June 07, 2011

Local Self-Administration=Местное самоуправление

Монгол улс 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиар Нутгийн өөрөө удирдах ёсыг орон нутгийг удирдах үндсэн зарчим болгон тунхагласан. Нутгйин өөрөө удирдах ёсны зарчмуудыг үндсэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд хэрхэн бие дааж ажиллах, хэрхэн төрийн удирдлагатай хослох, зохион байгуулалт, боловсон хүчин, төсөв санхүү, хууль тогтоомжууд зэрэг асуудал дээр Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тусган олон эрдэмтэн, судлаачид энэ асуудлаар бүтээл туурвижээ. Нутгийн өөрөө удирдах ёсны төлөвшил дэвшил, өнөө ба хэтийн хандлага, амьдралын хэрэгцээ шаардлагаас үүдэн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг улам боловсрронгуй болгох, бэхжүүлэх асуудал хурцаар тавигдаж байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны Шинжлэх ухааны үндэслэл бүхий анхны тайлбарыг 1851 онд Английн судлаач Ж.Тулмин Смитт өгчээ. тэрээр НӨУЁ-ыг тодорхойлохдоо,"Тухайн орон нутгийн нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж, орон нутгийн ахуй амьдралын асуудал, өдөр тутмын ажил хэргийг орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь зохицуулан зохион байгуулж, хянах ёстой" гэсэн агуулагыг илэрхийлсэн байдаг. Их сэтгэгч Гегель Г.В нэгэн зохиолдоо дуррьдахдаа: "Иргэний нийгэмд хүн бүр өөрийн ашиг сонирхоло хүсэл зорилгйнхоо төлөө зүтгэнэ." гэжээ. Хүмүүс ашиг сонирхлоо дээшлүүлэхийн тулд нийтлэг харилцаанл орж түүнийхээ хэм хэмжээг хүндэтгэх, биелүүлэх шаардлага жам ёсоор урган гардаг. Уг шаардлагын дагуу эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүн бүр өөрсдийн ашиг сонирхолд түлхэц болохуйц асуудлаар төрд нөлөөлөх хэрэгцээ зүй ёсоор тавигддаг_ Дээрх хэрэгцээг хангах арга зам нь нутгийн өөрөө удирдах ёс юм.

Олон улсын баримт бичгүүдийн үзэл баримтлал
Дэлхий нийтийг хамарсан даяаршлын эрин үе нутгийн өөрөө удирдах ёсны цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна. Нутгийн өөрөө удирдах ёсны талаар гаргасан олон улсйн баримт бичгүүдийг дурдвал:
-Нутгийн өөрөө удирдах ёсны "Европын Харти" /1985/
-Нутгийн өөрөө удирдах ёсны "Олон улсын тунхаг бичиг" /Торонтогийн 1993/
-Нутгийн өөрөө удирдах ёсны "Дэлхийн Харти төсөл" /2000/
-"Нутгийн өөрөө удирдах ёсны бичиг" /Иохеннесбург, ӨАБНУ 2002/
-Нутгийн өөрөө удирдах ёсны талаархи Монгол улсын тунхаг бичиг 2001/ болно.

Нутгийн өөрөө удирдах ёсны тодорхойлолтыг олон улсын баримт бичгүүдэд дараах байдлаар тодорхойлжээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны Еропын Хартид: "Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь нутаг дэвсгэрийн бие даасан хамтлагаас өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн орон нутагт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирлагыг хэрэгжүүлэх эрх, бодит чадвар юм" гэжээ.
Орон нутгийн бичиг Торонтогийн тунхагт: " Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугчид, иргэд өөрсдийн амьдрал, аж ахуйд хамаарах бүх асуудлыг ардчилсан, шууд, тэгш, тогтмол, хугацааны, бүгдийг хамарсан сонгуулиар сонгон байгуулсан төлөөллийн багууллагаар дамжуулан , өөрсдийн итгэл үнэмшил, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хөрөнгө, мөнгөнийхөө хирээр хууль тогтоомжийг шийдвэрлэн зохицулах эрх мэдлийг хэлнэ" гэжээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны Дэлхийн Харти төсөлд: "Орон нутгийн байгууллагууд нь төрийн хэргийн нилээд хэсгийг иргэдийн сайн сайхны төлөө хуулийн хүрээнд өөрсдөө хариуцан зохицуулах ба зохион байгуулах эрх эдлэхийг Нутгийн өөрөө удирдах ёс гэж үзсэн байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны Монгол улсын тунхаг бичигт: "Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугчид, иргэд өөрсдийн амьдрал, аж ахуйд хамаарах үх асуудлыг ардчилсан шууд, нууц, тэгш, тогтмол, хугацааны бүх нийтийг хамарсан сонгуулиар сонгон байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан өөрсдийн итгэл үнэмшил, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн зохицуулах эрх мэдлийг Нутгийн өөрөө удирдах ёс" хэмээн тодорхойлжээ.
"Монгол улсын Нутгийн өөрөө удирдах ёсны тунхаг бичиг"-ийг 2001 оны 11 сарын 9-ны өдөр Улаанбаатар хотод Монголын нутгйин удирлагын холбооны II Их хурлаас батлан гаргасан.
Дээрхи тодорхойлолтуудаас үзэхэд Нутгийн өөрөө удирдах ёсны дараах нийтлэг шинжүүд байна. Үүнд:
-Нутгийн өөрөө удирдах ёс нь тодорхой нутаг дэвсгэрийн нэгжид хэрэгжих
-Тухайн нутаг дэсвгэр өөрийн оршин суугч, иргэдтэй байх
-Тухайн нутаг дэвсгэрийн дотоод амьдралыг асуудал байх ба тэрхүү асуудлыг тэнд оршин суугч, иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэх эрхтэй байх
-Асуудлыг бие даан шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь иргэдээс шууд сонгогдон байгуулагдах, өөрөөр хэлбэл Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг байгуулага нь үндсэн хуултар баталгаажсан бие даасан институт байх
-Нутгийн өөрөө удирдах ёсны бүхий л асуудал нь хууль тогтоомжын хүрээнд байх

Өнөөгийн түвшинд Нутгийн өөрөө удирдах ёс улс орнуудад харилцан адилгүй хэрэгжиж байна. Энэ нь олон зүйлээс шалтгаалах боловч хамгийн гол нь улс орнуудад Нутгийн өөрөө удирдах ёс хэрэгжих баталгаа бүрдсэн эсэхэд оршино.

SHinebayar.Ch 2011.NUM

1 comment:

  1. Нутгийн өөрөө удирдах ёсны Монгол улсын тунхаг бичиг олж уншмаар байна хаанаас олж болох вэ
    энд бичсэнээр хөрөнгө мөнгөнийхөө хэрээр гэсэн хэсэг нь яагаад байхгүй байгаа юм бэ хасагдаад баталсан юм уу

    ReplyDelete