April 05, 2011

Харизматик лидерийн талаарх үзэл санаа


Олдос Хокелийг энд онцгойлон тэмдэглэж хэлэх хэрэгтэй. Тэрээр аливаа нийгэм харизматик лидерд захирагдах нь хэвийн үзэгдэл мөн гэсэн санааг гаргасан байна. Нэгэнт л нийгмийн шинж ийм учир түүнийг сайтар судлан авч үзэх хэрэгтэй. Түүний энэ үзэгдлийг орчин үеийн нилээд олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.
Харизматик лидерийн үзэл санаа элитари ардчилалтай сонгодог утгаар нь холбосон хүн бол Германы нэрт эрдэмтэн хөрөнгөтний Маркс гэдэг Макс Вебер юм. Веберийн санаа хойч үеийн олон эрдэмтдийн үзэл санаанд ихээр нөлөөлсөн юм.
Аливаа нийгмийн орших ахуй ердийн хэлбэр нь зөрчил мөргөлдөөн юм. Чухал зөрчил, мөргөлдөөний үеэр аливаа нийгэм бүтээлч динамик шинжтэй болдог. Вебер простестант ёс зүйг чандлан шинжсэний үндсэн дээр капитализм бий болоход уг шашин шийдвэрлэх нөлөө үзүүлсэн болохыг тогтоосон юм. Түүний уг хандлагыг орчин үеийн эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Улс төрд сонгууль, эдийн засагт чөлөөт өрсөлдөөн байхыг зүй ёсны үзэгдэл гэж үзсэн. Өөрөөр хэлбэл байгалийн шалгарлаар зарим нийгэмд үйлчлэхийг сайшаан дэмжсан байдаг. Хэдийгээр нэг талаас ардчилсан нөгөө талаас Германы үндэсний онцлог улс төрийн соёлыг хүчтэй шүтэх болсон. Энэ нь улс төрийн сургаальд асар их нөлөөлсөн. Аливаа нийгэм удирдагч болон удирдуулагч гэсэн хоёр хэсгээс бүрддэгийг Вебер бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс нийгмийн уг шинжид нийцсэн элитари үзэл гаргахыг дэмжиж байсан. Герман улс хүчтэй лидерийг шүтсэн улс төрийн уламжлалтай болохыг онцлохын зэрэгцээ уг уламжлалыг тооцон үзэж түүний улс төрийн ирээдүйн тогтолцоог гаргаж ирэхийг Вебер онцгойлон дэмжсэн. Энэ үзлийг орчин үеийн ихэнх судлаачид онцлон тэмдэглэдэг ийм хандлагыг баримтлагчдын нэг Латин Америкийн эрдэмтэн Йелийн их сургуулийн профессор Хуан Линц юм. Линц ерөнхийлөгчийн ардчилал болон парланстийн ардчиллуудыг Латин Америкийн улс орнуудын жишээн дээр харьцуулан гаргаад ерөнхийлөгчийн ардчилал бүгд найрамдах ардчиллыг бодвол үр ашиг багатай болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл Линц харизматик лидерт дулдуйтсан ардчиллыг төдийлөн эерэг талаас үнэлээгүй юм. Юутай ч тэрээр нийгэм элит болон удирдуулагч гэсэн хоёр ангиас бүрддэгийг лидерт дулдуйтсан элитар ардчиллыг үзэл санаа нилээд үндэсэрхэг санааг тусгасан байдаг. Ер нь өөрийн үзэл санааг ардчилсан бус гэж нэрлэх нэг ч эрдэмтэн, судлаачид хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй. Ардчилал хэмээх өргөн хүрээг хамарсан бүрхэг нэр томъёог орчин үеийн ихэнх судлаачид эерэг хийгээд сөрөг талаас нь тодорхойлсон байдаг. Ленин, Сталин, Гитлер, Муссолини нар бүгд л ардчиллын тухай ярьж бичсэн байлаа. Гэвч үнэн хэрэгтээ тэд хүн төрөлхтний түүхэнд байгаагүй ийм их цуст халдлагуудыг хийж байсан.
ХХ зууны Итали, Германы нэрт эрдэмтэн Роберт Михельс “Хөрөнгөтний ардчилалыг цорын ганц аргаар хамгаалж болох бөгөөд тэр нь бүх үндэстний итгэл найдвар болсон харизматик лидерээр удиррдуулсан тоталитари төр юм. Гагцхүү ийм л төр нийгэмд энх амгалан, сахилга батыг тогтоож чадна” гэжээ. Гэхдээ Михельс Шпенглер, Ницще, Сорель нар шиг хүчирхийллийн онолыг шүтэж байгаагүй. Дээрх эрдэмтдийг бодвол Михельс илүү тогтонги сургаалийг дэвшүүлсэн байдаг. Энэ сургаалынхаа ачаар Михельс Италийн эрдэмтэн Б.Муслолинмд хүндлэгдэн Перудже дэх их сургуульд профессор болж улс төрийн шинжлэх ухааны фашист факултет байгуулагдахад оролцсон төдийгүй Храче, Джиктель нартай хамт фашист төрийн загалмайлсан эцгүүдиын тоонд орох болсон байна. өөрийн амьдралын эцсийн мөчийг хүртэлд тэрээр Гитлер, Муссолиний маягийн харизматик лидерээр удирдуулсан төрийг хамгийн зохистой төрйин хэлбэр гэж үзэж байсн бөгөөд ийм төрийг тогтонги үндэстнүүд дэлхйин улс төрийн бодлогыг тодорхойлох болно гэдэгт өчүүхэнч эргэлзэж байгаагүй юм. Тэрээр 1936 онд нас басан ба түүний амьдралын сүүлийн үеүдэд Гитлер, Муссолин, Сталин нар Европыг захирч байлаа.

Гитлер хэрхэн Харизмат лидер болов?
Судлаач М. Бахуниний хэлснээр Герман бол Гитлерийг хүлээн авахад бэлэн байсан. Иймээс тоталитор дэглэм тогтооход Гитлерт ганцхан жил зарцуулагдсан. Мөн “Нам тэгэж хүсч байна, Улс орон тэгэж ингэж хүсч байна “ зэрэг лоозонгууд хэрэглэсэн нь тэр үед хувь хүний хариуцлага алга болж хамтын хариуцлага бий болсныг илтгэж байгаа юм. Фюрерийн хүсэл санааг хэрэгжүүлж байгаа хүн, намын эрх ашгийг хэрэгжүүлж байгаа хүнийг хэн ч хорьж байсангүй.
Германий удирдагч Гитлер өөрийнхөө төрийн барилгын бат бэхийг хадгалахын тулд өөрийгөө ба бусдын бодит байдлыг гуйвуулах харах байдалд хүргэж байсан. Гитлер бол бодит ертөнцөөс тасарч өөрсдийнхөө бий болгосон тэр ертөнцийг бодит байгаа юм шиг авч үздэг. Харизмат лидерийг тойрон хүрээлэн байгаа хүмүүс нь бодит байдлыг биш, өөрийнх нь хүсэлд тааруулж хүссэнээр нь ярьдаг учраас улам хурцаддаг. Бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлж айдсын орчин үүсгэх нь эцсийн дүнд диктаторийг тойрсон хиймэл ертөнцийг үүсгэдэг байна.. Харизмат удирдагч бол нэг талаас өөрийгөө гоц гойд хэдий ч нөгөө талаас бусдыгаа сул дорой гэсэн сэтгэгдлийг орчин тойрныхондоо цаг ямагт төрүүлдэг.
Судлаач Э.Фромм Гитлерийн хувь хүний онцлогийг задлан дүгнээд түүний тэр харцны нууцыг тайлахыг оролдсон. Бүх гэрч нар Гитлер бол хүйтэн харцтай, түүний нүүр хүйтэн байдаг шиг нүд нь ч хүйтэн, ер нь түүнд дулаан байдал байгаагүй гэж дүгнэж байсан. Хүйтэн цэвдэг байдлыг илтгэсэн царай бол айдас төрүүлдэг шүү дээ. Зарим нэг нь бол айдсаас илүү гайхлыг төрүүлж байдаг. Яагаад Гитлер орчин тойрныхондоо ийм хүчтэй нөлөөлж чаддаг гэдэг талаар судлаач Э.Фромм хэд хэдэн хүчин зүйлийн гаргаж иржээ.
• Өөрийнхөө үзэл баримтлалд хувирашгүй итгэлтэй байдаг
• Үгсийн хэмнэл энгийн
• Жүжигчин авьяастай
• Өөрийн дуу хоолойны темперийг сайн эзэмшсэн, өөрийнхөө сэтгэлийн хөдлөлд хоолойныхоо өнгийн сайн тохируулж чаддаг
• Ер бусын ойтой
• Сэтгэлийн хөдөлгөөн нь үнэнээсээ
• Ямар ч сэдвээр хүнтэй чөлөөтэй ярьж чаддаг гэх мэт.
Гитлер “Германий сэргэн мандах дайнд ялах ” бүх хариуцлагыг өөр дээрээ авсан. Германий ард түмэн дуртайгаар түүнд бүх хариуцлагыг тохсон. “Фюрер юу хийхээ мэднэ, Фюрер эсуудлыг шийднэ, Фюрер бидэнд ялалтын авчирна” гэх мэт уриа лоозонгоо гол болгодог байв. Тийм учраас зарим судлаачид Гитлер нь Герман улсад нийтээрээ хариуцлагагүй байх механизмыг ажиллуулж эхэлсэн.Тийм учраас соёлтой арл түмнийг үг дуугуй захирагддаг мал болгосон гэсэн санаа ч мэр сэр сонсогдох нь зөв.

SHinebayar.Ch 2009.NUM

4 comments:

  1. sonirholtoi niitlel bn
    chini blog bur l goy blood bgam da
    @@@@@@@@@@@AMJILT@@@@@@

    ReplyDelete
  2. элитари ардчилал гэж яг ямар ардчилал бэ аан

    ReplyDelete
  3. Олигархиудын л гэсэн утгатай юмуу да. Олигархи өөрийн зиндаатай. Оройн хэсэг нь хэт мөнгөжсөн тул зиндаандаа хэр баргийн амьтан тоож оруулахгүй. Сарвайсан болгоноос ч хээл хахууль аваад байхаа нэгэнт больсон. Өөрсдийгөө олон улсын зэрэглэлд хүрсэн элитари гэж үздэг байна.- ЭЛИТ.

    ReplyDelete
  4. сүүлийн хэсгийг уншсан чинь, нэг юм бодогдов: хамтын хариуцлага бий болж, туйлдаа хүртэл хөгжөөд хүн төрөлхтөний хөгжлийн төгсгөл болох..................., Гитлер нэг томоохон оролдлого хийгээд бүтэлгүйтэж...

    ReplyDelete