December 02, 2011

Диктатур, түүний сэтгэл зүйн үндэс


Диктатур гэдэг нь “dictator” үл хязгаарлагдсан засаглал гэсэн утгатай латин үг юм. Өөрөөр хэлбэл нэг хүний гарт засаглалыг төвлөрүүлсэн удирдагчийн хэлбэр бөгөөд энэ нь улс төрийн систем дэх дарангуйлан захирах хэв маягийн мөн чанарыг илэрхийлдэг.
Диктатурын удирдлагын аливаа хэлбэр нийгмийн доторх зөрчил хурцдаж оршин буй засаглалын нийгэм эдийн засгийн бааз хомсдон тухайн төрийн байгууламж нийгмийг үр ашигтай удирдлагаар хангах чадваргүй болсны улмаас улс төрийн тогтворгүй байдал үүсч засаглалын уламжлалт хэлбэр хүн амын итгэл үнэмшлийг алдсан учраас “хүчтэй гар” шаардагдаж үр дүнд үүсэн тогтдог. Мөн энэ системийн үед сөрөг хүчнийг хязгаарлаж улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөний зарчим дээр тулгуурласан шударга сонгуулийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ үед хэрэглэдэг цорын ганц түгээмэл хэрэгсэл бол террорийн арга бөгөөд шийдвэр гаргах үйл явц гол төлөв аль намыг нь бүрэлгэхээс эхлэн үг дуугүй номхон хүлцэнгүй болгон хүмүүжүүлэх хүртэлх өргөн хүрээний ширүүн догшин дур зоригт үндэслэсэн илэрхийллийн шинжтэй байна. Аливаа дидкатур армид тулгуурлан ноёрхолоо хэрэгжүүлдэг. Диктатур хүн төрөлхтний түүхэнд янз бүрийн хэлбэрээр хэрэгжиж байна.

Диктатурын хэлбэрүүд нь:
• Абсолют монарх буюу хэмжээгүй эрхт хаант засаг
• Цэргийн диктатур
• Фашист диктатур
• Пролетарийн диктатур
• Тотелитор диктатур

Диктатурын аливаа хэлбэрийн нийтлэг шинж нь үйл ажиллагаандаа албадлага хүчирхийллийг голлон хэрэглэдэг, Харизматик лидерийг тахин шүтдэг зэрэг хандлагууд диктатурын сэтгэлзүйн үндсийг ард түмний зүгээс төрдөө итгэх итгэл хайр хүндэтгэл гэж үздэг. Тиймээс энэхүү итгэл үнэмшлийг тогтоон барьж байхын тулд төр, үзэл суртал хяналтын нүсэр аппаратыг бий болгодог. Диктатурын үед төр засгийг хүндэлж хайрлаад түүнээс айдаг байх шаардлагатай. Энэхүү айдас нь тухайн төрийн тогтвортой орших гол баталгаа болдог. Мөн масс буюу олон түмэн удирдагчийг “эцэг” мэт үзэж өөрсдөдөө ямагт аюулгүй байдал хамгааллыг хүсэмжилж байдаг. Аливаа үзэгдэл сайн муу, сайхан муухай гэх мэт 2 талтай буйн адил удирдагч масс-гүйгээр, масс удирдагчгүйгээр оршин тогтнох боломжгүй юм.

Диктатурын сэтгэлзүйн үндэс

Хүн төрөлхтний түүхийн явцад оршин тогтнож байсан дэглэмүүдийн ихэнх нь Диктатурын систем байсан. Харин XX-р зуунд ардчилсан тогтолцоо, үзэл санаа өргөн тархаж, энэ үзэл санаа олон орны үндсэн хууль, олон улсын хууль дүрмэнд тусгагдсан ч гэсэн диктатур оршин тогтносоор байгаа билээ.
Дарангуйлагчид хүмүүсийг дайснаас, улс төрийн тогтворгүй байдлаас хамгаална гэж гарч ирдэг боловч хэн ч энэ амлалтаа биелүүлж ард түмэнд амьдралын өндөр түвшин, тогтвортой байдал, аюулгүй байдлын хангаж чадаагүй юм. Гитлерийн үйл ажиллагаа дайны ялагдал, улс орны хуваагдлаар дууссан. Португали улс профашист дэглэмтэй 50 жил байсны эцэст улс орон нь баруун Европт хамгийн ядуу улс болсон.
Хойд Солонгос, Этиоп, Ирак, Филиппинд диктатур үгүйрэл хоосрол, цус, нулимс авчирсан билээ. Яагаад одоо хүртэл хүмүүс дарангуйлалд итгэж, тэднийг дэмжиж, тэдний төлөө үхэцгээж байна вэ?
Дарангуйлагч янз бүр байдаг. Зарим нэг нь ард түмнийхээ улс төрийн эрхийг хязгаарладаг боловч эдийн засаг, шашны үйл хэрэгт нь оролцдоггүй байна. Зарим нь цус урсгахгүй нийтийг хамарсан хавчлагыг үйлддэггүй. Гэвч тоталитор дарангуйлагчид хүний амьдралын бүх асуудлыг хяналтандаа авч, өөрсдийн зорилгын төлөө сая сая хүний амийг золиослож ямар ч гэмт хэрэг хийхээс буцдаггүй. Иймээс тэдний сэтгэлзүйн байдал онц сонирхолтой байдаг. Диктатурын үеийн дэглэмийг харизмат лидерүүд нь төрд нь ард түмний итгэлийг илэрхийлж, ард түмэн нь төрдөө итгэж байхын чухлыг ойлгодог. Үнэн хэрэгтээ ардчилсан нийгмийг бодвол тийм идэвхитэй эргэх холбоо байхгүй ч диктатурын засаглал нь ард түмэн, төр засгийн эв нэгдлийг барьж байхын тулд ард түмний сонирхолыг илэрхийлэх асар том, хүчтэй үзэл суртлын аппараттай байдаг. Энэ аппаратын гол зорилго нь хүмүүсийн ухамсарт гаж буруу ойлголт түрүүлж, төр ард түмэн 2 нэгдмэл юм гэдгийн эсрэг санаа өвөрлөж байгаа хүн бол нийгэмд хорт муу санаа тарьж байна гэсэн ойлголтын төрүүлэхийг хичээдэг байна.
Диктатурын системтэй улс орнуудад суртал ухуулга өндөр хэмжээнд явагддаг бөгөөд тэд ард түмнээ дайснаас, аюулаас хамгаалж байна, ардчилсан орны ард түмний амьдралын доройтол аймшгийн тухай сурталчилдаг. Ард түмэнд өөрсдийн нүдээр харах, дотоодынхоо ч амьдралыг судлах боломж олддоггүй ба ард түмний хөдөлгөөн, мэдээллийг хянаж байх нь диктатурийн системийн оршин тогтнох нөхцөл болдог. Удирдагч нь ард түмнийг хүндэтгэн үздэггүй тул үнэн байдлыг гаргахыг оролдсон аливаа оролдлогыг тас цохидог байна. Иймээс диктатурын системийн тогтвортой байх явдал нь ардчилсан төрд заавал байдаггүй тийм сэтгэлзүйн механизм буюу сэтгэл хөдлөлийн механизмаар бэхжигдэж байдаг ажээ. Төр засаг нь өөрөө хайрт гэсэн үгийг байнга хэрэглэдэг бөгөөд энэ нь ардчилсан улсад байдаггүй зүйл юм. Жишээ нь: ЗХУ-д л гэхэд “Хайрт эх орон” ”Хайрт удирдагч ” гэх мэт хэллэгүүд байнга хэрэглэгдэж байсан ба энэ нь бусад улсад ч мөн адил юм. Жишээ нь: Хойд Солонгос
Диктатурын системд ардчилсан системийг бодвол илүү ард түмний сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байдаг. Ардчилсан улс оронд ерөнхийлөгчөө шоолж инээж болдог байхад, диктатудын системд огт өөр бөгөөд хайр гэдэг зүйл заавал байх ёстой. Учир нь дарангуйлагчид ард түмнийхээ эсрэг байдаг. Энэ нь хайртай болсон хүнийхээ муу муухайг олж харж чаддаггүйтэй адил юм.
Аливаа төр ард түмнийгээ хянаж байдаг ба энэ нь зам дээр цагдаа машины хурдыг хянаж байхтай ижил юм. Диктатурын систем бол хүмүүсийн мэдрэхүйг хянаж түүний “буруу” сэтгэл хөдлөлийг шийтгэн, “зөв” замд нь оруулж байдаг байна. Удирдуулж байгаа хүнийх нь хайр бахархал, талархал дарангуйлагчид аюулгүй байдлыг мэдрүүлдэг. Заавал байх улс төрийн хүндэтгэлээс гадна ялангуяа тоталитор дарангуйлагчид хүмүүст ямар хөгжим таалагдах, ямар уран зохиолын бүтээл бахархал төрүүлэх, ямар нь уур хилэн төрүүлэхийг дээрээс нь зааж өгдөг. Нэгэн зэрэг парламент, засгийн газар, дээд шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан ЗХУ-ын коммунист намын Төв хороо нь төрийн удирдлагын бүх асуудлыг зангидахаас гадна эх орны урлагийн чиг баримжааг зааж өгдөг байсан. Бүх диктатурын систем ерөнхий нэг зан чанарын ижил төстэй талтай байдаг. Маш хатуу ширүүн диктатуртай улс оронд иймэрхүү хянах явдал бүхэл бүтэн аюулаас хамгаалахын үндсэн ажил байдаг. Жишээ нь: ЗХУ-д Сталины үхсэн тухай ч юм уу, төрсөн тухайд ч юм уу, хөрөг зургийг нь алдаж хагалсан ямар нэг яриа гарснаас болж олон мянган хүн хорих лагерьт хэлмэгдсэн юм. Сталины зургийг хагалсан бол түүний үхлийг хүсэж байна, наад зах нь хайргүй байна. Хайргүй байгаа учраас энэ бол дайсан мөн гэж үзэх жишээтэй. Иймэрхүү байдал бүх диктатурын жишээн дээр байдаг. Гитлерийн хуулинд Гитлерт хайртай байх талаар хуулийн катагори гаргаж байсан бөгөөд Гитлерийг хайрлаагүй хүн хууль зөрчиж байгаа учраас тэрээр үүнийхээ үр дагаврыг амсах ёстой гэх мэт. Диктатурын системийн үед эр мэ хоёр бие биендээ хайртай байх, гэр орныхондоо хайртай байх нь тухайн диктатурын системд чухал биш гэж үзэж иржээ. Хүн бүхэн дарангуйлагчид хайртай байх ёстой, бусад хайр сэтгэл зэрэг нь үүнээс нэн доогуур тавигдаж байх ёстой гэж үздэг. Тоталитор диктатурын ямар ч зүйлийг хяналтгүй орхихгүй байхыг эрмэлздэг тэр ч байтугай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биендээ хайртай байх явдлыг ч мөн адил.Худал хуурмаг хүчирхийлэл дээр тогтож байгаа диктатурын засаглал нь хүмүүс түүнийг үнэн сэтгэлээсээ дэмждэг байгаа юм.
Диктатурт онцгой хүн хэрэгтэй байдаг. Гэвч түүнийг зориуд хэрэг болгон бэлтгэх хэрэггүй. Диктатурын системийг дэмждэг энэ хүн түүнийг бишрэн шүтэж, энэ дэглэмийн төлөө амь насаа зориулахад бэлэн байдаг төдийгүй түүнээс өөртөө ашиг хонжоо хайдаггүй. Диктатур ийм хүмүүс дээр оршиж тогтнодог. Гэвч диктатур нухан унахад эдгээр хүмүүс итгэл үнэмшилтэй дүр үзүүлэхээ больсноор өмнөх дүрсээсээ татгалздаг. Тэд мөн чанартаа хэзээ ч итгэл үнэмшилтэй байгаагүй юм.
Тоталитор диктатурын үед иргэн хүн өөрийн хувийн амьдралыг ч эрхлэн явуулж болдоггүй байсан. Тоталитор диктатурын нөлөөнд байсан улс орнуудад сая сая хүмүүсийг ямар ч ялгүйгээр эсвэл хий хоосон буруушаалтаар баривчилж устгаж байсан. Энэ нь аюулаас хамгаалах байгууллага ажилдаа чармайлттай, идэвх зүтгэлтэй гэдгээ харуулахыг хүсдэгтэй холбоотой.
Тоталитор диктатур бол хүнд юуг ч хамааруулдаггүй сюрреалист ертөнц юм. Уг хүнд байшин ч, газар ч, эрх чөлөө ч байхгүй. Даруухан хүний анхааралд өртдөггүй хүн байсан нь ч, баривчлахаар ирвэл түүний амьдрал үүгээр төгсдөг. Түүний амьдралыг булаан авч, эхнэр болон охиныг нь цөлж нутаг шилжүүлж суулгадаг. Хамгаалах ямар ч арга байдаггүй. Тоталитор диктатурын үеийн хүмүүсийн хариу үйлдлийн эхний хувилбар бол бослого эсэргүүцэл юм. Энэ зам олон баатруудыг төрүүлсэн, II хувилбар нь хүн өөрийн хувь заяаны эзэн нь болж түүнийг өөрчлөх боломжгүйг, дэглэмийг гэм буруутайг ухаарч чаддаг. Иймээс ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авч, юунд ч найдахаа больдог. Жишээ нь: 1930-аад оны үед Зөвлөлтийг олон сэхээтнүүд гэнэтийн баривчилгааны үед авч явах дулаан хувцас хүнсний нөөц бүхий “түгшүүрийн шуудайтай” байдаг байсан. Тоталитор диктатурын хариу үйлдлийн III хувилбар нь хүмүүс ертөнцийг айдасгүй харин ч амар тайван гэж ойлгуулахын тулд тодорхой гажуудлыг үүсгэдэг. Үүний үр дүнд баривчилгаа явагдаж, хүмүүс алга болж байгаа нь бусад хүмүүст айдас төрүүлэх зүйл биш юм. Харин эсрэгээр энэ нь дээрх хүмүүсийг тайвшруулдаг. Учир нь баривчлагдаж буй хүмүүс бол дайснууд, харин би бол дайсан биш гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Мөн тэд бидний удирдагчид ухаантай, тэд хэзээ ч алдаа гаргахгүй, үргэлж шударга байж чаддаг. Би тэдэнд болон тэдний хийж буй бүхэнд хайртай гэдэг.
Диктатурын системийн үед амьдарч буй хүмүүс архаг тамирчид никотины хорыг хэрэглэдэггүй боловч арай л төрөхөөсөө эхлээд амнаасаа гаанс салгаагүй гэх урт наслагчдын тухай мэдээллийг баяртай уншдагтай адил бодит байдлыг өөрчлөхийг ч, түүнтэй эвлэрэхийг ч, түүнтэй эвлэрэхийг ч оролддоггүй. Төрийн тэргүүнд алуурчин биш харин бурхан мэт жолоодогч байж, улс орныг сүйрэл рүү биш харин цэцэглэн хөгжих, мандан бадрах зам руу хөтөлдөг гэсэн хуурамч, хоосон ертөнцийг өөрсдөдөө цогцлоодог. Гэвч энэхүү хуурамч хоосон ертөнц нь хүмүүсийг залхаан цээрлүүлснээр бодит үнэн байдал хичнээн аймшигтай болохыг мэдэж, түүнээс гарахыг оролддог. Энэхүү сэтгэл зүйн гажуудлын түвшин хүмүүсийн бие хүний онцлог, гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүр байдаг.
Диктатур дах массын сэтгэлзүй
XX-р зууны 80-д оноос массын сэтгэлзүйг судлан шинжлэх асуудлыг эхлэл тавигдсан. Энэ үед Францын эрдэмтэн, социологич, сэтгэл судлаач Густав Лэббоны “Ард түмэн ба массын сэтгэл зүй” гэдэг ном хэвлэгджээ. Энэ ном нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд массын сэтгэл зүйн шинэ чиг хандлагын эхлэл болсон юм. Масс гэдэг нь Лэббоны тодорхойлсноор оюун санааны тодорхой нэгдэл, хамт олонч сэтгэл юм. Испаний судлаач Хосе Ортега-и-Гассетын “Олон түмний бослого” /1930/ бүтээл нь энэ үйл явцад дүн шинжилгээ хийсэн юм. Тэрээр бичихдээ бөөн хэсэг хүмүүс гэнэт анхаарал татаж эхэлсэн бөгөөд урьд нь тэд сүүдэрт байсан, харин одоо гэрэлд гарсан юм гээд хүн амын үзэгдээгүй их өсөлтийн баримтанд анхаарлаа хандуулж байв. Ортегийн үзсэнээр массын бодлого бол соёлоор зэрэгцэн оршихоос татгалзсан нийгмийн соёл суртахууны ба оюун ухааны үндсийн эсрэг бослого юм. Хосе Ортега “Масс ямар ч асуудлыг шийдэхэд бэлэн байдаг. Тэд бүгдийг мэддэг ба бусдыг сонсохгүй байж ч чадна. Өөрөөр хэлбэл тэд өөр үзэл бодол , өөр байр суурьтай байх үед дүлий мэт л байх болно” гэжээ.Нөгөө талаас зарим судлаачид тухайлбал, Австрийн эмч сэтгэл судлаач Зигмунд Фрейд/1856-1939/ үзэхдээ, масс бол ухамсаргүй бөөгнөрөл бөгөөд тэдний сэтгэцийн үндэс суурь нь ухамсаргүй байдал буюу инстинкт юм гэсэн. З. Фрейд гэр бүлийн дотор эцэг хүнийг үгүйлдгийн адил олон түмэн өөрийгөө удирдах удирдагчийг эрж хайдаг гэжээ. Учир нь масс удирдагчийг “эцэг” мэт үзэж, түүнээс ямар нэг хамгааллыг шаардаж байдаг. Энэ хүний төрөлх шинж болох өөрийгөө хамгаалах инстинктэй холбоотой. З.Фрейд массын сэтгэлзүйн мөн чанар нь сэтгэлийн хөдөлгөөний холбоо, инстинкт/зөн билэг/, айдас хариуцлагаас зайлсхийх мэдрэмж юм. Ийнхүү З.Фрейд улс төрийн үзэгдэл үйл явцыг сэтгэлзүйн талаас буюу психоанизтай холбон тайлбарласан.

Неофрейдизмын томоохон төлөөлөгчдийн нэг, социологич, философич Эрих Фромм/1900-1980/ “Диктатур бүхий нийгэмд захирах явдал айдас, хүч хэрэглэх явдал дээр тулгуурладаг. Аливаа нийгэмд тэгж харьцаа гэж байдаггүй, нэг хэсэг нь захирах нөгөө хэсэг нь захирагдах зүй тогтолтой” гэжээ. Макиавелли массын мөн чанарын тухай бичихдээ: <<Тэд удирдагчийнхаа шийдвэрийн эсрэг зоримгоор маргалдаж чаддагаас гадна бие биендээ ч итгэхгүйгээр тэдэнд үг дуугүй захирагддаг юм >> гэсэн. Ард түмний цөөн хэсэг нь л эрх чөлөө рүү тэмүүлдэг гээд массын сэтгэл зүйн үндэс нь аюулгүй байдал руу тэмүүлэх мэдрэмж гэж үзсэн байна.
З.Фрейд масс үргэлж бодитой ба бодитой бус зүйлийн хоорондын ялгааг олж хардаггүй, бодит зүйлийг хүлээн авах чадваргүй, хуурмаг ертөнцөд амьдардаг гэж үзсэн. Массын сэтгэлзүйн мөн чанарыг ойлгохын тулд, удирдуулах чиг зорилгын үүднээс тайлбарлах хэрэгтэй. Удирдагч сэтгэлзүйн гарамгай чанаруудыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Тухайлбал удирдан чиглүүлж, зохион байгуулах авъяас чадвартай байх, тэсвэр хатуужилтай байх, ухаалаг алсын хараатай байх гэх мэт. Эдгээр чанартаа тулгуурлаж, удирдагч нэгдсэн зорилго, үзэл санаа бүхий нэгдмэл байдлыг бий болгож, хүмүүсийг цогц нэгдэлд холбож өгдөг. Өөрөөр хэлбэл массыг бүтээн босгож нэгтгэж байдаг. Лебонн үүнийг <Масс ноёрхдог, гэвч төр барьдаггүй> хэмээн илэрхийлжээ.
Ихэнх үндэстний массын зөвхөн оюун ухаанд нь нөлөөлөөд зогсохгүй айдас, домог өөрөөр хэлбэл сэтгэл зүйн тодорхой байдал нь байнга нөлөөлж болдгийг хүн төрөлхтний түүхэн үйл явц харуулж байна. Масс ятгалтанд автаад зогсохгүй мөн итгүүлж, үнэмшүүлэн ойлгуулж тэдний итгэл, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь цөөнгүй тохиолддог. Учир нь массын зан байдлыг оновчтой, зүй зохистой бус хэмээн тодорхойлдог ба энэ нь гэнэтийн агшин зуурын үед илэрдэг.

No comments:

Post a Comment