March 13, 2010

Үлгэр №1 Болдоггүй бор өвгөн


Тухай: Хоорроор үлгэр.

Товч агуулга: Энэ бол харахад нэг хөөрхөн өндөр настан хэрнээ аймшигтай садист нэгний тухай юм. МАХН-г хольж хутгаж ойлгохгүй байхыг хүсий, энд зөвхөн үлгэр ярьж байгаа билээ. Түүнд уг нь хэд гуруун мал бий нь бий. Гэхдээ ямар ч юманд хүний л юм амттай байдаг ёсоор өөр амьтад, өөр шинэ шинэ таашаалын эрэлд гарна. Тэрээр нэгэн хургыг өгөөш болгон тавих арга сэджээ. Золгүй хэрээний гай таарч тэр хурганы нүдийг идээд, тэгэнгүүт өвгөн түүний хушууг амьдаар нь суга татан, нүх рүү мод шааж бахаа хангаж байгаагаар бүх юм эхэлнэ. Дараа нь 2 чонын арьсыг амьдаар нь... тэр битий хэл амьтны сүүлийг амьдаар нь.. бүр амьтны нүүрийг амьдаар нь шаз аваад.... sensored! за уншигчид минь уучлаарай. Цааш нь үнэхээр бичиж чадахгүй нь.

Сургамж: Тэр хурга шиг тэгээд дэл сул хэвтжээдэг юм гэж байдгүй юм шүү хүүхдүүд минь!
Артаньяан

1 comment:

  1. сайхан үлгэр оруулсанд баярлалаа. ер нь үлгэр болгоны хувьд үйл явдлын дунд нь тохирох зургийг нь хамт тавибал хүүхэдтэйгээ байнга үзэхэд зүгээр юм. юу ч гэсэн хэвлээд авчихлаа

    ReplyDelete