.jpg)
Намар
Гадаа жихүүн байна
Ганц навч мөчрөөсөө салж ядах нь уйтай байна
Хэзээ ч юм бэ чиний хэлсэн үг шиг хуурамчхан амьдралд
Хэсэгтээ ч гэсэн ингэж дурлахсан, навч шиг...
Өвөл
Цасан шүхэрлэн алган дээр бууна
Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй алгуурхан урсана
Салахгүй гэж амлан байсан чиний үг шиг амьдралд
Сайхан бүхнийг бэлэглэн цагаанаар будахсан, цас шиг
Хавар
Шувууд итгэл даллан эргээд ирнэ
Шуурга салхи гуниг үргээн исгэрнэ
Итгэл минь ийм л өдөр чамайг цөхрөхгүй хүлээнэ
Ирэх буцах хорвоогийн өдөр бүхнийг, ингэж л үдэхсэн шувууд шиг
Зун
Алаг цэцэгс хорвоог чимэн жаргалтай инээнэ
Аадар бороо бүхнийг угаан ширүүлэн цутгана
Хуучин итгэл, хүлээсэн сэтгэлийн хүлээснээс зүрх алдарч
Хиртэй бүхнийг бороон дуслаар угаан шинэ итгэлийг хүлээнэ...
...
No comments:
Post a Comment