July 22, 2010

TrancE=mc²

Хүн төрөлхтөн түүхэндээ хөгжмийн лут их түүхтэй. Анхны хомосапиэнс, амьтан дуурайж чарлаж байх тэр л үеээс энэ түүх эхэлсэн. Чухам тэр л үеэс өнөөг хүртэл хөгжмийн түүх хөгжихдөө олон арван урсгал чиглэл болон салжээ.

Өнөөдөр, дэлхийн өнцөг булан бүрийн өөр өөр соёл иргэншилээс бид мянга мянган аялгууг түм бумаараа сонсож байна. Эдгээр олон аялгуу нэг л зүйлээрээ ижил. Уушиг хөдөлж бүрээ дугардаг бол гар сарвалзаж бөмбөр нүжигнэдэг. Хоолой хөдөлж хөөмий гардаг байхад уруул чимчигнэж бишгүүр эгшиглэдэг. Тэд бүгд л байгалийн болон хүний үйл хөдлөлийн тусламжтай үүсдэг. Үүгээрээ тэд ижил түүгээрээ тэд адил.

Гэвч...
Гэвч элэктро хөгжмийн аялгуу гагцхүү элэктрон дохиогоор үүсдэг. Хүн төрөлхтөн шинэ эринтэй золгож буй тэр л агшинд мэндэлсэн тэр нэгэн урсгал байгалийн бутээл бишээ. Бөмбөр гитар, бүрээ шүгэл, морин хуур, модон хийл бол байгал хүний хосолсон гарамгай бутээлүүдийн нэг. Гэвч элэктро урсгал бусдаас нэг л өөр.
Элэктрон диодуудын хоорнд үсэрсэн тэр л нэгэн бичил цахилгаан импульс миний чихэнд ертөнц болон ирэхийг би тэсэн ядан хүлээдэг. Түүнээс би эрч хүч, эр зоригыг мэдэрдэг.

Түүнээс би эрх чөлөө, аз жаргалыг хүртдэг...

1 comment: