March 08, 2010

ТРАНС...

1990-ээд он гэхэд Германы клубүүдэд технологийн үндсэн дээр транс хөгжиж эхэлсэн. Platipus, Horthouse, MFS, NOOM зэрэг нэрийн доор транс өөрийн төрхийг гаргаж ирэв. Тэр үеийн европын клубүүдэд уянгалаг боловч өвөрмөц өнгө аяс, хэмнэлтэй транс, хаус стилийн хөгжим зонхилж байлаа. Тухайн үеийн транс хөгжим урдны progressiүe, Dream hard зэрэг хугацааны хувьд урт трансаас аялгуулаг, Hyptonic давтамж бүхий хэмнэлтэй, мөн тохиромжтой хугацаатай трансд шилжжээ. Мөн 90-ээд онд Энэтхэгт Гоа хөгжмийн хувьсал болж байлаа. Гоа транс хөгжмийн хөгжилд тухайн үед Cabaret, Үoltaire, Front 242 зэрэг электрон хөгжмийн хамтлагууд нөлөөлж байв. Гоа транс нь дуугуй байдгаараа онцлогтой бөгөөд Монголд анх Гоа транс партиг Асуулт самбар хэмээх интернэт форумын хөгжим сонирхогч залуус 2006 онд зохион байгуулж, хүмүүст хүчтэй танилцуулж байсан билээ. 90- ээд оны дундуур хүн төрөлхтөний хэрэглээний бүх зүйлс хувиран өөрчлөгдөж байлаа. Хүний нүдэнд үл үзэгдэх техник технологийн өндөр хурдацтай хөгжил амьдралын хэв маягийг улам сонирхолтой болгосон юм. Нэг л мэдэхэд завгүй гүйж байх, өчигдөр мода болж байсан зүйлс өнөөдөр хуучирч байсан цагт хөгжим ч бас адил хувьсаж байв. Тэгэхдээ хөгжмийн хөгжил ямагт манлайд нь явж бусдыг байлдан дагуулж, чиглүүлэгч нь болдог билээ. Энэ үед электрон хөгжмийн манлайлагч нь транс болж байв. Элемэнтүүдийн хувьд өндөр нам дуу, урт богино давталттайгаар улам тархаж байлаа. Транс нь техног бодвол илүү уянгалаг, хаусаас арай зөөлөн, бөмбөр, бассын хэмнэл ихтэй байдлаар хүмүүст хүрч байв. Paul Үan Dyk, Ferry Сorsten, Armin Үan Buuren нар трансын илүү шийдэмгий “epic” урсгалыг хүмүүст нэвтрүүлж, мэдрүүлж, амьсгалуулж байлаа. Харин Paul Oakenfold, Tiesto, Jean зэрэг DJ нар клубүүдэд холимог шийдлийг нэвтрүүлсээр өнөөгийн бидний мэддэг транс хөгжим хөгжлийнхөө эрчийг 90 оны дундуур авсан нь яг л нэг Транс дууны дундуурх оргил хэсэг шиг билээ. Транс бол 16/32-р нотын давталттайгаар бөмбөрийн хэмнэлийг илэрхийлдэг хөгжим. Нэг минутад 130-150 орчим цохилт бүхий хэмнэлтэй байдаг. 32-р ноттой басс хэсэг нь тэр чигээрээ үндсэн минорыг бага хэмжээгээр агуулсан, корд нь 2-4-ийн хооронд оршдог. Нэмэлт хэмнэл нь 16, 8, 32 зэрэг хэмжээстэй байдаг. Ес дэх хэмжээс бүрт корд нь өөрчлөгддөг байна. Ганцхан компьютер байхад л та ч гэсэн өөрийн гэсэн транс ая, аялгууг бий болгож болох бөгөөд транс микс хийгч софтвайрууд маш олон төрөл байдаг. Тэднээс Fruity Looks софт маш хялбархан, илүү ойлгомжтой. Мөн та дээрх нотуудын давталттайгаар утсан дээрээ ямар нэг электро аялгуу зохиож болно шүү дээ. Ангилал: Acid транс Ronald ТВ 303 басс машиныг гол хэмнэлээ болгосон уг стилл 90-ээд оны эхээр бий болсон. Сонгодог транс Техног бодвол арай бага үелзлэлтэй, илүү аялгуулаг хэлбэрээр мөн л 90-ээд оны эхээр бий болсон. Гоа транс Гоа транс нь нэгдмэл аялгуутай, Энэтхэгт 90-ээд оны үед үүссэн бөгөөд Араб хэмжээсийг гол төлөв ашигладаг. Psychedelic транс Гоа транстай адил хоёрдмол, аялгуулаг хэлбэртэй. Хүнд транс Ерөнхийдөө харанхуй хэлбэрийн нүсэр, нүргэлсэн басс хэмнэлээр хүнд трансыг тоглодог. Anthem транс 90-ээд оны сүүл үеийн дэвшилтэт трансаас гарч ирсэн. Үocal транс Трансын бусад төрлүүдээс үгтэй байдгаараа ялгаатай. Ихэвчлэн эмэгтэй дуучдын дуу эсвэл дууны түргэсгэсэн хэлбэрийг ашигладаг. Гэвч Үocal транс нь поп, евродэнсийн хооронд зөрчил гаргадаг. Евро транс Энэ нь техно болон евродансийн цогц хослол болсон транс хэлбэр юм. Хүнд төрлийн басс бөмбөрийн хэмнэлийн элемэнтийг агуулдаг. Утсан хөгжмийн хэмнэлийн нөлөөллийг мөн агуулсан байдаг. Залуу нас, эрх чєлєє, хайр дурлал гээд амьдралын чимэг болсон зүйлсийг єнєєдєр хєнгєн Dream Trance-аар бүрэн дүүрэн илэрхийлдэг болжээ. Гэсэн хэдий ч Транс хєгжмийг мансуурагчдын хєгжим, хүмүүсийг мансууруулагч хєгжим ч гэж нэрийддэг. Учир нь барууны орнуудад болдог олонх транс партинууд ямар нэгэн хар тамхи, мансууруулах бэлдмэлгүйгээр болно гэж үгүй. Хєгжмийн євєрмєц сонин давтамж, гэрлийн эффектүүдийн хугарал, єнгє єнгийн утаа зэрэг нь нэгэн цогц болж хүний оюун санааг бүрэн эзэмдсэнээр мэдрэмждээ хєтлєгдсєн хүмүүс сансарт нисэх мэт сэтгэгдлийг авдаг. Голланд болон Британийн шєнийн клубүүдэд мансууруулах бодис зайлшгүй дагалдаж байдгийн цаад учир нь транс хєгжимтэй зарим талаараа холбоотой. Түүний хачин, тайлбарлашгүй хєгжим, дуу авианууд нь ямар нэгэн мансууруулагч бэлдмэлтэй хоршихоороо нэг нэгээрээ бие биенээсээ ялгарч дуулддаг. Энэ нь мансуурсан хүний ухаан санааг хєгжим хєтєлж, түүний мэдрэмж аль зүгт тэмүүлнэ тэр замыг нь гэрэлтүүлэн заадаг гэж үздэг байна. Техник технологийн асар хурдацтай хєгжил хамгийн түрүүнд хүрдэг урлагийн салбар бол электро хєгжим юм. Єнєєдєр 2008 онд хит болж буй транс, хаус урсгал чиглэлийн хєгжмийг ямар ч DJ таван жилийн ємнє тєсєєлж байгаагүй биз. Учир нь 1999 оны үеэр эрчээ авч байсан электро хєгжим нь диско хэмнэлтэй байлаа. 2003 оны үеэр дэлхийн олон зуун сая залуусын сонирхлыг татаж байсан транс дуунуудыг єнєєдєр сонсоход транс, хаус хєгжмийн дєнгєж хүчээ авч байсан нь мэдрэгддэг. Тиймээс ирээдүйд маш цєєхєн жилийн давтамжтайгаар электро хєгжим улам л тааварлашгүйгээр хєгжих биз ээ. Мєн транс нь хєгжмийн урсгал дундаа хамгийн даяаршингуй чиглэл болсоор байна. Жилийн эцэст гардаг хит дуунууд, шилдэг клипүүдийн миксүүд транс хєгжим дээр суурилж, хип хоп, рок альтернатив, кантри, чилл аут урсгалууд ч хүссэн хүсээгүй транс хєгжмийн элемэнтүүдийг ихээр ашиглах болсон нь хєгжим судлаачдыг “XXI зуун бол Трансын эрин үе байх болно” гэж хэлэхэд хүргэсэн биз ээ. Транс фестивалиуд Голландыг дэлхийн транс хєгжмийн тєв цэг гэж хэлж болно. Амстердам болон бусад хотуудад дэлхийн хамгийн алдартай DJ нарын парти болохоос гадна хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээдэг White sensation транс фестиваль болдог бєгєєд 80.000 мянга орчим хүмүүс цав цагаан хувцастайгаар нэгэн DJ-ийн тоглох хєгжимд удирдагддаг байна. Архемд Tiesto тоглолтоо тавьж, Роттердамд Armin van Buuren олныг хамруулсан бикини партигаа зохиодог. Голландад зохиогддог транс электро наадмуудад хамгийн багадаа 20.000 орчим хүн цуглардаг бєгєєд жинхэнэ транс хєгжмийн соёл, биеэ хєгжимдєє зохицуулан хүртэх чадвар тэнд тєгс утгаараа хєгжсєн гэж үздэг. Их Британnд ч мєн олон транс наадам, парти, фестивалиуд болдогоос хамгийн алдартай нь Angel Music Group-ээс зохион байгуулдаг Global Gathering парти юм. Уг наадам нь баасан гарагийн үдээс хойш эхлээд ням гарагийн єглєє хүртэл үргэлжилдэг бєгєєд Global Gathering 2007-д 45.000 хүн цугларчээ. Уг нон-стод партид Их Британийн хамгийн шилдэг DJ нар оролцдог. Их Британид болдог єєр наадмуудаас онцолбол хойд Ирландад зохиогддог PlanetLove юм. Уг наадам нь 1990-ээд оноос хойш зохиогдож байгаа бєгєєд анхлан Ирландын алдарт DJ Kelly's Complex зохион байгуулдаг байжээ. Єнгєрсєн оны PlanetLove-д Armin van Buuren, Paul van Dyk, Tiesto нар єєрсдийн уран бүтээлээ вискины эх оронд түгээсэн байна. Дэлхийн бусад орнуудад болдог транс фестивалиудыг хєгжим судлалд европын бус фестивалиуд хэмээн нэг бүлэгт авч үздэг. Тэднээс дурдвал, Лос-Анжелост Monster massive-15.000 мянган хүн цуглардаг, Майамид Ultra Music Festival хэмээх 80.000 хүн цуглардаг парти болдог бєгєєд Америкийн хамгийн алдартай фестиваль юм. Уг наадам нь гэрлийн болон лазерийн эффект ашигладгаараа онцгой. Австралийн Ultraworld and Universe хэмээх фестиваль нь хүнд транс хєгжмийн наадам бєгєєд хєгжмийн тєрлєєсєє шалтгаалан 12 цагийн турш үргэлжилдэг байна. Канадад болдог World Electronic Music Festival нь сүүлийн 13 жилийн турш тасралтгүй зохиогдож байгаа. Энэхүү дэлхийн электро хєгжмийн наадам нь хамгийн удаан хугацаанд буюу 3 хоног үргэлжилдэг. Дэлхийн аль ч оронд транс тоглолт тавихын тулд заавал зєвшєєрєл авдаг байна. Учир нь эдгээр партиг хар тамхи, мансууруулах бодисын худалдаа, биеэ үнэлэлт дагалдаж байдаг. Франц, Герман, Голландын шєнийн клубуудэд ийм жишиг тогтсон нь хєгжимд ууссан залуусыг даган дэлхийд түгсэнээс тэр юм. Гэвч энэ нь транс хєгжмийг мансууруулах бодисгүйгээр тєсєєлшгүй гэсэн үг биш билээ

No comments:

Post a Comment