April 15, 2011

Казакстанд Хүний эрх зөрчигдсөөр л...


БН Казакстан улс нь хуучин Зөвлөлт Социалист улсын бүрэлдэхүүнд байсан ба бидний нэгэн адил хэлж заншснаар посткоммунист улс юм. Манай улсын нийт хүн амын 4,2%г казакууд эзлэдэг.
АНУ-ын цагаан ордоны дэргэдэх дэлхийн хэмжээний гэгдэх судалгааны төв болох Freedom House- ын 2010 онд гаргасан тайланд Казакстан нь эрх чөлөөгүй чөлөөт бус орон гэж тусгагджээ. (улс төрийн эрх- 6, иргэний эрх чөлөөний хувьд индекс нь 5 байгаа).
Казакстан нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс ба төрийн тэргүүн нь засгийн газрын тэргүүн болдог. Хүйтэн дайны дараагаар тус улсыг тусгаар тогтносноос хойш удирдаж байгаа одоогийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ардчилсан гэх тодотголтой сонгуулиар удаа дараа сонгогдон хууль тогтоох болон шүүх байгуулагуудыг бие даасан бус байдлаар хяналтандаа байлгадаг байдал, Парламентийн доод танхимд сөрөг хүчний намуудын төлөөлөл байхгүй байгаа зэргээс олон улсын маш олон ажиглагчид гажуудсан тогтолцоотой байна хэмээн дүгнэсээр өдийг хүрчээ. . Түүний Засгийн Газар дур зоргоороо баривчлах хорих нь өнөөдөр ч үргэлжилсээр байгаа ба улс төрийн сөрөг хүчнээс ял асуух, урт удаан хугацаагаар сунжирсан хорих асуудлууд байсаар байна. 2005 оны 11сард New York Times- сэтгүүлийн нэгэн нийтлэлд “Хуучин Назарбаевийн сайд байсан сөрөг хүчний тэргүүн K. Нуркадилов төрийн дээд зэргийн гажуудан ялзарсан байдлыг нийтэд дэлгэснийхээ төлөө нас нөгчлөө.” хэмээн бичсэн байх юм. Түүний үхэл нь ерөнхийлөгчийн сонгуулиас 3 долоо хоногийн өмнө болжээ. 2004онд K. Нуркадиловыг гэнэтийн байдлаар сайдын албан тушаалаас нь огцоруулсан ба Назарбаев Казак албан хаагчдийг хахуульдан 1990онд газрын тосны ордыг АНУ-д зуучилсан гэсэн хуурамч мэдэгдэл хийж байжээ.
Мөн, Freedom House 2005онд болсон ерөнхийлөгчийн сонгууль хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн бүлгүүдийн бие даасан байдлыг бүрдүүлээгүй болсон гэж үзсэн. 9 сард “Vremya printing house”-тай гэрээ байгуулсан 7 сонингийн газрын хэвлэх гэрээг цуцласан ба хариу ямар нэгэн тайлбар өгөөгүй байна үүнтэй ижил Almaty дах хэвлэлийн компагиуын олон нийтэд хүргэх хэвлэлүүдийн захилгыг цуцлах арга хэмжээ явагдсан байна. Үүний дараа эдгээр сонины газруудын эрхлэгч редакторууд 7 хоногийн туршид өлсгөлөн зарлан ажил хаялт хийсний дүнд 5 сонин өөрийн хэвлэх зөвшөөрлийг авч чаджээ. Мөн бүх телевизүүд засгийн газарт хамааралтай пүүс компаниудад эзэмшигдсэн, сонингийн цөөхөн хувь нь л бие даасан мэдээлэл нийтлүүлэх эрхтэй байжээ. Интернетийн эрхийг ч хязгаарлан Казакын ерөнхийлөгчийн нэр хүндэд харшлах вэбсайтуудыг сонгуулийн өмнөх хэдэн саруудад хаасан байна.
Шашны эрхийн хувьд Үндсэн хуулинд шашны эрх чөлөө болон бусад томоохон шашны нийгэмлэгүүдэд нээлттэй элсэн дагах заалт байдаг. Ерөнхийдөө казакстаны нийгэмд дэх шашнууд өөр хоорондоо нөхөрсөг харилцаатайгаар оршин тогтноно гэсэн агуулгатай. Гэвч эдгээрийг үл харгалзан засгийн газар, орон нутгийн албан хаагчидын уламжлалт бус бүлгүүдийн шашинд хандах байдлыг улам өөгшүүлж байна. Үүний жишээ нь, 2006 оны 11 сарын 20нд гадаа хасах 0 хэмийн хүйтэн үед Карашай дүүрэг дэх Харе Кришна шашинтай 13 гэр бүлийн гэрийг цагдаа нар бульдозероор нураасан үйл явц юм. Цагдаа нар тэднийг цасан дунд өмсөх хувцасгүй үлдээсэн нь хувийн чанартай байсан гэж үзэж болохоор олон баримт байгаа юм. Нураах үйл явц болохоос өмнө халаалтын систем болон гэрлийг нь тасалсан байсан ба гэрийн томоохон эд хогшилуудыг ачааны машинд ачсан байна. Эсэргүүцэл үзүүлэн тэмцсэн 2 эрийг 15 цагдаа хүч нийлүүлэн баривчлан одсон байна. Дараа нь Нураалт болдог өдрийн талаар хариуцагч хорооны тэргүүн Amanbek Mukhashev: “Би энэ хэргийн тухай юу ч мэдэхгүй, амарч байсан, 12сараас ажилдаа эргэн орсон” гэж мэдэгджээ. Мөн үүний адил бусад холбогдох албан тушаалтнууд үл хүлээн зөвшөөрөн ямар ч хариуцлага хүлээгчгүй үлдсэн байна. 2008.1 сард шашны байгууллагуудын тухай хуулид шинээр нэмэгдсэн 164-р зүйлийн дагуу Нэгдлийн сүмийн номлогч Элизабета Дреничеваг цагдаа нар нууцаар баривчилсан. Телевизийн мэдээллэснээр, түүний сүмийн шашны гол онол болох "Тэнгэрлэг зарчим-ыг зааж байсных нь төлөө шоронд 2 жилийн хугацаатайгаар хоригдох шийтгэл авлаа гэж мэдэгджээ. Ерөнхийдөө энд шашны эрх чөлөөг олгодог боловч Исламын шашин нь тэргүүн зэргийн ач холбогдолтой гол шашин юм. Ийм байж Үндсэн Хуулиара ч тэр, улс орондоо ч тэр ардчилал, хүний эрх гэж тунхаглах шаардлага байна уу?

Shinebayar.Ch 2009.NUM

1 comment: