January 31, 2011

Самуэль П.Хантингтон: “Орчин үеийн ИРГЭНШЛҮҮД”


Ард түмнүүдийг соёлын шинж байдлаар нь өөр өөр иргэншилд хамааруулж, харин физиологийн галбир, төрхөөр нь арьстанд хувааж ангилдаг.

Иргэншлийн хүрээ гэдэг бол “бид” гэдэг ойлголтыг “тэд” гэх гадныхнаас ялгах хамгийн өргөн ойлголт юм. Иргэншлүүдийн хүрээг хатуу ялгаж салгах боломжгүй, яг хэзээ үүсч, хэзээ мөхсөнийг тодорхой онооход түвэгтэй.
Иргэншлүүд нь урт хугацаагаар орших бодит байдлын илрэл юм, түүний цорын ганц онцлог, давтагдашгүй тал бол “урт хугацаанд орших чадвартайд” байдаг ажээ. Эзэнт гүрний мандал бадрал, мөхөл сүйрэл ээлжлэн байдаг бол “иргэншлүүд” нь “улс төр, нийгэм, эдийн засаг, үзэл суртлын бүхий л эргэлтийг” даван гарчээ.

Түүхэнд яг хичнээн иргэншил оршин байсан бэ гэдэг дээр нэгдсэн тоо хараахан хэлж чадаагүй байна. Тойнби эхлээд 21, дараа нь 23 тохиолдлыг, Шпэнглэр үндсэн 8 том иргэншлийг нэрлэсэн. Харин Браудэл 9-ийг, Ростовани орчин үеийн 7 иргэншлийг тус тус нэрлэсэн байх жишээтэй.

Орчин үеийн гол иргэншлүүд:

1. Синик буюу Хятадын иргэншил /МЭӨ 1500 жилээс эхэлсэн. Хятад, Зүүн өмнөд Ази, Вьетнам, Солонгосын соёл/
2. Японы иргэншил /МЭ 100-400 жилийн тэртээгээс тоологдоно. Нэг төрт улсад хамаарах иргэншил/
3. Хиндү иргэншил /МЭӨ 1500 жилээс эхлэлтэй. Хиндүизм бол “шашин, нийгмийн систем төдийгүй, Энэтхэгийн иргэншлийн гол цөм мөн”/
4. Лалын иргэншил /МЭ 7-р зуунд Арабын хойгоос үүсэлтэй. Умард Африк, Иберийн хойг, төв Ази, Зүүн өмнөд Азийн орнууд/
5. Ортодокс /Оросоор төвлөрсөн иргэншил/
6. Өрнийн иргэншил /МЭ 700-800 оны үед бий болсон. Европ, Хойд Америк болон бусад/
7. Латин Америкийн иргэншил /Өрнийн иргэншилд байхгүй нутгийн өвөрмөц соёлын элементүүдийг агуулсан байдаг. Перу, Боливи, Аргентин, Чили, Мексик/
8. Африкийн иргэншил /Сахараас өмнө орших Африкчууд нэгдмэл иргэншлийн хүрээ үүсгэх магадлалтай, ӨАБНУ гол цөм улс нь болох магадлалтай./


Өрнийнхний ялалтад зохион байгууллалт, сахилга дэг журам, цэргийн сургалт төдийгүй аж үйлдвэрийн хувьсгалын дүнд бий болсон зэр зэвсэг, тээврийн хэрэгсэл болон эмнэлэгийн алба түлхэц үзүүлсэн.
Хэдлэй Баллын хэлснээр, “хэрэв хоёр ба түүнээс дээш улс орон бие биеийнхээ шийдвэр гаргалтад харилцан хүчтэй нөлөөлж чадахуйц ойр харилцаатай бол тэр нь нэгэн цогц системтийг” үүсгэж, ийм нөхцөлд олон улсын систем тогтдог ажээ.

Универсал нийтлэг иргэншил мөн үү?

Өрнийн соёлын тархалтыг илүү өргөн утгаар авч үзвэл, зөвхөн хэрэглээний бараа төдийгүй мэдээллийн хэрэгсэл, Холливудаар дамжин тархаж байна. 1993 онд үзэгчдийг хамгийн их татсан 100 шилдэг киноны 88 нь Америкийнх байсан ба Европ, Америкийн 2 том компани глобал мэдээллийг өмчлөн дэлхий даяар цацаж байдаг.
Өрнийнхөн өөрсдийн иргэншлийг универсал (дэлхий нийтийн) байх ёстой хэмээн тулгадаг. Тэд иргэншлээ универсал гэдгийг дараах хүчин зүйлээр нотлохыг оролдсон. Үүнд:
Хэл.
Өрнийн 5 том хэл болох англи, франц, португал, испани хэлээр 1958 онд дэлхийн хүн амын 24.1% ярьж байсан бол 1992 онд 20.8% болж буурчээ. Дэлхийн lingua franca буюу дэлхийн “өргөн харилцах хэл” түүхийн аль ч үед байв. Жишээ нь: сонгодог эртний үед латин хэл, өрнөдөд франц хэл г.м. lingua franca бол хэл, соёлын ялгааг даван туулах арга болохоос биш уг ялгааг арилгах арга хэрэгсэл биш юм.
Хамгийн өргөн тархсан хэл болох англи, франц, мандарин, исдани, араб, орос нь эзэнт гүрний үндсэн хэл байсны үр дү бөгөөд дэлхийд эрх мэдэл, нөлөө, хүчний харьцаа их гүрнүүдийн дунд харилцан шилжихийн хэрээр хэлнийх нь хэрэглээ тэр аясаар шилжиж байв.
Шашин.
Универсал шашин бий болох нь бараг л боломжгүй зүйл юм. Дэлхийн хүн амд христос шүтлэгтний эзлэх хувь 1980-аад онд 30 хүрсэн нь хамгийн оргил үе бөгөөд түүний дараа хэсэг хугацаанд хадгалагдсан бөгөөд өнөөдөр буурч, 2025 он гэхэд 25% хүртэл буухаар байна. Харин хүн амын хэт өсөлттэй яваа лалын орнууд дэлхийн хүн амд улам жинтэй түрэн орж ирэх тул 2025 он гэхэд ислам шашинтан дэлхийн хүн амын 30%-ийг эзлэж болохоор байна. Нийгмийн сэтгэл зүйн онолоор бол хүмүүс өөрсдийгөө тодорхой хам хүрээнд бусдаас ялгарах тэр шинж тэмдгээр тодорхойлдог. Үүнд “хүн бусдаас ялгарах тэр шинж тэмдгээ хавьгүй сайн мэдэрдэг, энэ нь ялангуяа нийгмийн энгийн хүрээнд байгаа хүмүүстэй харьцуулахад бүр тод илэрнэ. Тухайлбал, өөр мэргэжилтэй хэд хэдэн эмэгтэйчүүдийн дунд байгаа сэтгэл судлаач эмэгтэй мэргэжлээрээ бусдаас ялгарах бол харин сэтгэл судлаач эрэгтэйчүүдийн дунд байгаа тохиолдолд эм хүнийхээ хувьд зөвхөн хүйсээрээ ялгарах жишээтэй”. Иргэншил хоорондын мэдээлэл, харилцаа холбоо, худалдаа, аялал жуулчлалаар дамжиж тэлэхийн хэрээр хүмүүс өөрийн соёл, иргэншлээ улам илүүтэй дээдлэнэ. Хойд Африкийн цагаачид Францад ирэхэд, Француудын хилэн бадрах бол католик шашинт Польшууд цагаачлан очвол халуун дотноор хүлээн авах жишээтэй.
Эндээс дүгнэн үзэхэд универсал нь дэлхийн нийтлэг иргэншил байж чадахгүй, дэлхийн түүхэнд ч тийм иргэншил байгаагүй. Универсал иргэншил бий болгох гэж оролдох нь өрнийн бус иргэншлүүдийн дургүйцлийг хүргэж, иргэншлүүдийн хооронд мөргөлдөөн үүсэх үндэс болдог байна.

Самуэль П.Хантингтон . 1996 он
“Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэж буй дэлхийн дэг журам” номноос..

Израйл Палестиний Зөрчилдөөн


Энэ цуст зөрчилдөөн балар эртнээс үүсэлтэй. Тэмдэглэл хөтөлсөн цагаасаа эхлээд л энэ хоёр тал цуст өрсөлдөгчид байсан нь шашин судраас харагддаг юм. Харин цэвэр улс төрийн талаас нь энэ сөргөлдөөнийг 19-р зуунаас эхтэй хэмээн түүхчид албан ёсоор тэмдэглэн үздэг юм.

зөрчилдөөний эхлэл буюу залгамжлагчын эрхийн төлөөх тэмцэл

Ноагаас 10 үе буюу ойролцоогоор 400 гаруй жилийн дараа Абрахамийн гэр бүлд оноогдсон адислалын дагуу түүний хүүд төв хүн болох эрх олгогдох бөгөөд энэ нь дахин ирэх аврагчыг угтах мөн түүнийг зарлан тунхаглах ёстой байлаа. Гэвч түүний эхнэр Сарагаас хүү мэндлэхгүй байсан тул дахин гэрлэж хоёр дахь эхнэр Хогарыг авсан ба түүнээс Ишумайл хэмээх хүү төржээ. Шумайл ууган хүгийн ёсоор төв хүн болох эрхийг авах байсан боловч Абрахамыг 70 настай байхад эхний эхнэр болох Сарагаас Исак мэндэлсэн нь Ишумайлын байр суурь алдагдах том шалтгаан болсон байна. Ишумайл нь өнөөгийн палестинчууд буюу арабуудын өвөг эцэг болж исак болон түүний үр удамд мөнхийн дайн зарлан харин Исак нь израйл(ялагч) үндэстнийг байгуулсан гэгддэг.

харин израйлууд ямар нэгэн гэмт үйл хийж иаховийг хилэгнүүлэх бүртээ Палестиний хоол болж Египтэд дарлагддаг бөгөөд ялаан дуусгахаараа эрх чөлөөгөө олж амлагдсан нутагруугаа нүүдэллэдэг тавилантай болж.
шашны хувьд Еврейчүүд Жүүдийн шашин, харин арабууд мэдээж исламын шашинтай нь ойлгомжтой юм.

Библид, Куранд бүгдэнд нь л шашных нь зүтгэлтнүүд ,болоод элчүүд байдаг ...
Арабууд бол өөрсдийнхөө элчүүдийг Peygamber гэдэг... тухайн элчүүдийнхээ нэрний урд талд нь HZ гэж тэмдгэлсэн байдаг ... Мусалманчууд Хазрейтин Ismail, Suleyman, Musa, Yusuf, Eyub гээд явна. нийлээд 25 билүү 26 элч байсан гэж үздэг ...
Хамгийн сүүлийнх нь бидний мэдэх Мухаммед ...Исламын шашныг үүсгэсэн элч гэж үздэг ... Мусалманууд Исүсийг үгүйсгэдэггүй тэрийг Мухамедын өмнөх элч байсан гэж үздэг.. Арабууд Исүсийг өөрсдөө Иса гэж дууддаг..харамсалтай нь Иса Исүс гэж нэр томъёо гаргаж буруу замаар явсан гэж үздэг юм шиг байна лээ

Ер нь бол Израйл гэдэг ТВ-ээр гардаг шиг баахан religious fanatуудаар дүүрчихсэн айхтар эктремист орон биш л дээ. Энгийн л еврей, араб залуучуудтай, уулзаад үзвэл two-state solution байна уу, one-state solution байна уу ялгаагүй энэ асуудал хурдан шийдэгдээсэй гэж хүлээсэн хүмүүс л байдагюм баЙНА ЛЭЭ Ш ДЭЭ.
SHinebayar.Ch 2010.NUM

Туркменбашийн 28 шинэчлэл

“Рухнама” ном
Туркмений анхны ерєнхийлєгч Сапармурат Ниязов ард тvмнийхээ оюуны євийг гvн ухаан, тvvхийн vvднээс судалж бичсэн "Рухнама" номоо 2001 онд хэвлvvлжээ.
Уг номыг тус улсын бvх дунд, их, дээд сургуульд тусгай хичээл дээр судалдаг, бvх байгууллага, албан газрууд аттестац авдаг.
"Рухнама" ном хятад, орос, англи, турк, япон, перс, зулус зэрэг 30 хэлээр гарсан, бас аудио бичлэгтэй, хараагvй хvмvvст зориулан тусгай шрифттэй ч бий. Зєвхєн єнгєрсєн жил сая гаран хувь хэвлэжээ. 2004 онд "Рухнам"-ын II боть гарсны дараа Межлисийн (парламент) шийдвэрээр 2005 оныг "Рухнам"-ын жил болгожээ.

"Би єєрийн номын I, II дэвтрийг бичиж дуусаад, Аллахаас миний номыг єдєрт гурван удаа чанга дуугаар уншсан (гэртээ, vvр цайхад нэг цаг, vдэш нэг цаг) хvнийг шууд диваажинд очуулаач гэж гуйсан. Гурван удаа уншсан хvн ухаан сууж, байгаль, хууль тогтоомж, нийгмийн vнэт зvйлсийг ойлгоно. Дараа нь тэр шууд диваажинд очно" гэж Нияков мэдэгджээ.

Шинэ хуанли
Ниязов гаригуудыг "Гол, єдєр, тохиромжтой єдєр" зэргээр нэрлэхийг тушаав. Бямба гаригийг Рухнамын нэрэмжит болгож, "оюуны єдєр" хэмээв. Тэр мєн 12 сарын нэрийг єєрчилжээ.
1-р сар- Туркменбаши
2-р сар -Тугны сар
3-р сар-Навруз (лалын шашны баяр)
4-р сар -Гурбансолтан эжэ (Ниязовын эхийн нэр)
5-р сар-Махтумкули (Ниязовын хайртай яруу найрагч)
6-р сар-Огуз (Домоп гардаг тvрэгvvдийн євєг)
7-р сар-Гаркут-аты (Туркмений туульсын баатар)
8-р сар-Альп-арслан (Турк-мений жанжин)
9-рсар-Рухнам
10-р сар-Тусгаар тогтнолын сар
11-р сар-Солжар (Турк-мений тєрийн зvтгэлтэн)
12-р сар-Тєвийг сахих сар

Урам зоригийн нас
Ниязов хvний амьдралыг 12 жил бvхий мєчлєгvvдэд хуваасан. Тvvгээр бол Турк-менд хєгшрєлт 85 наснаас эхэлдэг. 73-мэргэн ухааны нас. Харин Vндэстний эцэг Ниязов "урам зоригт" насандаа (61-73) єєд болжээ.

Туркменбашийн тухай сонирхолтой баримтууд
-Дэлхийн хамгийн халуун улсын ерєнхийлєгч Ниязов Ашхабадын ойролцоохи Копетдага ууланд мєсєн ордон барихыг тушаажээ. "Мянган хvн багтах агуу том, сvрлэг мєсєн ордон босгож, манай хvvхдvvд цанаар гулгана" гэж тэр тєлєвлєжээ.

-Ниязов 2003 онд телевизийн сэтгvvлчдийн дунд "Туркменбашийг хэн хамгийн бага магтах вэ?" уралдаан зарлажээ. "Магтаалаас болоод би газар доогуур орох нь. Яагаад гэвэл дуу болгон миний тухай байдаг. Ичиж зовсондоо нvдээ ч хийх газар алга" гэж Ниязов сэтгэлээ илчилжээ.

-Туркменбаши 40 хэм хvрдэг, Каракумын элсэн цєлд 18 сая доллараар амьтны хvрээлэн байгуулахаа мэдэгджээ. "Тэнд заавал оцон шувуу байх ёстой, тэд дэлхийн дулаарлын улмаас єлсєж vхэж байгаа юм" гэж тэр хэлсэн байна.
-Туркменбаши заарьт амтат гуаны єдєр санаачилж, бvх хvн оролцохыг vvрэгдэв.

-Ашхабадын гудамжуудын нэрийг тоо болгон єєрчилсєн.
-Эрvvл мэндийн тєлєєхи 36 км-ын гvйлтэд сайдуудаа хvчээр оролцуулсан.
-Аль дээр єнгєрсєн ээждээ хязгааргvй хайртайгаа илэрхийлж, талхыг"Гурбан-солтан ээж" гэж нэрлэжээ.
-Ашхабадад хуримын асар том ордон барьж, эхийнхээ нэрэмжит болгов.
-Бvх халдварт євчин, мєн холер, ДОХ-ыг хуулиас гадуур гэж зарлан, тэр тухай ярихыг хориглосон.

-Яруу найргийн шvлэг, єгvvллэгvvд бvхий хоёр боть номондоо єєрийгєє "Турк-менуудын шинэ оюун санаа", "аврагч" гэж нэрлэжээ.
-2002 онд єєрийн тєрсєн єдрийн баяраар "62 нас хvрсэн иргэд амралтын єдєр тахил єргєх хонь авах мєнгєн тэтгэмж авна" гэж зарлигдав.
-"Уулын голын цэвэр усыг зєвхєн унданд хэрэглэ" гэж тушаасан.
-Балет, дуурь, цирк болон Vндэсний бvжгийн ансамблиа цомхтгосон. "Би балет ойлгодоггvй. Надад ямар хэрэгтэй юм? Энэ бvхэн туркменчуудын мах цусанд байхгvй тул тэднийг балетад дуртай болгох хэрэггvй" гэж Ниязов хэлжээ.

-Гадаадын их сургуулиудын сvvлийн 10 жилд олгосон бvх дипломыг хvчингvй болгосон.
-Улсынхаа асар хурдтай хєгжлийг билэгдэн, дэлхийн хамгийн том гутал vйлдвэрлэхийг тушаав.
-Машин дотор хєгжим сонсохыг хоригложээ.
-Залуусыг урт vс, сахал ургуулахыг хорив.
-Шударга vнэний яам байгуулж, нотариатын конторууд, ємгєєлєгчид, гэр бvлийн товчоо, гэмт хэргийн шинжээчдийн тєв албыг хамааруулав,
-Алтан шvдийг хориглов. "Би цав цагаан шvдээрээ бахархдаг. Биднийг ядуу амьдарч байхад Туркменд алтан шvд байсан. Одоо хуучны хоцрогдлоосоо салах цаг болсон" гэж тэр хэлжээ.

-Замын цагдааг Батлан хамгаалахын яаманд харьяалуулав.
-Туркмений Красноводск хотыг Турменбаши гэж єєрчилжээ. Мєн олон гудамж, завод, сангийн аж ахуй, сургуулиудын тvvний нэрэмжит болсон билээ.
-2004 оныг Межлисийн тогтоолоор Сапармурат Ниязовын эцэг, Туркмений баатар Атамурат Нязовын он болгосон бол 2003 оныг Сапармуратын эх, Туркмений баатар Гурбансолтан эжэгийн нэрэмжит болгожээ.
-2001 онд Туркмений Тусгаар тогтнолын 10 жилд зориулан Тєв банк 1000 манатын дурсгалын алтан зоосон дээр С.Ниязовын хєргийг дvрсэлжээ.
-Туркменд Ниязовын асар олон алтан хєшєє байдгаас хамгийн онцгой нь Ашхабадын эргэлддэг хєшєє гэнэ.

January 29, 2011

ЧЕЧЕНИЙ ДАЙН

Лалынхны эсрэг Оросын гурав дахь дайн бол Умард Кавказад чечениүдтэй хийсэн хийсэн дайн байсан бөгөөд үүний эхлэл нь үнэн алдартны осетин, лалын ингушийн хооронд 1992-1993 онд дэгдсэн мөргөлдөөн байлаа.

Түүхэн үндэс:
Ингуш мусульманчууд чечень болон бусад лалын ард түмнүүдийн хамтаар дэлхийн II дайны үед Төв Ази руу хүчээр цөлөгджээ. Осетинчүүд үлдэж ингушийнхны эд хөрөнгийг эзэгнэжээ.

1956-1957 онд цөлөгдсөн ард түмнүүдийг нутаг буцахыг зөвшөөрч, эд хөрөнгө эзэмших, газар нутгаа хянах асуудлаас үүдэн зөрөлдөж эхэлжээ.
1992 оны 11 дүгээр сард анхны мөргөлдөөн дэгдэв. Зөвлөлт засгийн үед осетинчүүдэд өгсөн, ингушууд эгүүлж авахыг хүссэн Пригородный районыг Бүгд Найрамдах Ингуш Улсын нутаг дэвсгэрээс довтолж эхэлжээ.
Хариуд нь оросууд үнэн алдартан осетинчүүдэд туслахаар бөөн хүчээр цөмрен орсны дотор казак цэргүүдийг илгээжээ.
Гадаадын нэг тоймчийн бичсэнээр, "1992 оны 11 дүгээр сард Осетин дэх ингуш тосгодыг оросын танк бүслэн буудсан ба амьд үлдэгсэдийг алсан буюу авч одов. Энэ хядлагыг осетины ОМОН (цагдаагийн тусгай анги) зохион байгуулсан боловч Оросын цэргүүд бүс нутагт "энхийг сахиулах" нэрээр, тэдний ар талыг хангасан гэнэ". "Долоо хүрэхгүй хоногийн дотор ийм их устгал сүйтгэл гарсан гэдгийг төсөөлөхийн аргагүй" гэж "Экономист" сэтгүүлд бичжээ.
Энэ бол "ОХУ-д гарсан анхны угсаатны цэвэрлэгээний операц байлаа". Оросууд уг мөргөлдөөнөөрөө ингушийн холбоотон чечениүдийг айлгана гэж тооцоолсон боловч эргээд "Чечень болон Кавказын ард түмнүүдийн конфедерацийг дайны байдалд оруулж, Чеченийн газар нутгаас Орос цэргээ татахгүй бол 500 000 сайн дурынхньгг илгээнэ гэжээ.
Кавказын ард түмнүүдийн конфедерациас заналхийлсэн ба бүс нутгийг хамарсан түймэр Умард Осетин Ингушийн мөргөлдөөнөөс дэгдэхээс сэргийлэн Москва цэрэгтээ арга буюу буцах тушаал буулгажээ".
1994 оны 12 дугаар сард Орос бүрэн хэмжээний цэргийн довтолгоог Чеченьд эхлүүлснээр өргөн хүрээг хамарсан, хамгийн гамшигт түймэр дэгдэв. Үнэн алдартны хоёр бүгд найрамдах улс Гүрж, Армены удирдагчид Оросын үйлдлийг дэмжсэн бол Украины Ерөнхийлөгч "хямралыг эв зүйгээр зохицууулахыг дипломатын хувьд уриалж байв."
Оросын үйлдлийг үнэн алдартны Умард Осетины Засгийн газар болон ард түмнийх нь 55-60 хувь нь дэмжив.
Харин ОХУ-ын доторхи болон гаднахи мусульманчууд бараг тэр чигээрээ чечениүдийн талд байлаа. Лалын интернационалынхан Азербайжан, Афганистан, Пакистан, Судан болон газар газраас дайчдаа Чечень рүү яаралтай илгээж эхлэв. Лалын улсууд чечениүдийг дэмжиж, Турк, Иран тэдэнд эд материалын тусламж үзүүлснээс үүдэн Орос нь Ирантай эвлэрэх цаашдын нэмэлт чармайлт гаргахаас аргагүй байдалд хүрэв.
Чечениүдэд зориулсан зэвсгийн урсгал Орос руу Азербайжанаас орж ирсэн тул Орос хилээ хааснаар Чеченьд эм тариа, бусад тусламж орох үүд хаагдав. ОХУ дахь мусульманчууд чечениүдийн талд зогсов. Кавказ даяар Оросын эсрэг лалын ариун дайн зарлахыг уриалсан нь үр дүнд хүрээгүй боловч Ижил-Уралын бүс нутгийн 6 бүгд найрамдах улсын тэргүүн нар байлдааны ажиллагаагаа зогсоохыг Оросоос шаардаж, Кавказ дахь лалын бүгд найрамдах улсуудын төлөөлөгчид бүх нийтийг Оросын эсрэг эсэргүүцэлд уриалан дуудав.
Лалын ахан дүүсийнхээ эсрэг байлдуулахгүй гэж Бүгд Найрамдах Чуваш Улсын Ерөнхийлөгч Чечень явах ангиудаас цэргүүдээ чөлөөлжээ.
Чеченийн хил залгаа хоёр бүгд найрамдах улс—Ингушет, Дагестанд "дайныг хамгийн хүчтэй эсэргүүцэв". Чечень рүү зүглэсэн Оросын цэргийн цуваа руу ингушууд халдсанаар "Ингушийн Засгийн газар хэрэг дээрээ Орост дайн зарлалаа" хэмээн Оросын Батлан хамгаалахын сайдын мэдэгдэхэд хүргэсэн бөгөөд иймэрхүү халдлага дайралт Дагестанд гарч байлаа.

Эдгээрийн хариуд Оросууд Ингуш, Дагестаны тосгодыг бөмбөгдөв. 1996 оны 1 дүгээр сард Кизляр хот руу чеченийнхэн довтолсны дараа Первомайск тосгоныг оросууд сүйтгэснээр дагестанчуудын дайсагнал чинээндээ тулжээ.

Чеченийн ард түмний тэмцлийг Чечениэс гаднахи элэг нэгтнүүд нь ихээхэн дэмжсэн бөгөөд тэд бол XIX зуунд Оросоос Кавказын уулын ард түмнүүдийн эсрэг хийсэн түрэмгийллээр тарж алга бологсодын үр сад юм.
Тэд сан хөмрөг цуглуулж, зэвсэг худалдан авч, Чеченийн цэрэгт сайн дурынхныг элсүүлж байв. Ялангуяа ийм элэг нэгтнүүд Иордан, Туркт маш олноороо байсан ба тэд Оросын эсрэг хатуу байр суурь баримтлахад Иорданыг түлхэж, чечениүдэд тусламж үзүүлэхэд Туркийг бэлтгүүлж чадсан юм.
1996 оны 1 дүгээр сард дайн Туркт хүрч, оросын жуулчдын хөлөг онгоцыг чеченийн элэг нэгтнүүд эзлэн авч хүмүүсийг нь барьцаалахад Туркийн олон нийт талархалтай хүлээн авчээ. Кавказын лидерүүдийн туслалцаатайгаар Туркийн Засгийн газар дээрхи хямралыг шийдвэрлэх талаар хэлэлцэн тохирсноор хэдийнээ хүйтрээд байсан Турк-Оросын харилцааг бүр дордуулжээ.

XIX зуунд оросууд уулын ард түмнүүдтэй хэдэн арван жилээр дайтсан тэр шугамын дагуу дахин өргөн хүрээнд мөргөлдөх магадлалтайг ийнхүү Дагестан руу чеченийнхэн цөмөрсөн, Орос хариу үйлдэл хийсэн, 1996 оны эхээр хөлөг онгоц барьцаалсан үйл явдлууд харуулав.
"Умард Кавказыг дарьтай зоорь" болж хувирсныг 1995 онд Фиона Хилл анхааруулаад, нэг бүгд найрамдах улсын мөргөлдөөн хил давж бүс нутгийг хамарсан түймэр болж даамжран, ОХУ-ын бусад хил хязгаарыг давж халих ба түүнд Гүрж, Азербайжан, Турк, Иран болон Умард Кавказ дахь элэг нэгтнүүд татагдан орно. Бүс нутаг дахь мөргөлдөөнийг тогтоон барих боломжгүй, харин ч хил залгаа бүгд найрамдах улс, муж руу халдварладагийг Чеченийн дайн харууллаа гэж тэмдэглэжээ. Иргэншлийн шугамын дагуу "албан бус эвсэл" бүрдсэнийг дээрхитэй санал нийлсэн Оросын нэгэн судлаач баталж байна. "Лалын шашинт Азарбайжан, Абхаз, Чечень, Ингушетийн эсрэг христосын шашинт Гүрж, Армен, Нагорно-Карабах, Умард Осетин нэгдэж эхлэв". Тажикистанд нэгэнтээ дайнд татагдан орсон Орос ийнхүү "лалын ертөнцтэй урт хугацааны сөргөлдөөнд орох эрсдэл өөртөө үүрчээ".