Харж чадахгүй ч би чамайг хайрлаж чадна. Үүндээ сэтгэл хангалуун үхсэн ч чадна.

Зөндөө олон цэцэгст би дурлаж явсан, тэднийг услаж явсан, тасдаж явсан. Зөрж, ихэнхийг нь анзаарах ч үгүй өнгөрч явсан. Өнгө өнгийн цэцгэнд даруулж, булуулж явсан. Өнгө өнгөөр нь ялгаад бусдад бэлэглэж ч явсан.

Чамайг харин би нандигнан хайрлах юм. Чангахан хөдөлхөөсөө ч болгоомжлох юм. Услачихаад би уруугаа харж алхана. Ус нь шингэлгүй асгарах вий гэсэн дээ тэр. Яагаад чи уруу харж ургасныг мэдэхгүй юм. Ямар ч байсан чи цорын ганц цэцэг.

Цээжинд минь чи байгаа болохоор амьдрал ямар их утга төгөлдөр юм бэ. Чамд би хөрс болж яваадаа яасан их азтай юм бэ.

Харахнээ харин би нэг л өөр... хачин жигтэй зүйл олж үзэнэ. Халуун сэтгэлийг чинь хараад, хайлан хайлан уйлана. Уруу харж ургасны чинь учрыг урд нь би ойлгоогүй юм. Цэвэр тунгалаг тольны өмнө очиход чи биш би уруу харж амьдарсаар иржээ...

Чи бид хоёр одоо хоюулаа дээш харая даа...

Ингээд бид зөв харна. Одод тэнгэр зөв харна. Оршихуй тэр чигээрээ зөв харна
Хоёр байснаа нэг болно. Чи би гэлгүй нэгдэнэ, цэцэг хүн гэлтгүй ижилсэнэ. Уул ус хад чулуу ч гэсэн угаас би эсвэл чи гэлгүй биелэнэ.
Одоо би хайрлагч биш, хайрлуулагч биш харин өөрөө ХАЙР болжээ...

John Bayar May.5, 2010

Аашилж загнаад ч нэмэргүй


Аашилж загнаад ч нэмэргүй
Аргадаж гуйгаад ч хэрэггүй дээ хонгор минь
Адайр энэ хорвоод би өөрийнхөөрөө үлдмээр байна
Шарласан навчисын гунигийг зүрхэндээ дайж уйлдаг
Шаналсан сэтгэлийн уйг тархиараа мэдэрч гуньдаг
Бусдын төлөө унагаах нулимстай
Бурхны өмнө ч хэлэх үгтэй би өөрийнхөөрөө амьдармаар байна
Зүрх сэтгэлийнхээ чандад далдалж нуусан гунигтай
Зүгээр ч үгүй бас хайрын торонд аргамжаатай
Хээнцэр зан бардам төрхнөөс ангид
Хэтэрхий цайлган,бас хөнгөн дэврүүн өөрийнхөөрөө амьдармаар байна
Чихэр шиг нялуун үг, хэн нэгний амласан жаргалаас алгаа тосон царайчлахгүй
Чимээгүйхэн, эрх чөлөөтэй өөрийнхөөрөө үлдмээр байна

September 23, 2010

Харь гараг гэхээр бурхад хаачих юм?


Орчих хорвоо эртөнц дээр хүмүүн бидний ухаан санааг нэгэн зүгт залахаар ХАРЬ орний эцэг дээдэс маань шашин хэмээх утга төгс, оюун бүтээлээ номлон айлджээ.
Он тооллын учигаас даруй 1000-нтаа жилийн өмнө сэтгэлгээний нэн дээд түвшинд бяслган, нэхэн ухаарахад нэн бэрх нэгэн шажиныг туйрвасан нь төдийлөн хүмүүн төрөлхтөнд түгэн дэлгэрсэнгүй юмсанж. Ухан ойлгоход ухаан мөхөс хүмүүний мэлмий хүрсэнгүй. Хүний явдал ороо бусгаа, эмх цэгц үгүй, амидарлийн мөн чанарийн арга билгийг гэгээрэхгүйгээр нэгэн бүл жилийг ардаа орхив. Бүл жил хэмээснийг бидний нарний явдалт 500 орчим жил хэмээн ойлговол зохино.

ХАРЬ эцэг дээдэс маань ихэд хилэгнэн, хүмүүний явдалийн учиг санааг хүмүүн төрөлхтөнд нэхэн сануулж, нэгэн зүгт чиглүүлэхээр дахин өөрийн бошиглогчоо илгээжээ. Он цагийн учигаас 500 орчим жилийн өмнө буюу мөнөөх эхний шашинаас нэгэн бүл жилийн хойно эртний Энэтхэгт Гаутама хэмээх нэгэн хүү төрсөн нь хожмоо БУДДА хэмээгдэн зон олний таалал хүлээсэн, үнэн мөнийг номлогч болжээ. Хүмүүний явдалд тохируулан сэтгэхүйн дунд төвшинд сургаалиудаа айлдан, эхний шажинаас нэн доод төвшинд тайлбарласан ч ухаан сохор бидний дээдэс мөн л хүлээн авсангүй. Үлэмж бус хүрээнд Бурханы шашин дэлгэрч, хорвоогоор нэг тарсангүйээ.

ХАРЬ дээдэс гурвантаа хилэгнэн, амьдралын учигийг доод төвшинд боловсруулан, итгэгсэд ухаж ойлгох бус дагаж явах зарчимийн шинжийг агуулсан сургаалыг номлогч ИСҮС хэмээх бошиглогчыг он тооллийн эхэнд буюу басхүү бүл жилийн хойно илгээжээ. Саран нарны явдалд өдрийн хоолоо олон бор ходоодоо тэжээн суугчид нь үйлийн утгыг нээн, бодь мөрийг танигчидаасаа үлэмж их тул мөнөөх сургаалыг басхүү нэгэн дуугаар даган, зөв замдаа орсонгүй ээ.
ХАРЬ дээдэс арга баран, хүний мулгуу нь ч ойлгох, сэтгэхүйн нэн доод төвшинд бичсэн, дагахгүй бол үхэх үртэй сургаалиа он цагийн 500-н онд, бүл жилийн ард МУХАМЭД хэмээх бошиглогчоороо илгээсэн нь Лалын шашин болж, хэрцгий сургаальтай хэмээгдэн бас л хүлээн авсангүй.
Аргаа баран ХАРЬ дээдэс оюун бодолыг чиглүүлэн нэгэн зүгийг заах нь ухаан мөхөс хүмүүнд нэн бэрхийг ухаарсан тул, нуган бие, нутаг усаар нь нэгдэн нийлүүлэхээр бүл жилийн хойно басхүү бошиглогчоо илгээв. Чингис хэмээх нэрэн дор хүмүүн ёсыг умартан, аян дайн хийж хүмүүн төрөлхтөнийг нэгэн дээвэрт оруулсан боловч удсангүй.
Бас нэгэн бүл жилийн хойно, үнэн мөнийг ойлгуулах чин эрмэлзэл дор ХАРЬ эцэг бошиглогчидоо илгээв. НЬЮТОН, ГАЛЛИЛЭЙ, НОСТРАДАМУС, ДА ВИНЧИ нар шинэ үеийн хүмүүнд орчлонгын зам мөрийг таниулж эхлэв. Ухаан мөхөс, мулгуугийн дээд мулгуу хүмүүн заримыг нь шатаан алж, шинэ сургааль номлолыг тусган авахыг хүссэнгүй. Тэд хоногын жаргал, зуурдын баясалыг уритал болголоо.

ХАРЬ дээдэс цөхрөлгүй басхүү нэгэн бүл жилийн хойно энэ бүгдийг нэгэн мөрд оруулан, хүний амьдарлын зам мөрийг таниулах, амьдарлын утга учирыг ойлгуулахаар эцсийн бошиглогчоо илгээжээ. Арван зургаадугаар жарны шороон могой жилийн өвлийн адаг сард нэгэн охин дундад замбуулинд мэндэлсэн нь одоо та бүхэнд ийнхүү учирыг бичиж суугаа нь билээ...

48HFP i CITY "ZUUD" Youtube verse

September 10, 2010

Халаасны өрөө



Идэр 9 ид дундаа байсан үе. Хичээлээ тараад иртэл хуучин муу богц, алимны хайрцагтай хэдэн номыг минь үүдэнд гаргаад шидчихсэн байна. Намайг бараадан нүүж явдаг муу дүү минь ботгон нүдэндээ нулимс цийлэлзүүлээд чичрэн зогсох нь өрөвдмөөр. 50хэм часхийсэн хүйтэнд утаатай тэнгэрээс өөр хучлагагүй хонож, 20 хуруу 2 чихээ нэг нэгэнгүй хөлдөөж голдоо ортол даарч үзснийхээ дараа “халаасны өрөө” гэдэг үгийн утгыг ухаарч билээ. Ийм өрөөнд түр оргонлн суух ядарсан ялаануудыг дуртай цагтаа халж сольж болдог болохоор халаасны өрөө гэдэг тэр нэр үүссэн юм санж. Халж сэлгэхийн хал нь үгийн язгуур болдог болдог гэсэн үг. Би хөгширсөн хйоноо ч оюутан хэвээр үйл лайгаа эдэлж яваа хүн дээ. Анх гэнэн амьтан айлын хажууд халаас шиг жижиг өрөөнд аж төрдөг болхоор ийнхүү халаасны өрөөний айл гэдэг нэр томъёо үүссэн юм байх гэж бодож тэнэгтэж маанагтаж явжээ. Энэ үгийн цаад санааг эрдмийг сурахаар зориг шулуудсан анхны лайт өвлөө тийнхүү ясандаа тултал мэдэрч билээ.
Удалгүй бас өөр утга олж мэдлээ. Энэ зовлонт явдлын дараа ахин халаасны өрөө оллоо. Батга шавсан барзгар хар нүүр, том улаан хамартай эрхэм тэр гэрийн эзэн нь болно. Нэгэн орой эхүүн нясуун юмыг ханхлуулан өрөө рүү маань орж гарч байснаа тэсэлгүй чин сэтгэлийн яриагаа эхэллээ. Халаасны өрөө гэдгийн жинхэнэ утгыг мэдэх үү? Гэх асуултыг түүний амнаас сонсоод зүрх шууд зогсон сандалдаа яагхйитэд суулаа. Батгатай эрхэм миний цус харвах дөхөөд буй цонхийсэн царайг анзаарсан ч гүй, гэрийн эзнйи дотрыг халаасны төлөө толгой хоргоддог өрөө учраас халаасны өрөө гэдгиймдаа хэмээн өөрөө өөрийнхөө асуултанд хариулж байна. Ахиад л халуулж сэлүүлэх нь дээ хэмээн үхтлээ айж байсан миний дотор цэлмэх шиг болж ёо ёо хэмээн сэмхэн дуу алдан дүүгээ бушуухан ганц шил юманд гүйлгэчих нь тэр. Тэр ярианаас хойш би гэрийн эзний дотрыг байн байн баяртайяа халаах боллоо. Нээрээ дотор халаасны ачаар амар жимэр аж төрдөг болохоор халаасны өрөө гэж нэрлэх нь долоон зөв шүү дээ. Удалгүй тэрхүү дотор халаасны өрөөндөө удаан оршин сууж чадахгүйгээ мэдэрдэг юм байна. Батга царайт 7хоног тутамд шил юм гаргуулдаг байснаа давтамжаа аажмаар ойртуулсаар суулдээ бүр давраад өдөрт 1ийг заавал авхуулна гэж агсамнах болов. Мөнгө ч тэсэхээ байлаа. Би ч бас тэссэнгүй. Нэг л мэдэхнээ тэвчээр алдарч “Битгий хуц, муу батга царайлсан архичин” хэмээн хашгирчихсан байлаа. Бид тэр орйдоо л дотор халаасны өрөөнөөсөө хөөгдсөн юм. Дараа нь бас нэг дотор халаасны өрөөнд сөгдөн гуйж байж толгой хоргодлоо. Гэрийн эзэн огт батгагүй цэвэрхэн царайтай эрхэм. Зан нь гэж хайлсан тугалга. 3 өрөө байрныхаа 2жижиг өрөөний нэгэнд дүү бид 2г, нөгөөд нь дөнгөж нас биенд хүрсэн болов уу грэмаээр жижигхэн хөөрхөн оюутан охиныг суулгана. Тэрээр намайг оруулахдаа “ Уг нь ганц бие оюутан охин оруулсан бол ч ...” гэж өөрөө өөртөө хэлээд шүлсээ залгисан юм. Эр хүн л болсон хойно, би нэг орой халамцуу ирлээ. Угаалгын өрөө рү яваад ортол, ээ бүү үзэгд. Юу харсан гэж санана. Өнөөх цэвэрхэн царайт эрхэм чинь оюутан охиныг шалан дээр дараад уначихсан уухилж байна. Нүв нүцгэн№. Охин шигэ хүүхдийг яана гэнэээ чи гэж би бахирлаа. Муу ухныг ховх татаад 2 нүдний тэхий дундуур нулиад хаячихлаа. Маргааш өглөө нь дүү бид – нөгөөх оюутан охинтой халаасны өрөөнөөсөө хамт хөөгдвөө. Хөөрхий оюутан охин уйлж байнаа. Би өрөвдөөд нулимсыг нь арчих гэтэл над руу хорсолтой харцаар цоргиод “намайг чамтай хардаад хөөчихлөө. Хөгшин илжиг ээ, дахиад хаанаас ийм үнэгүй халаасны өрөө олох юм гэж чарлаад маажих малтах нь холгүй байна. “үнэгүй гэнэ ээ?” гэж би дуу алдснаа дотор огшод явчихлаа. Дүү бид 2өмнөх айлдаа дотор халаасныхаа төлөө толгой хоргодож байсан бол энэ охин цэввэрхэн царайт эрхэмийнд хөнжил халдаасныхаа төлөөсөнд үнэгүй аж төрж байсан юмсанж. Халаасны өрөөний бас нэг утга нь хөнжил халаасны өрөө байж дээ. Өөр юу эсийг үзэхэв. Нэг удаа сүнстэй өрөөнд орчихдог юм байна. Шөнө бүр улаан дээлтэй, хүйт даасан нүдтэй үхдэл царайтай хүүхэн орж ирээд “хай, кони чива, аригато” гэж хөнжлөөс татаад уушиг зүрх амаар гаргачих гээд бабйсан тул аргагүйн эрхэнд нүүсэн. Монгол залууд дурласан улаан дээлтэй япон бүсгүй яг тэр өрөөнд амиа егүүтгэсэн түүхтэй. Хөөрхий хүүхнийг Халаа сан гэж дууддаг байж. Тэгээд яахав Халаа саны өрөнд орчихсон нь тэр.
Амьдрал гэдэг баян юм аа, Монгол хэл минь амдралааөс дутахгүй баян ажээ. Өнөө шөнө би бас л гудамжинд хонож байна. Тэр өвлийг бодвол арай дулаахан хаврын шороон шуурга нөмөрч унтана гэж байгаа. Маргааш бас нэг шинэ халаасны өрөө олно. Шинэ өрөө олно гэдэг “халаасны” хэмээх энэ гайхамшигт үгийн бас нэг шинэ сайхан утгыг олно гэсэн үг ээ
By A.Amarsaihan

Бодъё...

...энэ хонхор дотор өөрөөс чинь гадна өөртэй чинь яг ижил эрхтэй сая гаруй хүн байгаа тул тэднийг хүндэтгэх хэрэгтэй. Ингэхээр худаг дээр ирсэн дарааллаараа тэвчээртэйхэн очэрлоод усаа авчих хэрэгтэй. Данх цай чанахын тулд гялгар уут, паприйшиг шатааж орчныхоо хүмүүсийг алах хэрэгтэй. Найрлаж хөгжилдөх нь зөв л дөө. Гэхдээ шөнийн 3цагт хашгичин орлилдон айл хөршийнхнийгөө сэрээж яахнав? Замын голд хүнтэй хөөрөлдөөд таг болчих нь гэдэг нь арай л сэрүүдэж байна.. ард чинь түмэн машин байна ш дээ. Усанд орох эсэх нь өөрийн чинь хэрэг боловч автобусанд гоц содон хир ханхлуулахаар бусад хүмүүст лав таатай биш.
Хог бол бушуухан хаяж салахын тулд “хог” гэж нэрлэгдсэн, гэхдээ төв талбай байтугай орцонд ч хогоо бүү хая, ядахнаа л харахад муухай. Туулд битгий машинаа угаа л даа, доохон талд бщчинь хүүхдүүд умбаж байна ш дээ.
Хотын иргэн байхын тулд хотын соёлтой байх ёстой. Энэ бол алхам тутамдаа уучлалт гуйсан, нахилзан бөхөлзсөн, машин ч юм уу гэхээр мангар байх тухай огт яриагүй. Ердөө л бие биендээ төвөг учруулахгүй байх тухай хэлж байна.
Таних танихгүй баахан үхсэн хүмүүсийн шавар дүрсээр хотыг минь дүүргэж оршуулгын газар шиг болгож байна. Ногоорч байгаа болгоныг заналтайгаар бульдозордож байна. Шатаасан гялгар уутны тогтогонд бүтэж үхлээ. Үнэр танарыг нь яаанааа, хаана очоод баачваа чи?
By Baabar.

August 15, 2010

Дарангуйлагчдын сонирхолтой түүхээс

Орчин цагт дарангуйлагч гэхээр л хүмүүсийн ой тоонд бусдын амийг хөнөөсөн, дайсан гэсэн сэтгэгдэл төрөх болсон. Тэд дарангуйлагч байсан ч гэлээ бусдын л адил хүн учир, амьдралын жаргал зовлон, баяр хөөрөөр дүүрэн нэгэн байсан. Энэ удаа дарангуйлагчдыг сөрөг талаас нь бус сайн талуудыг нь тусган харуулахыг хичээн сонирхол татахуйц доорх материалыг бэлтгэлээ.

Иди Амин
Иди Амин Дада 1970 оны үед цэргийн эргэлт хийж, Угандагийн Ерөнхийлөгчөөр өөрийгөө зарласан нэгэн. Тэрбээр мэргэжлийн боксын хүнд жингийн аварга байснаас гадна цэргийн дарангуйлагч юм. Тэрбээр 1971 онд Африкийн жижиг улсын төрийн эрхийг гартаа авснаар түүнийг ард түмэн нь баатар хэмээн өргөмжилж байлаа. Удирдагч болсон түүний зан ааш төд удалгүй эвдэрч, өөртөө элдэв янзын цол хэргэм хайрлах болжээ. Түүний өөртөө олгосон зарим цол хэргэмийг дурдвал, Дэлхийн бүх араатан болон далай, тэнгисийн загасны эзэн, Африк дахь Британийн эзэнт гүрний удирдагч, Угандагийн генерал зэрэг олон цол хэргэмтэй байжээ. Энэ бүхэн түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эрийн нэг болгосон гэж Угандагийн дарангуйлагч өөрөө өөрийгөө хөөргөдөг байна. Түүний хувьд ганцхан цол авч байгаа биш, бүр хааны хэргэмтэй болж хэрэг юм. Гэвч тэрбээр хаан болохыг хүсдэг байсан тухай ам дамжсан яриа байдаг аж. Энэ нь Иди Амин Британийн хатан хаан II Элизабетад хайрын захидал илгээн гэрлэх санал тавьсан гэсэн ярианаас үүдэлтэй гэнэ. Ялангуяа Британийн хатан хаанд хэр барагийн эрд ийм санал тавих санаа огт төрөхгүй болов уу. Энэ яриа үнэн байлаа ч мэдээж хэрэг Элизабета хариу өгөхгүй нь лавтай.
Угандагийн дарангуйлагч Иди Амин амьдралдаа зургаан эмэгтэйтэй гэрлэж байсан бөгөөд тэдний нэг нь өөр эрийн хүүхэд тээсэн учир амь насаа ч алдаж байсан гэх яриа байдаг. Олон эхнэртэй Иди Аминий хүүхдийн тоо бараг 43 хүрчээ. Төрийн эрхнээс бууж, нутгаасаа цөлөгдсөний дараа ч түүний тухай олон яриа гарч байсан бөгөөд тэрбээр дайснуудыхаа махыг иддэг байсан гэсэн яриа хүмүүсийн дунд их таржээ. Энэ яриа нь үнэн эсэхийг одоо ч батлаагүй байгаа.

Адольф Гитлер
Нацистуудын удирдагч Адольф Гитлер дэлхийн түүхэн дэх хамгийн муу нэртэй хүний нэг билээ. Түүнийг олон мянган еврейчүүдийн аминд хүрсэн цуст дарангуйлагч хэмээн үздэг юм.
Нацист Германы удирдагч тэрбээр хошин урлагийг ихээхэн шимтэн сонирхдог байжээ. Тэрбээр Английн инээдмийн жүжигчин Чарли Чаплинийг илүү үнэлдэг байсан аж. Чаплин “Аугаа дарангуйлагч” кинонд Германы удирдагчийг тохуурхсан дүр бүтээсэн ч Гитлер үүнд огт бухимдаагүй гэнэ. Адольф Гитлер хошин урлагийг сонирхдогоос гадна уран зураг зурдаг, цагаан хоолтон байжээ.

Иосиф Сталин

Адольф Гитлерээс илүү олон хүний аминд хүрсэн Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталины талаар Өрнөдийнхөн тэрбүр ярьдаггүй. Тэрбээр Зөвлөлт улсыг удирдахдаа их хэлмэгдүүлэлтэд хоёр сая гаруй хүнийг хамруулсан байна. Сталин нь олон хүний аминд хүрсэн ч бусад дарангуйлагчийн адил түүний үйлдсэн гэмт хэргийг тэрбүр ярьдаггүй. Ер нь бол түүний тухай хүмүүс мэдэхгүй олон зүйл байдаг.
Иосиф Сталин бол түүний жинхэнэ нэр биш аж. Түүний жинхэнэ нэр бол Иосиф Виссарионович Жугашвили юм. Тэрбээр улс төрийн ажиллагаанд оролцохдоо гүрж үндэстэн гэдгээ нуух боломжтой болжээ. Зөвлөлтийн төрийн эрхийг гартаа авсны дараа түүний Сталин гэдэг нэр олны танил болжээ. Энэ үед түүнийг “Эцэг Сталин”, “Ард түмний бяцхан эцэг” гэж нэрлэдэг байв. Сталин ердөө 162 см өндөр биетэй байжээ. “Би түүнтэй уулзахдаа нүүр рүү харж ярьж чадсангүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труман хэлж байжээ. Сталин намхандаа ихээхэн санаа зовдог байсан бөгөөд түүнийг муухай зурсан хүнийг хилс хэрэгт гүтгэн амийг нь хороож байсан ч гэх яриа байдаг. Сталин хэн нэгэнд тушаал өгөхдөө өрөөнд нь тушаал хүлээн авагчаас өөр хүн байхгүй үед л зааварчилгаа өгдөг байжээ. Түүний бие хамгаалагчид удирдагчийнхаа яриаг чагнахаас ч айдаг байсан учир холхон байдаг байв. Тиймээс ч Сталиныг унтлагын өрөөндөө ухаан алдан унаснаас хойш цаг гаруйн дараа мэдсэн гэж үздэг юм.

Бенито Мусолини

Дэлхийн II дайн үеийн өөр нэг дарангуйлагчийн нэг бол Италийн удирдагч Бенито Мусолини юм. Италийн үндэсний фашистуудын намын дарга, Италийн Ерөнхий сайд тэрбээр Адольф Гитлерийн дотно хамтрагчийн нэг байсан.
Италид фашист дэглэмийг бий болгосон тэрбээр өөрийг нь Гитлертэй адилтгах болон түүнийг дагалдагч гэж хэлүүлэх дургүй байснаас гадна өөрийгөө фашист үзлийг бий болгогч гэж ярьдаг байв. Гэхдээ тэрбээр еврей гаралтай олон найзтай байснаас гадна холокостын хэргийг буруушаадаг байжээ.

Сапармурат Атаевич Ниязов

1997-2007 он хүртэл Туркменистаны Ерөнхийлөгчийн алба хашсан Сапармурат Атаевич Ниязов бүх цаг үеийн хамгийн нэр хүндгүй дарангуйлагчийн нэг билээ.
Тэрбээр бусад дарангуйлагчийн адил хөрш орнууд руугаа халдан, олон хүний хороогоогүй ч гэлээ дарангуйлагчдын адил этгээд авир гаргадаг байсан бөгөөд Туркменистан гэдэг улсыг Өрнөдийн эрх баригчид тэр бүр сайн мэддэггүй байсан нь түүний удирдах арга барилтай холбоотой. Тэрбээр бусад дарангуйлагчийн адил улсынхаа гудамж талбай, хотуудын нэрийг өөрийнхөө нэрэмжит болгохыг уриалдаг байжээ. Түүнчлэн цаг тооллын хуанлийн он, сар өдрийн нэгийг хүртэл сольж байв. Зарим сарын нэрийг ээжийнхээ нэрээр нэрлэж байсан байна. Ниязов олон нэрийг сольсноос гадна эрүүл мэнд, нийгэмдээ шинэчлэл хийж, нийслэл хотоос гадна үйл ажиллагаа явуулдаг бүх эмнэлгийг хааж, 15 мянган эмчийг ажилгүй болгожээ. Үүнээс гадна интернэт кафе, номын сангуудыг хүртэл хаасан байна.
2006 онд Туркменистаны тэтгэврийн хөгшчүүлийн гуравны нэгийнх нь тэтгэмжийг цуцалсны улмаас олон мянган хүнд өлсгөлөн, ядуурал нүүрлэж, нас баралт өсчээ.

July 22, 2010

TrancE=mc²

Хүн төрөлхтөн түүхэндээ хөгжмийн лут их түүхтэй. Анхны хомосапиэнс, амьтан дуурайж чарлаж байх тэр л үеээс энэ түүх эхэлсэн. Чухам тэр л үеэс өнөөг хүртэл хөгжмийн түүх хөгжихдөө олон арван урсгал чиглэл болон салжээ.

Өнөөдөр, дэлхийн өнцөг булан бүрийн өөр өөр соёл иргэншилээс бид мянга мянган аялгууг түм бумаараа сонсож байна. Эдгээр олон аялгуу нэг л зүйлээрээ ижил. Уушиг хөдөлж бүрээ дугардаг бол гар сарвалзаж бөмбөр нүжигнэдэг. Хоолой хөдөлж хөөмий гардаг байхад уруул чимчигнэж бишгүүр эгшиглэдэг. Тэд бүгд л байгалийн болон хүний үйл хөдлөлийн тусламжтай үүсдэг. Үүгээрээ тэд ижил түүгээрээ тэд адил.

Гэвч...
Гэвч элэктро хөгжмийн аялгуу гагцхүү элэктрон дохиогоор үүсдэг. Хүн төрөлхтөн шинэ эринтэй золгож буй тэр л агшинд мэндэлсэн тэр нэгэн урсгал байгалийн бутээл бишээ. Бөмбөр гитар, бүрээ шүгэл, морин хуур, модон хийл бол байгал хүний хосолсон гарамгай бутээлүүдийн нэг. Гэвч элэктро урсгал бусдаас нэг л өөр.
Элэктрон диодуудын хоорнд үсэрсэн тэр л нэгэн бичил цахилгаан импульс миний чихэнд ертөнц болон ирэхийг би тэсэн ядан хүлээдэг. Түүнээс би эрч хүч, эр зоригыг мэдэрдэг.

Түүнээс би эрх чөлөө, аз жаргалыг хүртдэг...

July 13, 2010


Намар
Гадаа жихүүн байна
Ганц навч мөчрөөсөө салж ядах нь уйтай байна
Хэзээ ч юм бэ чиний хэлсэн үг шиг хуурамчхан амьдралд
Хэсэгтээ ч гэсэн ингэж дурлахсан, навч шиг...

Өвөл
Цасан шүхэрлэн алган дээр бууна
Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй алгуурхан урсана
Салахгүй гэж амлан байсан чиний үг шиг амьдралд
Сайхан бүхнийг бэлэглэн цагаанаар будахсан, цас шиг

Хавар
Шувууд итгэл даллан эргээд ирнэ
Шуурга салхи гуниг үргээн исгэрнэ
Итгэл минь ийм л өдөр чамайг цөхрөхгүй хүлээнэ
Ирэх буцах хорвоогийн өдөр бүхнийг, ингэж л үдэхсэн шувууд шиг

Зун
Алаг цэцэгс хорвоог чимэн жаргалтай инээнэ
Аадар бороо бүхнийг угаан ширүүлэн цутгана
Хуучин итгэл, хүлээсэн сэтгэлийн хүлээснээс зүрх алдарч
Хиртэй бүхнийг бороон дуслаар угаан шинэ итгэлийг хүлээнэ...
...

Худлаа хэлэхийн үнэн



Францын гүн ухаантан Ваувенаржес “Бүх хүмүүс үнэнч шударга төрж, үхэхдээ худалч болдог” хэмээн хэлсэн байдаг. Ихэнх хүмүүст өөрт учирч болох элдэв бэрхшээлээс зайлсхийхийн тулд өдөрт хэдэн ч удаа гэм хоргүй, “цагаан”-аар худал хэлэх шаардлага гардаг.

Тэгвэл худал хэлэх хамгийн түгээмэл дөрвөн шалтгаан байдаг гэнэ. 1. Аливаа зүйлийг өөртөө хурдан олж авах эсвэл эвгүй байдлаас гарахын тулд “Энэ илтгэл надад өнөөдрийн 5 цаг гэхэд хэрэгтэй байна” гэх юм уу “би тань руу залгасан боловч утас чинь чөлөөгүй байсан” гэх мэтээр хэлдэг.

2. Шинэ танилдаа өөрийнхөө талаар таатай сэтгэгдэл төрүүлж, илүү аятайхан харагдахын тулд “Би өглөө болгон гүйдэг” гэх юм уу эсвэл “Би ер нь сүүлийн үед их өөрчлөгдөж байгаа л даа” гэж сайрхана.

3. Илүү боловсон байдлаар уучлалт гуйхын тулд “Би үдэшлэгт очмоор л байна. Даанч ажилтай болчихлоо” гэдэг.

4. Хэн нэгний мэдрэмжийг хамгаалахын тулд “Энэ зангиа танд үнэхээр сайхан зохиж байна” хэмээн хэлдэг.

Мэдээж энэ бүхний дараа хүнд худлаа хэлсэн юм шиг санагддаггүй нь лавтай. Харин та...

May 25, 2010

уйлвал яана гэж...


Магадгүй, би энэ дэлхийд уйлах гэж ирсэн юм шиг байна.
Уйлаад л уйлаад л... тасралтгүй... өглөө сэрэхэд хөгжил минь нулимсанд нэвчин норсон, нүд минь хавдаастай.. бас л уйлсаар. Өдөржин нулимсны амттай хоол идээстэй, хажуугаар өнгөрсөн нэгнийг эргэж харан зүүдэнд ормоор орилоон тарчлааныг мэдрүүлүүстэй.
Ганц хийдэг ажил минь уйлах.. зүгээр л уйлах биш, харагдсан бүхнээ урж тастан, эвдлэн сүйтгэж, ойртсон нэгэн рүү ад чөтгөр мэт дайран сэтгэлд бугларсан хар мангасыг гаргах гэж байгаа мэт. Дөхөж ирсэн бүхнийг хурц зүүгээрээ зүрх рүү нь шивээстэй аймшигтай миний саарал өдрүүд үргэлжилсээр л...
Зүрх сэтгэлийн минь орилоон чарлааныг тэвчих тэр хүн л миний хажууд үлдэг. ..

More than blue2

May 07, 2010

Зуун хүний дундахь ганцаардал


Цор ганцаараа байвал би ганцаардана. Хоёулаа байвал би ганцаардахгүй. Арвуулаа болуул би бүүр хөгжилдөнө, гоё доо. Харин зуун хүний дэргэд байвал би эргээд ганцаардана. Новш гэж тэр илүү хүмүүсийг нь буудчихъя май май май май май май, чи үхмээр байна уу үгүй юу, надаа хамаагүй би ганцаарджийна май май май үхцгээ за ингээд үхцгээ.
Ёооохххх нэг санаа амарлаа, одоо арвуулаа үлдсэн бүгдээрээ сайхан хөгжилднөө.
Яагаад ерөөсөө хөгжилтэй биш байна аа, би ч буруу юм хийлээ дээ. Би маш муухай зүйл хийсэн өөрийгөө шийтгэнээ, би угаасаа ганцаардал дунд амьдрах ёстой хүн бололтой, нэг ганцаардвал ганцаардсан шиг ганцаарды, май май май май май, үлдсэн нь одоо бүгдээрээ үхцгээ. Ёооохххх тайван сайхан боллоо доо.
Ганцаардлаар өөрийгөө шийтгэж байна, яадын би ганцаардах тавилантай хүн.
Өөөш энэ бас юу вэээ, миний сүүдэр, новш гэж. Би ганцаардсан шиг ганцаардмаар байна, чи зайл. Май май май май май, буудаад буудаад нэмэргүй сонин юм бээ чи. Яагаад сүүдэр алга болохгүй байна аа.
Май май май май тэгвэл тэр нарыг буудчихъя, ингээд чи гэрэлтүүлээрэй.
Ёооох одоо тайван сайхан боллоо, сүүдэр ч алга, ёстой жинхээсээ ганцаараа.
...Ганцаардал ямар аймар юм бээ, одоо өөрийнхөө буудсан хүмүүсээр дахиад шинэ хүн эвлүүлнээ. Хоо тэр давхраатай нүдийг, тэр хамартай нь, одоо тэр уруулыг, аан бас тэр хөлийг, бас уушгийг бөөрийг ... залгачихлаа, одоо нулимсаа дусаая, амилаарай миний ганцаардлын эсрэг тэмцэгч.
- Сайн уу би чамайг амилуулсан чамд ШИНЭЭ гэдэг нэр өгий, намайг хайрлаж үргэлж ганцаардуулахгүй байлгаж чадах уу.
- Чаднаа.

Би маргааш явна

Би насаа тоолдоггүй. Гэхдээ л ямарч байсан хоёр оронтой тоогоор илэрхийлэгддэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаагаа мэдэрч байна.

Найз гэдэг ойлголтыг мэдэхгүй учираас хэдэн хархтай найзалдагаа бас л мэдэхгүй. Уулаасаа юу ч байхгүй энэ ертөнцөд юу ч юм бүү мэд нэг зүйлийг хайгаад л байдаг эдгээр хархнуудыг би үнэн голоосоо үзэн яддаг.

Хамгийн сонирхолтой нь энэ хархнуудын нэг нь би юм даг. Биеэрээ үүнийг мэдэрч , хамраараа өмхийрсөн үнэрийг нь сорж, нүдээрээ хатингаршсан өрөвдлийн зоволгыг нь харж, чихээрээ уй гасланг нь сонсон өдий нас хүртлээ дунд нь шахалдан чихэлдсэнийг чи лав төсөөлөх биз. Миний сэтгэл илжирч байна.

Би маргааш явна. Ирсэн тэр л орон зайруугаа буцна. Тэнд минь бүх юм, бүр бүх юм бий ч, байхгүй ч. Үнэмлэхүй жаргал чухам тэнд л оршихыг надаас өөр хэнч үл мэднэ. Мэдэхийг хүсэх ч үгүй нь бас жаргал. Тэндээс би хайрыг дайсганалыг, гэрлийг харанхуйг, галыг усыг, ер бүгдийг бас ор үгүйг хүртэх болно.Тэр бол үл мэдрэгдэх ор хоосон бөлгөө.

Хачин л юм.

Гагцхүү орь ганц сэтгэлээ аваад л тийшээгээ би маргааш явна. Юу ч надад саад болохгүй. Надад хэдхэн хором үлдлээ. Түүнийгээ магтан дуулан энэ гачлант өвлийн урт шөнийг хугаслан бичиж хэвтэнэ. Жаргал бус уу?

Энэ ертөнцөд би баярлах хувьтай. Аль бурханы тааллаар юм бүү мэд, ямарч л байсан миний бие, сэтгэл хоер тусдаа оршдог л юм даг.


Энэ дэлхийд багтаагүйдээ,
Эрхэм андуудтай болоогүйдээ,
Эдгээр хархуудад дасаагүйдээ бус
Энд миний хийх зүйл алга байгаад л би шийдчихсэн юм.
Маргааш би явна.



Г.Чингис (ЧИКАГО)

Хүлээ, хэлэх үг байна..


Эзгүй цөлд ижлээсээ тасарсан ботгоны дүр төрх ямар харагдаж байгаа нь ойлгомжтой, өрөвдөлтэй еэ. Тархиндаа, зүрхэндээ юу ч үгүй хоосон юм байж том толгойлсон тэд цөөхөн баыдаг нь яамай.
Бүх хүний сайн сайхан ирээдүйг харагч "Эцэг" өнөөдөр өрөвдөлтэй мэт харагдавч маргааш алдрын титэм өмсөлтэй...
Нэгэнтээ хүнлэг ёсноос болж том алдаа гарчаад байхад, тэнгэрлэг байх зарчмыг үгүйсгэн өөрийнхөөрөө улайран зүтгэгч зөрүүд нэгэн өөрийнхөө төрхийг мэдэхгүй нь хөөрхий. Ухамсрын доройтол гэдэг хорвоо ертөнц дээрх хамгийн ой гутам зүйл юм.
дам тамхидалтанд өртөгчид хордож буйгаа мэдсээр байж юу ч хйидэггүй нь гайхалтай... Цаг хугацаа тасралтгүй урсан өнгөрсөөр байна..

May 01, 2010

Чимээгүй хайрлаарай


Чимээгүй хайрлаарай, юу ч ярилгүй хайрлаарай.
Өөрөө хийсэн ч өөр хүн хийсэн мэт юу ч хэлэлгүй хайрлаарай.
Хэнд ч мэдэгдэлгүй бусдад үйлчилж, сайн үйлс хйигээрэй
Юмыг тунгаан бодож сураарай
шүүмжлэл сонссон ч шалтаг бүү тавиарай
Өөрийнхөө сэтгэлийг хайр дүүрэн ордон мэт болгоорой
Тэр ордонгоо бусдын төлөө гэх сэтгэлээр дүүргээрэй.

Туслахыг хүсч байхад минь
Тусламж авахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн төлөө залбираарай
туйлширсан хүмүүсийн хэл үг, байр байдлаас болоод
Сэтгэл хаагдах үедээ чимээгүй өвдөг сөгдөөрэй
Тэгээд чимээгүй намайг сонсох Бурханаас
Сэтгэлийн гүн дэх ганцаардлаа тэвчиж
Чимээгүй хайрлах аргыг сураарай.
Жинхэнэ хайр чимээгүй хайрладаг юм.
Жозеф Карл

Сонсоол баймаар..dash berlin

April 10, 2010

Эрчүүд эмэгтэйчүүд 2-н хооронд хичнээн ялгаа байдаг вэ?



Эрчүүд
1. Тэд ярианы явцад эмэгтэйчүүдээс 3дахин цөөн асуулт тавидаг. Яриандаа голдуу үйл үг хэрэглэдэг.
2. Эр хүний хийсвэр сэтгэлгээ буюу тархины баруун тал бөмбөлөг илүү хөгжсөн байдаг.
3. Эрчүүд эмэгтэйчүүдтэй л адил худал хэлдэг. Гэхдээ тэд худлаа яриу байхдаа их ууртай, догшин ширүүн болдог.
4. Эрчүүд 2 дахин олон галзуурдаг.
5. 12 агуу математикч эрд 1 эмэгтэй матемматикч ногддог.
6. Эрчүүдд харанхуйд муу хардаг. Тэдний үнэрлэх ба сонсох чадвар илүү сул
7. Эрчүүдээс илүү их үнэр ялгардаг.
8. Эр хүний булчингийн жин 20%-аар илүү, биед агуулагдах усны хэмжээ 10%-ар илүү байдаг.
Эмэгтэйчүүд
1. Ярианы үед тэл эрчүүдээс тэмдэг нэрийг 4 дахин олон хэрэглэдэг.
2. 20 эмэгтэй тутмын нэг нь сарьсан багваахай хашгарахыг сонсож чадна.
3. Эмэгтэйчүүдийг хөгжмийн сонсгол илү хөгжсөн байдаг. Хөгжмийн авъяастай 6 эмэгтэйд 1 эр ногддог.
4. Тархины тал бөмбөлөгүүд адилхан хөгжилтэй. Түүнээс гадна сэтгэл хөдлөл хариуцсан хэсэг илүү сайн хөгжсөн.
5. Эм хүний биед 15% илүү өөх байдаг.
6. Эмэгтэй хүн худлаа ярьж байхдаа инэээмсэглэж хүүхэд шиг дуугардаг.
7. Эмэгтэйчүүд архи% согтууруулах ундаанд 2 дахин илүү мэдрэмтгий байдаг.
8. Эм хүний тохой 6 градусаар илүү нугарч чаддаг.

Бидний мэдэх 10 баримт
1. Эмэгтэй хүн эрчүүдээс 1цагаар илүү унтах шаардлагатай.
2. Охид хөвгүүдээс дунджжар хагас жилийн өмнө хэлд ордог.
3. Эмэгтэйчүүд эрчүүдээс 2дахин цөөн осол гаргадаг.
4. Эмэгтэй хүний биед 5-6 дахин их алт байдаг.
5. Эрчүүд 2 дахин олон араар тавьдаг.
6. Солгой эрчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин илүү олон
7. Эрчүүд эмэгтэйчүүдээс 2дахин их аянганд өртдөг.
8. 10 хоригдлын 9 нь эрэгтэй.
9. Эрчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 1,4 дахин их цалин авдаг.
10. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү эмзэг.

April 01, 2010

Эйнштэний хэлсэн хөгжилтэй 10 сургамж


1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг үзээрэй. Тэгэхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бүсгүйн хажууд нжэг цаг суугаад үзээрэй, тэгэхд ганцхан минут болсон мэт санагдах болно. Энэ чинь л харьцангуйн онол юм шүү дээ.
2. Ер нь 2хон зүйл л хэмжээ хязгааргүй билээ. Орчлон ертөнц болон хүн төрөлхтний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертөнцийн тухайд эргэлзэж байна.
3. Бүтээлч сэтгэлгээний нууц нь өөрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино.
4. Дэлхий дээрх хамгийн ойлгоход бэрх зүйл бол орлогын татварыг ойлгож сурах юм.
5. Би огтхон ч ирээдүйн тухай боддоггүй. Учир нь удахгүй өөрөө ирнэ.
6. Надад өөр шинэ зүйл сурахад саад болдог ганц зүйл бол миний өмнө нь сурсан хуучин зүйлс
7. Би бол маш гүнзгий сэтгэгч бус шашинлаг хүн. Магадгүй энэ ямар нэг шинэ шашин байж магад.
8. Хэрэв А дүн амьдралын амжилт юм бол А тэнцүү Х дээр нэмэх нь Ү нэмэх нь Z. Ажил бол х, у бол үйлс бол харин z нь амаа хамхих юм.
9. Би юу ч мэдэхгүй, надад юу ч хамаагүй, тэгсэн ч энэ нь ямарч өөрчлөлтөнд хүргэхгүй.
10. Эхлээд чи тоглломынхоо дүрмийг маш сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хүмүүсээс илүү сайн тоглох хэрэгтэй.

March 24, 2010

Өнөөдөр би 20 хүрлээ...



Өөр өөрсдийн хүсэл мөрөөдөлтэй болохоор 20-н жил гэдэг хүн бүрт урт богино янз янз санагддаг. Харин надад, миний зорилгод 20-н жил гэдэг харамсалтай их хугацаа мэт санагдаж байна. Эрч хүч, урам зоригтой цөөхөн хэдэн жилүүд өмнө минь байгаагаа би хэнээс ч нуухгүй. Болох, учирах бүгдэд би бэлэн.

Хүн бүхэн өөрийн үнэ цэнэтэй. Харин өөртөө таалагдана гэдэг бол өөрийнхөө үнэ цэнийг мэдэж байна гэсэн үг. Тийм ч учираас би хэнээс ч, юунаас ч өмнө өөртөө хайртай. Миний хүсэл мөрөөдөл, зорилго маань юу юунаас эрхэм. Хүн хүн өөр өөрийн хүсэл тэмүүллээрээ бусдаас ялгардаг. Гэвч миний энэ үнэтэй эрхэм зорилго бусдаас хэт онцгой. Би түүгээрээ орчлонд гоёдог. Би түүгээрээ орчлонгоос тасардаг. Тиймээс ч би өөрийгөө хэнтэй ч харьцуулдаггүй. Тиймдээ ч би хамгийн үнэтэй.

Миний өөдрөг бардам байхад хүч өгдөг зүйл бол миний ганцаардал. Хүмүүс, ганцаардал аз жаргалгүй болгодог хүмээн зугатаадаг. Харин би аз жаргалгүй болохын тулд ганцаарддаг. Аз жаргал гээч нь хүнийг бусдад, амьдралд хайртай болгодог


Гэлээ гээд, 20-н жилийн ганцаардалд би юу ч бүтээж амжсангүй. Ор хоосноор дүүрэн, урт удаан хугацааны солиорол дундаас өөрийн үнэнийг л нээж амжив. Яалтай ч юм.

(2010.01.01)

March 13, 2010

Үлгэр №6 Улаан малгайт


Тухай: Энэ бол хоол ундны тухай нэгэн зугаатай явдлыг сонирхолтойгоор өгүүлсэн түүх юмаа гэж би ойлгож явдаг. Буруу ойлгож уу зөв ойлгож уу.

Товч агуулга: Нэг улаан малгай тавьсан охин эмээдээ хуушуур хүргэж өгжугаа тухай гарна. Гэтэл эмээг нь аль хэдийнэ чоно залгицан байдаг ба хуурч байгаад охиныг ч бас залгичдаг. Харин удалгүй 2 анчин гарч ирээд чоны гэдсийг хагалаад тэр 2-г авраад үлгэр дуусав. Жоохон товчxон л юм, гэхдээ эндээс: 1. Хоолоо сайн зажилж идэж бай. 2. Мөн муусайн олз хайгчид хаа сайгүй хэнтийнхэн шиг хэд гурваараа явж байдий шүү, сэрэмжтэй бай гэсэн сургамж авуул авхым даа.
Артаньяан

Үлгэр №5 Эрхий мэргэн


Тухай: Хараацайны тухай сэтгэл хөдөлгөм дүрсэлсэн яруу туульс юм.

Товч агуулга: Гол үйл явдал нь гэвэл нэгэн хараацай зайлуул сүүл рүү гээ харвуулаад салаа сүүлтэй болчдог тухай гардаг. Тэр өөрөө л харвагдаад явжээсэн сумны урдуур орчиж байгаам л даа яс юман дээр. Тэр сум нар луу явжээсэн байгаам. Тэр сумыг Эрхий мэргэн гэдэг залуу тавьсан. Өмнө тэр залуу бас 6 удаа харваад 6 нар унагаасан гэжугаа. Тэр өглөө нь тэнгэрт 7 нар мандаад хүн амьтан цангаад байсийм байлээ л дээ.

Сургамж: Сумны урдуур битий нисжээ л даа.
Артаньяан

Үлгэр №4 Үнсгэлжин



Тухай: Нэгэн айл гэрийн явдлыг зөвхөн нэг талыг л барьж бичсэн шударга биш үлгэр санагддаг.

Товч агуулга: Нэг хааны хүү жижхэн хөлтэй хүүхэнд чичирдэг зантай. Гэтэл тэнд нь нэг гатцан хөлтэй хятад охин байж таараад тэр 2 учраад амар сайхандаа жаргаад дуусна. Тэр тэгээд чимээгүй царайлчаад цаанаа зивүүн, санаатай охин. Уг нь бол 2 хүүхэдтэй авгайгийн сүүлд суусан талийгаач нөхрийнх нь охин юм байгаан. Нэг л их ноомой, дуулгавартай хүн яваад байна. Яс юман дээр яажийнуу, хаантай суучингуутаа тэжээж, дулаахан байлгаж байсан хойд эхээ охидтой нь шууд жийгээд үлгэр дуусдаг. Саяны хямралаар гадны хөрөнгө оруулалттай компаниуд мөнгөө бултуулж байснархуу л юм.

Сургамж: Кюний кюү күрэнь бөйртэй, өйрийнь кyuү өйкeнь бөйртэй.
Артаньяан

Үлгэр №3 Манжингийн үлгэр -Сказка ряпка



Тухай: Орос ардын л үлгэр дээ.

Товч агуулга: Нэгэн нутагт яаж ийгээд амьдраад байгаа хүмүүсийн тухай хөгжилтэй мэт боловч цаанаа айдас төрүүлсэн эмгэнэлт түүх юм. Тэр нутаг цацраг идэвхт бодисоор гүнзгий хорджээ. Гэвч хүмүүс дасал болон аж төрсөөр... Хөрсөнд нь хүнсний ногоо том томoopoo ургадаг учир ганц ширхэгийг тарихад л нэг гэр бүлд жилдээ хаваасаг байх болж. Цацраг туяны хордлогод орсон хүн, амьтанд биологийн ер бусын эволюци явагдсан байна. Тэд асар бяртай болсон хэрнээ тархи нь дүйнгэтэж байгалийн хэдхэн инстинкттэйгээ үлджээ. Иймээс ч ургасан ногоогоо авахдаа элдэв арга хэрэглэхгүйгээр шууд суга суга татах гэх аж. Амьтад нь мутацид орж сэтгэхүй нь эзнийгээ дуурайв. Энэ хүмүүс цаашаа яасан тухай Манжингийн үлгэр-2 ч юмуу ямар нэг мэдээлэл одоогоор алга байна. Оросын баатарлаг ард түмний хэдэн хувийг ч эзлэж байгаа тухай таг.

Сургамж: Хүн шоолох яах вээ! Хорт утаа бас адилхан мутаген байж чадна гэсэн санаа төрсөн үү гүй юу?
Артаньяан

Үлгэр №2 Өнхрүүш -Колобок


Тухай: Гэнэн зангийн тухай гүдэсxэн өгүүлсэн драам юмаа.

Товч агуулга: Аа нэг нарийндаа гатцан хэрнээ нээх өөдрөг эмгэн өвгөн 2 коструулаа хөмөрч, сэгсэрч сэгсэрчээж гаргасан атга гурилаараа нэг бөөрөнхий боов хайраад, тэрийгээ алдаад, тэр нь баахан амьтанд сайрхаж өнхөрч явсаар үнэгний хоол болжугаа тухай гардын. Биенээсээ томдсон сайрхуу зан ингэдэг л байх нь. Маниус хятадын хамар дээр суучаа л "би Чийнгэссс хаан байна!" гээд байгаатай адил. Эвтэйхэн бууж арай урт наслахаа бодмоор юм байгаам даа.

Сургамж: Боов хайруул дөрвөлжин боов хайрч бай! Зугтааж шадкуу.
Артаньяан

Үлгэр №1 Болдоггүй бор өвгөн


Тухай: Хоорроор үлгэр.

Товч агуулга: Энэ бол харахад нэг хөөрхөн өндөр настан хэрнээ аймшигтай садист нэгний тухай юм. МАХН-г хольж хутгаж ойлгохгүй байхыг хүсий, энд зөвхөн үлгэр ярьж байгаа билээ. Түүнд уг нь хэд гуруун мал бий нь бий. Гэхдээ ямар ч юманд хүний л юм амттай байдаг ёсоор өөр амьтад, өөр шинэ шинэ таашаалын эрэлд гарна. Тэрээр нэгэн хургыг өгөөш болгон тавих арга сэджээ. Золгүй хэрээний гай таарч тэр хурганы нүдийг идээд, тэгэнгүүт өвгөн түүний хушууг амьдаар нь суга татан, нүх рүү мод шааж бахаа хангаж байгаагаар бүх юм эхэлнэ. Дараа нь 2 чонын арьсыг амьдаар нь... тэр битий хэл амьтны сүүлийг амьдаар нь.. бүр амьтны нүүрийг амьдаар нь шаз аваад.... sensored! за уншигчид минь уучлаарай. Цааш нь үнэхээр бичиж чадахгүй нь.

Сургамж: Тэр хурга шиг тэгээд дэл сул хэвтжээдэг юм гэж байдгүй юм шүү хүүхдүүд минь!
Артаньяан

March 08, 2010

ТРАНС...

1990-ээд он гэхэд Германы клубүүдэд технологийн үндсэн дээр транс хөгжиж эхэлсэн. Platipus, Horthouse, MFS, NOOM зэрэг нэрийн доор транс өөрийн төрхийг гаргаж ирэв. Тэр үеийн европын клубүүдэд уянгалаг боловч өвөрмөц өнгө аяс, хэмнэлтэй транс, хаус стилийн хөгжим зонхилж байлаа. Тухайн үеийн транс хөгжим урдны progressiүe, Dream hard зэрэг хугацааны хувьд урт трансаас аялгуулаг, Hyptonic давтамж бүхий хэмнэлтэй, мөн тохиромжтой хугацаатай трансд шилжжээ. Мөн 90-ээд онд Энэтхэгт Гоа хөгжмийн хувьсал болж байлаа. Гоа транс хөгжмийн хөгжилд тухайн үед Cabaret, Үoltaire, Front 242 зэрэг электрон хөгжмийн хамтлагууд нөлөөлж байв. Гоа транс нь дуугуй байдгаараа онцлогтой бөгөөд Монголд анх Гоа транс партиг Асуулт самбар хэмээх интернэт форумын хөгжим сонирхогч залуус 2006 онд зохион байгуулж, хүмүүст хүчтэй танилцуулж байсан билээ. 90- ээд оны дундуур хүн төрөлхтөний хэрэглээний бүх зүйлс хувиран өөрчлөгдөж байлаа. Хүний нүдэнд үл үзэгдэх техник технологийн өндөр хурдацтай хөгжил амьдралын хэв маягийг улам сонирхолтой болгосон юм. Нэг л мэдэхэд завгүй гүйж байх, өчигдөр мода болж байсан зүйлс өнөөдөр хуучирч байсан цагт хөгжим ч бас адил хувьсаж байв. Тэгэхдээ хөгжмийн хөгжил ямагт манлайд нь явж бусдыг байлдан дагуулж, чиглүүлэгч нь болдог билээ. Энэ үед электрон хөгжмийн манлайлагч нь транс болж байв. Элемэнтүүдийн хувьд өндөр нам дуу, урт богино давталттайгаар улам тархаж байлаа. Транс нь техног бодвол илүү уянгалаг, хаусаас арай зөөлөн, бөмбөр, бассын хэмнэл ихтэй байдлаар хүмүүст хүрч байв. Paul Үan Dyk, Ferry Сorsten, Armin Үan Buuren нар трансын илүү шийдэмгий “epic” урсгалыг хүмүүст нэвтрүүлж, мэдрүүлж, амьсгалуулж байлаа. Харин Paul Oakenfold, Tiesto, Jean зэрэг DJ нар клубүүдэд холимог шийдлийг нэвтрүүлсээр өнөөгийн бидний мэддэг транс хөгжим хөгжлийнхөө эрчийг 90 оны дундуур авсан нь яг л нэг Транс дууны дундуурх оргил хэсэг шиг билээ. Транс бол 16/32-р нотын давталттайгаар бөмбөрийн хэмнэлийг илэрхийлдэг хөгжим. Нэг минутад 130-150 орчим цохилт бүхий хэмнэлтэй байдаг. 32-р ноттой басс хэсэг нь тэр чигээрээ үндсэн минорыг бага хэмжээгээр агуулсан, корд нь 2-4-ийн хооронд оршдог. Нэмэлт хэмнэл нь 16, 8, 32 зэрэг хэмжээстэй байдаг. Ес дэх хэмжээс бүрт корд нь өөрчлөгддөг байна. Ганцхан компьютер байхад л та ч гэсэн өөрийн гэсэн транс ая, аялгууг бий болгож болох бөгөөд транс микс хийгч софтвайрууд маш олон төрөл байдаг. Тэднээс Fruity Looks софт маш хялбархан, илүү ойлгомжтой. Мөн та дээрх нотуудын давталттайгаар утсан дээрээ ямар нэг электро аялгуу зохиож болно шүү дээ. Ангилал: Acid транс Ronald ТВ 303 басс машиныг гол хэмнэлээ болгосон уг стилл 90-ээд оны эхээр бий болсон. Сонгодог транс Техног бодвол арай бага үелзлэлтэй, илүү аялгуулаг хэлбэрээр мөн л 90-ээд оны эхээр бий болсон. Гоа транс Гоа транс нь нэгдмэл аялгуутай, Энэтхэгт 90-ээд оны үед үүссэн бөгөөд Араб хэмжээсийг гол төлөв ашигладаг. Psychedelic транс Гоа транстай адил хоёрдмол, аялгуулаг хэлбэртэй. Хүнд транс Ерөнхийдөө харанхуй хэлбэрийн нүсэр, нүргэлсэн басс хэмнэлээр хүнд трансыг тоглодог. Anthem транс 90-ээд оны сүүл үеийн дэвшилтэт трансаас гарч ирсэн. Үocal транс Трансын бусад төрлүүдээс үгтэй байдгаараа ялгаатай. Ихэвчлэн эмэгтэй дуучдын дуу эсвэл дууны түргэсгэсэн хэлбэрийг ашигладаг. Гэвч Үocal транс нь поп, евродэнсийн хооронд зөрчил гаргадаг. Евро транс Энэ нь техно болон евродансийн цогц хослол болсон транс хэлбэр юм. Хүнд төрлийн басс бөмбөрийн хэмнэлийн элемэнтийг агуулдаг. Утсан хөгжмийн хэмнэлийн нөлөөллийг мөн агуулсан байдаг. Залуу нас, эрх чєлєє, хайр дурлал гээд амьдралын чимэг болсон зүйлсийг єнєєдєр хєнгєн Dream Trance-аар бүрэн дүүрэн илэрхийлдэг болжээ. Гэсэн хэдий ч Транс хєгжмийг мансуурагчдын хєгжим, хүмүүсийг мансууруулагч хєгжим ч гэж нэрийддэг. Учир нь барууны орнуудад болдог олонх транс партинууд ямар нэгэн хар тамхи, мансууруулах бэлдмэлгүйгээр болно гэж үгүй. Хєгжмийн євєрмєц сонин давтамж, гэрлийн эффектүүдийн хугарал, єнгє єнгийн утаа зэрэг нь нэгэн цогц болж хүний оюун санааг бүрэн эзэмдсэнээр мэдрэмждээ хєтлєгдсєн хүмүүс сансарт нисэх мэт сэтгэгдлийг авдаг. Голланд болон Британийн шєнийн клубүүдэд мансууруулах бодис зайлшгүй дагалдаж байдгийн цаад учир нь транс хєгжимтэй зарим талаараа холбоотой. Түүний хачин, тайлбарлашгүй хєгжим, дуу авианууд нь ямар нэгэн мансууруулагч бэлдмэлтэй хоршихоороо нэг нэгээрээ бие биенээсээ ялгарч дуулддаг. Энэ нь мансуурсан хүний ухаан санааг хєгжим хєтєлж, түүний мэдрэмж аль зүгт тэмүүлнэ тэр замыг нь гэрэлтүүлэн заадаг гэж үздэг байна. Техник технологийн асар хурдацтай хєгжил хамгийн түрүүнд хүрдэг урлагийн салбар бол электро хєгжим юм. Єнєєдєр 2008 онд хит болж буй транс, хаус урсгал чиглэлийн хєгжмийг ямар ч DJ таван жилийн ємнє тєсєєлж байгаагүй биз. Учир нь 1999 оны үеэр эрчээ авч байсан электро хєгжим нь диско хэмнэлтэй байлаа. 2003 оны үеэр дэлхийн олон зуун сая залуусын сонирхлыг татаж байсан транс дуунуудыг єнєєдєр сонсоход транс, хаус хєгжмийн дєнгєж хүчээ авч байсан нь мэдрэгддэг. Тиймээс ирээдүйд маш цєєхєн жилийн давтамжтайгаар электро хєгжим улам л тааварлашгүйгээр хєгжих биз ээ. Мєн транс нь хєгжмийн урсгал дундаа хамгийн даяаршингуй чиглэл болсоор байна. Жилийн эцэст гардаг хит дуунууд, шилдэг клипүүдийн миксүүд транс хєгжим дээр суурилж, хип хоп, рок альтернатив, кантри, чилл аут урсгалууд ч хүссэн хүсээгүй транс хєгжмийн элемэнтүүдийг ихээр ашиглах болсон нь хєгжим судлаачдыг “XXI зуун бол Трансын эрин үе байх болно” гэж хэлэхэд хүргэсэн биз ээ. Транс фестивалиуд Голландыг дэлхийн транс хєгжмийн тєв цэг гэж хэлж болно. Амстердам болон бусад хотуудад дэлхийн хамгийн алдартай DJ нарын парти болохоос гадна хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээдэг White sensation транс фестиваль болдог бєгєєд 80.000 мянга орчим хүмүүс цав цагаан хувцастайгаар нэгэн DJ-ийн тоглох хєгжимд удирдагддаг байна. Архемд Tiesto тоглолтоо тавьж, Роттердамд Armin van Buuren олныг хамруулсан бикини партигаа зохиодог. Голландад зохиогддог транс электро наадмуудад хамгийн багадаа 20.000 орчим хүн цуглардаг бєгєєд жинхэнэ транс хєгжмийн соёл, биеэ хєгжимдєє зохицуулан хүртэх чадвар тэнд тєгс утгаараа хєгжсєн гэж үздэг. Их Британnд ч мєн олон транс наадам, парти, фестивалиуд болдогоос хамгийн алдартай нь Angel Music Group-ээс зохион байгуулдаг Global Gathering парти юм. Уг наадам нь баасан гарагийн үдээс хойш эхлээд ням гарагийн єглєє хүртэл үргэлжилдэг бєгєєд Global Gathering 2007-д 45.000 хүн цугларчээ. Уг нон-стод партид Их Британийн хамгийн шилдэг DJ нар оролцдог. Их Британид болдог єєр наадмуудаас онцолбол хойд Ирландад зохиогддог PlanetLove юм. Уг наадам нь 1990-ээд оноос хойш зохиогдож байгаа бєгєєд анхлан Ирландын алдарт DJ Kelly's Complex зохион байгуулдаг байжээ. Єнгєрсєн оны PlanetLove-д Armin van Buuren, Paul van Dyk, Tiesto нар єєрсдийн уран бүтээлээ вискины эх оронд түгээсэн байна. Дэлхийн бусад орнуудад болдог транс фестивалиудыг хєгжим судлалд европын бус фестивалиуд хэмээн нэг бүлэгт авч үздэг. Тэднээс дурдвал, Лос-Анжелост Monster massive-15.000 мянган хүн цуглардаг, Майамид Ultra Music Festival хэмээх 80.000 хүн цуглардаг парти болдог бєгєєд Америкийн хамгийн алдартай фестиваль юм. Уг наадам нь гэрлийн болон лазерийн эффект ашигладгаараа онцгой. Австралийн Ultraworld and Universe хэмээх фестиваль нь хүнд транс хєгжмийн наадам бєгєєд хєгжмийн тєрлєєсєє шалтгаалан 12 цагийн турш үргэлжилдэг байна. Канадад болдог World Electronic Music Festival нь сүүлийн 13 жилийн турш тасралтгүй зохиогдож байгаа. Энэхүү дэлхийн электро хєгжмийн наадам нь хамгийн удаан хугацаанд буюу 3 хоног үргэлжилдэг. Дэлхийн аль ч оронд транс тоглолт тавихын тулд заавал зєвшєєрєл авдаг байна. Учир нь эдгээр партиг хар тамхи, мансууруулах бодисын худалдаа, биеэ үнэлэлт дагалдаж байдаг. Франц, Герман, Голландын шєнийн клубуудэд ийм жишиг тогтсон нь хєгжимд ууссан залуусыг даган дэлхийд түгсэнээс тэр юм. Гэвч энэ нь транс хєгжмийг мансууруулах бодисгүйгээр тєсєєлшгүй гэсэн үг биш билээ

February 08, 2010

Уучлаарай зүрхээ, чамайг даанч ойлгохгүй юм...

Оройноос хойш нэг л биш ээ. Нээх тийм догдолсон ч юм шиг, бас их айдас төрүүлсэн мэдрэмж мэдрэгдээд болдгүэээ. Олоон жилийн өмнө ингэдэг байжүлээ. Гэрт минь ямар нэгэн зүйл тохиолдоогүй байгаа даа? Биш л байгаасай. Эсвэл... үгүй ээ тэр чинь өнгөрсөн бүр баларсан юм. Аягүү хэцүү байна аа. Ядарсан гэхээр юм байхгүй шд. Юм хийхгүй байгаадаа л ядардаггүй юм бол. Баавай надаас сэржим нэхсийн болуу?? Ойрд алдаг оног ч гэсэн өргөөд л байгаа даа. Сануулга өгөөд байна уу???? Зүрхээ чи яг юу гэх гээд байгаамбээээ. Яджаахад би гэж балай нь ойлгохгүй юм аа. Санаа зовох хүмүүсээс одоо гэрийхэн л үлдэх шив дээ. Маргааш асуугаад хэрвээ зүгээр байвал асуудал надад байна гэж л бодъё доо...

February 01, 2010

Би бурханд хайртай..

Би бурханд хайртай. Харин тэрхүү бурхан гээч зүйл нь хүнд 3-н зүйлийг хайрлажээ. Энэ нь бодь бие, оюун ухаан, хайр 3 юм. Энэ бүгд л хүн төрөлхтөн оршин тогтнох үндэс болсоор ирэв. Тийм ч учраас хүн төрөлхтөн энэ бүгддээ хайртай

Тэр л нэг онцлог шинж, бодь биеэрээ хүн бусдаас ялгарч, тэр л оюун ухаанаараа бусдыг түрэмгийлжээ. Гагцхүү бурханы заяасан 3 дахь хишиг хайр гэгч нь хүн төрөлхтөнд амьрах бас үхэх утга учрыг олгов.

Ертөнцийн бүхий л дайн ба энх, үхэл-амьдрал, бүтээл-сөнөөлт эндээс л, энэ хайраас л эхэлсэн.
Эзэн Чингис Монгол гэсэн нэрэндээ хайртайдаа л дэлхийн талыг цусдаж, мистер Адольф үндэстэндээ хайртайдаа л 110 сая хүнийг үхэл рүү түлхэж, Напалеон эхнэртээ хайртайдаа л аугаа Орос руу дайрч зүрхэлсийм. Байдал үүгээр зогсохгүй. Хуссейн Иракад, хайртай ард түмэнд нь Глобалчлал хэрэггүйг олж харсандаа л олон арван аавын хөвгүүдийг пуужингийн өөдөөс цээжээ дэлгэхэд хүргэв. Ертөнцийн бүхий л дайн 1,2 магад ч үгүй 3-р дайн энэ л зүйлээс, тэр л хайраас үүдэж. Өнөөдөр, шашин шүтээндээ хайртайдаа л Далай лам сургаалаа айлдаж, үр хүүхэддээ хайртайдаа л эх хүн нойроо хагасалж, эх орондоо хайртайдаа л эр цэргүүд орон гэрээ орхиж байна. Хүнд хайр гэдэг зүйл эхээс төрөхөд нь л байдаг юм. Харин гагцхүү юунд вэ гэдгээ ухаараагүй тохиолдолд хэн ч биш болдог замыг бурхан бас зурчихсан байх юм.

Би л хувьдаа болж буй тэмцэл зөрчилдөөн, хөгжил цэцэглэлтийг өөртөө тусгахыг хүсдэггүй. Тийм ч учираас энэ ертөнцийн бүх зүйл миний нүднээс далд, чихнээс хол оршдог. Аймшигтай боловч Бурханы бүтээлүүд хэрхэн бие биенээ алж, бие биендээ тусалж байгааг хөндлөнгөөс харж л суух надад жаргал. Би тэдний нэг болохыг хүсэхгүй байна.

Би бурханд хайртай юм.