October 15, 2010

ердөө 2 үнээгээр төлөөлүүлэн тухайн нийгмийн онцлогийг гаргасан сонирхолтой хошигнол


Ардчилагчид
Чи хоёр үнээтэй.
Харин хөрш чинь юу ч үгүй
Чи өөрийн азтай байгааг буруу зүйл гэдгийг мэдэрдэг


Бүгд найрамдахчууд
Чи хоёр үнээтэй
Харин хөрш чинь хоосон
Тэгээд юу гэж?


Социалистууд
Чи хоёр үнээтэй
Төр нэгийг нь авч нөгөөг нь хөршид чинь өгнө
Чи хөршийнхөө үхрийг хамтран хэрхэн маллах тухай тохиролцон улмаар хоршоолол үүсгэнэ.


Коммунистууд
Чи хоёр үнээтэй.
Төр чамайг сүүгээр хангахын тулд бүгдийг нь хураана.
Чи сүүгээ авахын тулд эцэс төгсгөлгүй оочирт зогсоно.
Сүү хэдийнэ гашилсан байх бөгөөд бас өндөр үнэтэй байна.


Америк: капиталист загвар
Чи хоёр үнээтэй.
Чи нэгийг нь зарж оронд нь бух худалдаж авснаар үхэр сүрэгтэй болно.


Америк: хүнд сурталт загвар
Чи хоёр үнээтэй.
Засгийн газрын шинэ ферм хөтөлбөрийн хүрээнд нэг үнээг чинь буудаж устгасныхаа төлөө болон нөгөө үнээний чинь сүүнд зохих төлбөрийг төлөх хэдий ч дараагаар нь сүүг шуудуу руу асгана.


Америкийн хэв маяг
Чи хоёр үнээтэй
Нэгийг нь зарах хэрнээ буцааж өөртөө түрээслэн, нөгөөд нь зориулан IPO буюу шинээр хувьцаа гаргахаар зарлана. Хоёр үнээнээсээ 2 дахин илүү сүү гаргуулахаар хүчлэнэ. Эцэстээ нэг үнээ нь эцэж үхэхэд чи гайхаж хоцроно. Шинжээчдэд юу болснийг өгүүлэхэд тэд чамд дордсныг чинь хэлээд зардлаа бууруулахыг зөвөлнө. Улмаар хувьцаа чинь өсч эхлэнэ.


Франц хэв маяг
Чи хоёр үнээтэй
Чи 3 үнээтэй болохыг хүсч байгаа тул ажил хаялт зарлана.
Чи үдийн цайндаа явж, бас дарс шимнэ. Амьдрал үнэхээр жаргалтай.


Япон хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг жирийн үнээнээс 1,5 дахин болгож өөрчлөөд 20 дахин илүү сүү үйлдвэрлэнэ. Үнээнүүд өөрсдийг нь галт тэргээр итгэмээргүй бөөндөн зөөдгийг мэдэж авна. Улмаар тэдний хамгийн шилдгүүдийг үхрийн сургуульд явуулж эхлэнэ.


Герман хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэдгээрийг шаргал өнгөтэй төдийгүй шар айраг ууж улмаар өндөр чанартай сүү өгөхийн зэрэгцээ цагт 100 миль хурдалдаг болгож инженерчлэнэ. Харамсалтай нь тэд жилд 13 долоо хоног амралт авахыг шаардаж эхлэнэ.


Итали хэв маяг
Чи хоёр үнээтэй, гэхдээ тэдгээрийг хаана байгааг үл мэднэ. Үнээгээ эрж орчноо ажиглангаа сайхан хүүхэн олж харна. Үдийн цайндаа завсарлана. Амьдрал сайхан байнаа гэж.


Орос хэв маяг

Чи хоёр үнээтэй
Чамд бас архи бий.
Үнээгээ тоолох үед чамд 5 үнээ байгааг мэдэж авна.
Чамд ахиад архинаасаа хүртэнэ.
Үнээгээ дахин тоолох үед бүр 42 үнээтэйгээ мэдэж авна.
Мафи үүнийг илрүүлж мэдээд, булааж авсан ч чи үнэхээр олон үхэртэй нэгэн.


Талибан хэв маяг
Чиний бүх үхэр Афганстанд байдаг, тэдгээр нь нийт хоёр. Чи сүүг нь авч чаддаггүй учир нь хэн нэгний биеийн аль нэг хэсэгт хамаагүй хүрч болохгүй. Америкийн засгийн газар сүүн бүтээгдэхүүн олох өөр эх үүсвэрт зориулан 40 сая долларын баталгаа гаргаж өгсөн ч тэрхүү мөнгө зэвсэг худалдаж авахад зарцуулдаг.


Ирак хэв маяг
Чи хоёр үнээтэй
Тэд хаа нэгтээ нуугдаж байгаа.
Тэд мөөрөлтөө радио долгионоор дамжуулдаг.


Польш хэв маяг
Чи хоёр бухтай
Ажилчид тэдгээрээс сүүг нь авахаар байнга зэрэмдэглэж улмаар алсан.


Бельги хэв маяг
Чи нэг үнээтэй
Үнээ чинь сэтгэцийн өвчтэй. Заримдаа тэр өөрийгөө франц заримдаа фламанд гэж боддог.
Фламанд үнээ Франц үхэртэй хамт байхыг хүсдэггүй.
Франц үхэр Фламанд үнээний сүүг хяналтандаа байлгахыг хүсдэг.
Үнээ өөрийг нь таллан хуваах зөвшөөрөл хүсдэг.
Үнээ үхэхдээ жаргалтай.


Флорида хэв маяг
Чи хар, бор хоёр үнээтэй.
Аль сайхан харагдаж байгаад нь хүмүүс саналаа өгдөг.
Зарим нь борыг шилдэг хэмээн зориудаар саналаа өгдөг бол нөгөө хэсэг нь хард санамсаргүйгээр саналаа өгдөг. Харин зарим нь хоюуланд нь бүр зарим нь хэнд нь ч өгдөггүй.
Нэг хэсэг нь алинд нь саналаа хэрхэн өгөхөө ч тодорхойлж чаддаггүй. Эцэст нь муж улсаас гадуур хэсэг бүлэг залуус аль сайхан харагдаж байгаа гэж бодох ёстойг чинь хэлээд өгнө.


Калифорни хэв маяг
Чи сая үнээтэй. Тэд калифорний бяслаг хийдэг. Зөвхөн 5 нь англиар ярьдаг. Нилээд хэсэг нь хууль бусаар амьдардаг.
Арнольд Шварцеггер том дэлэнтэй хэн нэгэнд нь дуртай.

5 comments:

  1. Монгол хэв маяг.
    Чи 40 толгой малтай. Түүнээс 10 нь үхэр.
    Чи гэртээ хоёулахнаа амьдардаг. Гэхдээ чи нэн ядуу, нийгмийн шаар.

    ReplyDelete
  2. Монгол хэв маяг.
    Чи хоёр үнээтэй. Хөрш чинь сүүг нь сааж байхад чи тэд өлсөж байгаа учираас авах хэрэгтэй гэж боддог.

    ReplyDelete
  3. хаха хөршийн үнээний сүү юу

    ReplyDelete
  4. Бусад улс 2 үнээтэй байхад чи 20 үнээтэй. Үнээнийхээ сүүг саагаад сайхан амьдарч болох ч залхуу болохоор хэн нэгэн УИХ-н гишүүний компаниар саалгадаг. Саасан сүү нь олон дамжлагаар чамд ирэхдээ дусал сүү л ирдэг. Тиймээс амраар нь халамжийн сүүгээрээ амьдардаг.

    ReplyDelete