March 30, 2012

Израиль бүсгүйчүүд цэрэгт тэнцэхгүй бол шившиг гэж үздэг



Израилийн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил армид алба хашдагийг бүгд мэдэх байх. Тэд яг л эрчүүд шиг ав­то­мат үүрэн, нуувч ухаж, мөлхдөг.

Цэрэгт явахаас татгалзаж болохгүй, буруугаар ойлгоно. Хэрэв эрүүл мэндийн байд­лаар эр хүнийг байтугай бүс­гүйг цэрэгт аваагүй бол гэр бүлийн шившиг гэж үздэг. Эрчүүд гурван жил, бүсгүйчүүд хоёр жил алба хаадаг.
Израильд цэрэг хүнийг баатар гэж тооцдог. Иймээс бүгд л армид алба хаахыг мөрөөдөн, цэрэгт татагдах өдрөө тэсэн ядан хүлээдэг аж. Израильчууд дунд сур­гуулиа төгсөөд л цэрэгт яв­даг. Дараа нь цэргийн ка­зар­мад өнгөрөөсөн он жи­лүүдээ хамгийн сайхан гэж дурсацгаадаг.

Израилийн цэргүүд ца­лин авахаас гадна эцэг эхэд нь тэтгэмж олгодог. Со­­нирхолтой нь энэ улсын бүх хотод цэргийн гуанз бий. Ангиас гадуур яваа цэр­гүүд энд үнэ төлбөргүй хоол­лодог. Цэргүүдийг өөр га­зарт хооллохыг хатуу хо­риглодог ба зоогийн газарт хоол идсэн цэрэг шууд шо­ронд суудаг. Учир нь Из­раилийн эрх баригчид цэр­гүүдийг нь хордуулахаас бол­гоомжилдог аж.

Охид бүсгүйчүүд, мөн эр­чүүд цэргийн алба хаасан л бол бүх хаалга нээлттэй. Их, дээд сургуульд элсэх, ажилд орох гээд л. Цэргийн алба хаах хугацаанд долоо хоногт нэг удаа гэртээ харьдаг.

Эмэгтэйчүүд маш хүнд ав­томатаа гараасаа ч тавьж болохгүй, жорлонд ч авч ор­дог. Алдвал шоронд сууна. Из­раилийн бүсгүйчүүд ха­луун наранд элсэн цөлд ав­то­ма­таа үүрэн гүйхдээ тэсгэл ал­дан ээж рүүгээ утастаж уйлах тохиолдол бий. Гэх­дээ хэнд ч хаяад явна гэ­сэн ойлголт байхгүй, эх оронч үзэл тэгтлээ шингэсэн байдаг.

Хамгийн сайхан нь цэр­гээс халагдсаны дараа ха­г­ас жилээс нэг жилийн хуга­цаанд Таиланд, Америкт амар­даг. Амарч ирсний да­раа хоёр жил ажиллаж, дээд сургуулийн төлбөрөө олох ёстой.

Мөн нэг жилийг дээд сур­гуулийн элсэх шалгалтад /психометр/ бэлдэж өнгө­рөө­нө. Иймээс энд голдуу 25-30 насандаа дээд сургуульд сур­даг. Тэгээд 30 наснаас хойш гэр бүл зохиож эхэлнэ. Гэхдээ орчин үед ихэнх эмэг­тэй­­чүүд хэсэг хугацаанд өөрийн эрхээр амьдрахыг хүс­дэг болсон гэнэ.

Онцлог нь Израилийн хүүхнүүд бусад орныхоос ялгаатай нь хувцасны моод энэ тэр гэж гүйдэггүй, эн­гийн, эвтэйхэн хувцасладаг. Гэхдээ хайш яйш гэж хэлж боломгүй. Өөр нэг дүрэм гэвэл өдөр хавтгай ултай гутал ботинк углаж, өндөр өсгийтийг зөвхөн үдэш өм­сөнө. Израильчуудын өөр нэг онцлог бол хувцсаа индүүднэ гэж байхгүй. Ихэнх айл индүүгүй. Угаагаад л өмсдөг.




resource: http://www.vip76.mn/

December 02, 2011

Диктатур, түүний сэтгэл зүйн үндэс


Диктатур гэдэг нь “dictator” үл хязгаарлагдсан засаглал гэсэн утгатай латин үг юм. Өөрөөр хэлбэл нэг хүний гарт засаглалыг төвлөрүүлсэн удирдагчийн хэлбэр бөгөөд энэ нь улс төрийн систем дэх дарангуйлан захирах хэв маягийн мөн чанарыг илэрхийлдэг.
Диктатурын удирдлагын аливаа хэлбэр нийгмийн доторх зөрчил хурцдаж оршин буй засаглалын нийгэм эдийн засгийн бааз хомсдон тухайн төрийн байгууламж нийгмийг үр ашигтай удирдлагаар хангах чадваргүй болсны улмаас улс төрийн тогтворгүй байдал үүсч засаглалын уламжлалт хэлбэр хүн амын итгэл үнэмшлийг алдсан учраас “хүчтэй гар” шаардагдаж үр дүнд үүсэн тогтдог. Мөн энэ системийн үед сөрөг хүчнийг хязгаарлаж улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөний зарчим дээр тулгуурласан шударга сонгуулийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ үед хэрэглэдэг цорын ганц түгээмэл хэрэгсэл бол террорийн арга бөгөөд шийдвэр гаргах үйл явц гол төлөв аль намыг нь бүрэлгэхээс эхлэн үг дуугүй номхон хүлцэнгүй болгон хүмүүжүүлэх хүртэлх өргөн хүрээний ширүүн догшин дур зоригт үндэслэсэн илэрхийллийн шинжтэй байна. Аливаа дидкатур армид тулгуурлан ноёрхолоо хэрэгжүүлдэг. Диктатур хүн төрөлхтний түүхэнд янз бүрийн хэлбэрээр хэрэгжиж байна.

Диктатурын хэлбэрүүд нь:
• Абсолют монарх буюу хэмжээгүй эрхт хаант засаг
• Цэргийн диктатур
• Фашист диктатур
• Пролетарийн диктатур
• Тотелитор диктатур

Диктатурын аливаа хэлбэрийн нийтлэг шинж нь үйл ажиллагаандаа албадлага хүчирхийллийг голлон хэрэглэдэг, Харизматик лидерийг тахин шүтдэг зэрэг хандлагууд диктатурын сэтгэлзүйн үндсийг ард түмний зүгээс төрдөө итгэх итгэл хайр хүндэтгэл гэж үздэг. Тиймээс энэхүү итгэл үнэмшлийг тогтоон барьж байхын тулд төр, үзэл суртал хяналтын нүсэр аппаратыг бий болгодог. Диктатурын үед төр засгийг хүндэлж хайрлаад түүнээс айдаг байх шаардлагатай. Энэхүү айдас нь тухайн төрийн тогтвортой орших гол баталгаа болдог. Мөн масс буюу олон түмэн удирдагчийг “эцэг” мэт үзэж өөрсдөдөө ямагт аюулгүй байдал хамгааллыг хүсэмжилж байдаг. Аливаа үзэгдэл сайн муу, сайхан муухай гэх мэт 2 талтай буйн адил удирдагч масс-гүйгээр, масс удирдагчгүйгээр оршин тогтнох боломжгүй юм.

Диктатурын сэтгэлзүйн үндэс

Хүн төрөлхтний түүхийн явцад оршин тогтнож байсан дэглэмүүдийн ихэнх нь Диктатурын систем байсан. Харин XX-р зуунд ардчилсан тогтолцоо, үзэл санаа өргөн тархаж, энэ үзэл санаа олон орны үндсэн хууль, олон улсын хууль дүрмэнд тусгагдсан ч гэсэн диктатур оршин тогтносоор байгаа билээ.
Дарангуйлагчид хүмүүсийг дайснаас, улс төрийн тогтворгүй байдлаас хамгаална гэж гарч ирдэг боловч хэн ч энэ амлалтаа биелүүлж ард түмэнд амьдралын өндөр түвшин, тогтвортой байдал, аюулгүй байдлын хангаж чадаагүй юм. Гитлерийн үйл ажиллагаа дайны ялагдал, улс орны хуваагдлаар дууссан. Португали улс профашист дэглэмтэй 50 жил байсны эцэст улс орон нь баруун Европт хамгийн ядуу улс болсон.
Хойд Солонгос, Этиоп, Ирак, Филиппинд диктатур үгүйрэл хоосрол, цус, нулимс авчирсан билээ. Яагаад одоо хүртэл хүмүүс дарангуйлалд итгэж, тэднийг дэмжиж, тэдний төлөө үхэцгээж байна вэ?
Дарангуйлагч янз бүр байдаг. Зарим нэг нь ард түмнийхээ улс төрийн эрхийг хязгаарладаг боловч эдийн засаг, шашны үйл хэрэгт нь оролцдоггүй байна. Зарим нь цус урсгахгүй нийтийг хамарсан хавчлагыг үйлддэггүй. Гэвч тоталитор дарангуйлагчид хүний амьдралын бүх асуудлыг хяналтандаа авч, өөрсдийн зорилгын төлөө сая сая хүний амийг золиослож ямар ч гэмт хэрэг хийхээс буцдаггүй. Иймээс тэдний сэтгэлзүйн байдал онц сонирхолтой байдаг. Диктатурын үеийн дэглэмийг харизмат лидерүүд нь төрд нь ард түмний итгэлийг илэрхийлж, ард түмэн нь төрдөө итгэж байхын чухлыг ойлгодог. Үнэн хэрэгтээ ардчилсан нийгмийг бодвол тийм идэвхитэй эргэх холбоо байхгүй ч диктатурын засаглал нь ард түмэн, төр засгийн эв нэгдлийг барьж байхын тулд ард түмний сонирхолыг илэрхийлэх асар том, хүчтэй үзэл суртлын аппараттай байдаг. Энэ аппаратын гол зорилго нь хүмүүсийн ухамсарт гаж буруу ойлголт түрүүлж, төр ард түмэн 2 нэгдмэл юм гэдгийн эсрэг санаа өвөрлөж байгаа хүн бол нийгэмд хорт муу санаа тарьж байна гэсэн ойлголтын төрүүлэхийг хичээдэг байна.
Диктатурын системтэй улс орнуудад суртал ухуулга өндөр хэмжээнд явагддаг бөгөөд тэд ард түмнээ дайснаас, аюулаас хамгаалж байна, ардчилсан орны ард түмний амьдралын доройтол аймшгийн тухай сурталчилдаг. Ард түмэнд өөрсдийн нүдээр харах, дотоодынхоо ч амьдралыг судлах боломж олддоггүй ба ард түмний хөдөлгөөн, мэдээллийг хянаж байх нь диктатурийн системийн оршин тогтнох нөхцөл болдог. Удирдагч нь ард түмнийг хүндэтгэн үздэггүй тул үнэн байдлыг гаргахыг оролдсон аливаа оролдлогыг тас цохидог байна. Иймээс диктатурын системийн тогтвортой байх явдал нь ардчилсан төрд заавал байдаггүй тийм сэтгэлзүйн механизм буюу сэтгэл хөдлөлийн механизмаар бэхжигдэж байдаг ажээ. Төр засаг нь өөрөө хайрт гэсэн үгийг байнга хэрэглэдэг бөгөөд энэ нь ардчилсан улсад байдаггүй зүйл юм. Жишээ нь: ЗХУ-д л гэхэд “Хайрт эх орон” ”Хайрт удирдагч ” гэх мэт хэллэгүүд байнга хэрэглэгдэж байсан ба энэ нь бусад улсад ч мөн адил юм. Жишээ нь: Хойд Солонгос
Диктатурын системд ардчилсан системийг бодвол илүү ард түмний сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байдаг. Ардчилсан улс оронд ерөнхийлөгчөө шоолж инээж болдог байхад, диктатудын системд огт өөр бөгөөд хайр гэдэг зүйл заавал байх ёстой. Учир нь дарангуйлагчид ард түмнийхээ эсрэг байдаг. Энэ нь хайртай болсон хүнийхээ муу муухайг олж харж чаддаггүйтэй адил юм.
Аливаа төр ард түмнийгээ хянаж байдаг ба энэ нь зам дээр цагдаа машины хурдыг хянаж байхтай ижил юм. Диктатурын систем бол хүмүүсийн мэдрэхүйг хянаж түүний “буруу” сэтгэл хөдлөлийг шийтгэн, “зөв” замд нь оруулж байдаг байна. Удирдуулж байгаа хүнийх нь хайр бахархал, талархал дарангуйлагчид аюулгүй байдлыг мэдрүүлдэг. Заавал байх улс төрийн хүндэтгэлээс гадна ялангуяа тоталитор дарангуйлагчид хүмүүст ямар хөгжим таалагдах, ямар уран зохиолын бүтээл бахархал төрүүлэх, ямар нь уур хилэн төрүүлэхийг дээрээс нь зааж өгдөг. Нэгэн зэрэг парламент, засгийн газар, дээд шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан ЗХУ-ын коммунист намын Төв хороо нь төрийн удирдлагын бүх асуудлыг зангидахаас гадна эх орны урлагийн чиг баримжааг зааж өгдөг байсан. Бүх диктатурын систем ерөнхий нэг зан чанарын ижил төстэй талтай байдаг. Маш хатуу ширүүн диктатуртай улс оронд иймэрхүү хянах явдал бүхэл бүтэн аюулаас хамгаалахын үндсэн ажил байдаг. Жишээ нь: ЗХУ-д Сталины үхсэн тухай ч юм уу, төрсөн тухайд ч юм уу, хөрөг зургийг нь алдаж хагалсан ямар нэг яриа гарснаас болж олон мянган хүн хорих лагерьт хэлмэгдсэн юм. Сталины зургийг хагалсан бол түүний үхлийг хүсэж байна, наад зах нь хайргүй байна. Хайргүй байгаа учраас энэ бол дайсан мөн гэж үзэх жишээтэй. Иймэрхүү байдал бүх диктатурын жишээн дээр байдаг. Гитлерийн хуулинд Гитлерт хайртай байх талаар хуулийн катагори гаргаж байсан бөгөөд Гитлерийг хайрлаагүй хүн хууль зөрчиж байгаа учраас тэрээр үүнийхээ үр дагаврыг амсах ёстой гэх мэт. Диктатурын системийн үед эр мэ хоёр бие биендээ хайртай байх, гэр орныхондоо хайртай байх нь тухайн диктатурын системд чухал биш гэж үзэж иржээ. Хүн бүхэн дарангуйлагчид хайртай байх ёстой, бусад хайр сэтгэл зэрэг нь үүнээс нэн доогуур тавигдаж байх ёстой гэж үздэг. Тоталитор диктатурын ямар ч зүйлийг хяналтгүй орхихгүй байхыг эрмэлздэг тэр ч байтугай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биендээ хайртай байх явдлыг ч мөн адил.Худал хуурмаг хүчирхийлэл дээр тогтож байгаа диктатурын засаглал нь хүмүүс түүнийг үнэн сэтгэлээсээ дэмждэг байгаа юм.
Диктатурт онцгой хүн хэрэгтэй байдаг. Гэвч түүнийг зориуд хэрэг болгон бэлтгэх хэрэггүй. Диктатурын системийг дэмждэг энэ хүн түүнийг бишрэн шүтэж, энэ дэглэмийн төлөө амь насаа зориулахад бэлэн байдаг төдийгүй түүнээс өөртөө ашиг хонжоо хайдаггүй. Диктатур ийм хүмүүс дээр оршиж тогтнодог. Гэвч диктатур нухан унахад эдгээр хүмүүс итгэл үнэмшилтэй дүр үзүүлэхээ больсноор өмнөх дүрсээсээ татгалздаг. Тэд мөн чанартаа хэзээ ч итгэл үнэмшилтэй байгаагүй юм.
Тоталитор диктатурын үед иргэн хүн өөрийн хувийн амьдралыг ч эрхлэн явуулж болдоггүй байсан. Тоталитор диктатурын нөлөөнд байсан улс орнуудад сая сая хүмүүсийг ямар ч ялгүйгээр эсвэл хий хоосон буруушаалтаар баривчилж устгаж байсан. Энэ нь аюулаас хамгаалах байгууллага ажилдаа чармайлттай, идэвх зүтгэлтэй гэдгээ харуулахыг хүсдэгтэй холбоотой.
Тоталитор диктатур бол хүнд юуг ч хамааруулдаггүй сюрреалист ертөнц юм. Уг хүнд байшин ч, газар ч, эрх чөлөө ч байхгүй. Даруухан хүний анхааралд өртдөггүй хүн байсан нь ч, баривчлахаар ирвэл түүний амьдрал үүгээр төгсдөг. Түүний амьдралыг булаан авч, эхнэр болон охиныг нь цөлж нутаг шилжүүлж суулгадаг. Хамгаалах ямар ч арга байдаггүй. Тоталитор диктатурын үеийн хүмүүсийн хариу үйлдлийн эхний хувилбар бол бослого эсэргүүцэл юм. Энэ зам олон баатруудыг төрүүлсэн, II хувилбар нь хүн өөрийн хувь заяаны эзэн нь болж түүнийг өөрчлөх боломжгүйг, дэглэмийг гэм буруутайг ухаарч чаддаг. Иймээс ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авч, юунд ч найдахаа больдог. Жишээ нь: 1930-аад оны үед Зөвлөлтийг олон сэхээтнүүд гэнэтийн баривчилгааны үед авч явах дулаан хувцас хүнсний нөөц бүхий “түгшүүрийн шуудайтай” байдаг байсан. Тоталитор диктатурын хариу үйлдлийн III хувилбар нь хүмүүс ертөнцийг айдасгүй харин ч амар тайван гэж ойлгуулахын тулд тодорхой гажуудлыг үүсгэдэг. Үүний үр дүнд баривчилгаа явагдаж, хүмүүс алга болж байгаа нь бусад хүмүүст айдас төрүүлэх зүйл биш юм. Харин эсрэгээр энэ нь дээрх хүмүүсийг тайвшруулдаг. Учир нь баривчлагдаж буй хүмүүс бол дайснууд, харин би бол дайсан биш гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Мөн тэд бидний удирдагчид ухаантай, тэд хэзээ ч алдаа гаргахгүй, үргэлж шударга байж чаддаг. Би тэдэнд болон тэдний хийж буй бүхэнд хайртай гэдэг.
Диктатурын системийн үед амьдарч буй хүмүүс архаг тамирчид никотины хорыг хэрэглэдэггүй боловч арай л төрөхөөсөө эхлээд амнаасаа гаанс салгаагүй гэх урт наслагчдын тухай мэдээллийг баяртай уншдагтай адил бодит байдлыг өөрчлөхийг ч, түүнтэй эвлэрэхийг ч, түүнтэй эвлэрэхийг ч оролддоггүй. Төрийн тэргүүнд алуурчин биш харин бурхан мэт жолоодогч байж, улс орныг сүйрэл рүү биш харин цэцэглэн хөгжих, мандан бадрах зам руу хөтөлдөг гэсэн хуурамч, хоосон ертөнцийг өөрсдөдөө цогцлоодог. Гэвч энэхүү хуурамч хоосон ертөнц нь хүмүүсийг залхаан цээрлүүлснээр бодит үнэн байдал хичнээн аймшигтай болохыг мэдэж, түүнээс гарахыг оролддог. Энэхүү сэтгэл зүйн гажуудлын түвшин хүмүүсийн бие хүний онцлог, гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүр байдаг.
Диктатур дах массын сэтгэлзүй
XX-р зууны 80-д оноос массын сэтгэлзүйг судлан шинжлэх асуудлыг эхлэл тавигдсан. Энэ үед Францын эрдэмтэн, социологич, сэтгэл судлаач Густав Лэббоны “Ард түмэн ба массын сэтгэл зүй” гэдэг ном хэвлэгджээ. Энэ ном нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд массын сэтгэл зүйн шинэ чиг хандлагын эхлэл болсон юм. Масс гэдэг нь Лэббоны тодорхойлсноор оюун санааны тодорхой нэгдэл, хамт олонч сэтгэл юм. Испаний судлаач Хосе Ортега-и-Гассетын “Олон түмний бослого” /1930/ бүтээл нь энэ үйл явцад дүн шинжилгээ хийсэн юм. Тэрээр бичихдээ бөөн хэсэг хүмүүс гэнэт анхаарал татаж эхэлсэн бөгөөд урьд нь тэд сүүдэрт байсан, харин одоо гэрэлд гарсан юм гээд хүн амын үзэгдээгүй их өсөлтийн баримтанд анхаарлаа хандуулж байв. Ортегийн үзсэнээр массын бодлого бол соёлоор зэрэгцэн оршихоос татгалзсан нийгмийн соёл суртахууны ба оюун ухааны үндсийн эсрэг бослого юм. Хосе Ортега “Масс ямар ч асуудлыг шийдэхэд бэлэн байдаг. Тэд бүгдийг мэддэг ба бусдыг сонсохгүй байж ч чадна. Өөрөөр хэлбэл тэд өөр үзэл бодол , өөр байр суурьтай байх үед дүлий мэт л байх болно” гэжээ.Нөгөө талаас зарим судлаачид тухайлбал, Австрийн эмч сэтгэл судлаач Зигмунд Фрейд/1856-1939/ үзэхдээ, масс бол ухамсаргүй бөөгнөрөл бөгөөд тэдний сэтгэцийн үндэс суурь нь ухамсаргүй байдал буюу инстинкт юм гэсэн. З. Фрейд гэр бүлийн дотор эцэг хүнийг үгүйлдгийн адил олон түмэн өөрийгөө удирдах удирдагчийг эрж хайдаг гэжээ. Учир нь масс удирдагчийг “эцэг” мэт үзэж, түүнээс ямар нэг хамгааллыг шаардаж байдаг. Энэ хүний төрөлх шинж болох өөрийгөө хамгаалах инстинктэй холбоотой. З.Фрейд массын сэтгэлзүйн мөн чанар нь сэтгэлийн хөдөлгөөний холбоо, инстинкт/зөн билэг/, айдас хариуцлагаас зайлсхийх мэдрэмж юм. Ийнхүү З.Фрейд улс төрийн үзэгдэл үйл явцыг сэтгэлзүйн талаас буюу психоанизтай холбон тайлбарласан.

Неофрейдизмын томоохон төлөөлөгчдийн нэг, социологич, философич Эрих Фромм/1900-1980/ “Диктатур бүхий нийгэмд захирах явдал айдас, хүч хэрэглэх явдал дээр тулгуурладаг. Аливаа нийгэмд тэгж харьцаа гэж байдаггүй, нэг хэсэг нь захирах нөгөө хэсэг нь захирагдах зүй тогтолтой” гэжээ. Макиавелли массын мөн чанарын тухай бичихдээ: <<Тэд удирдагчийнхаа шийдвэрийн эсрэг зоримгоор маргалдаж чаддагаас гадна бие биендээ ч итгэхгүйгээр тэдэнд үг дуугүй захирагддаг юм >> гэсэн. Ард түмний цөөн хэсэг нь л эрх чөлөө рүү тэмүүлдэг гээд массын сэтгэл зүйн үндэс нь аюулгүй байдал руу тэмүүлэх мэдрэмж гэж үзсэн байна.
З.Фрейд масс үргэлж бодитой ба бодитой бус зүйлийн хоорондын ялгааг олж хардаггүй, бодит зүйлийг хүлээн авах чадваргүй, хуурмаг ертөнцөд амьдардаг гэж үзсэн. Массын сэтгэлзүйн мөн чанарыг ойлгохын тулд, удирдуулах чиг зорилгын үүднээс тайлбарлах хэрэгтэй. Удирдагч сэтгэлзүйн гарамгай чанаруудыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Тухайлбал удирдан чиглүүлж, зохион байгуулах авъяас чадвартай байх, тэсвэр хатуужилтай байх, ухаалаг алсын хараатай байх гэх мэт. Эдгээр чанартаа тулгуурлаж, удирдагч нэгдсэн зорилго, үзэл санаа бүхий нэгдмэл байдлыг бий болгож, хүмүүсийг цогц нэгдэлд холбож өгдөг. Өөрөөр хэлбэл массыг бүтээн босгож нэгтгэж байдаг. Лебонн үүнийг <Масс ноёрхдог, гэвч төр барьдаггүй> хэмээн илэрхийлжээ.
Ихэнх үндэстний массын зөвхөн оюун ухаанд нь нөлөөлөөд зогсохгүй айдас, домог өөрөөр хэлбэл сэтгэл зүйн тодорхой байдал нь байнга нөлөөлж болдгийг хүн төрөлхтний түүхэн үйл явц харуулж байна. Масс ятгалтанд автаад зогсохгүй мөн итгүүлж, үнэмшүүлэн ойлгуулж тэдний итгэл, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь цөөнгүй тохиолддог. Учир нь массын зан байдлыг оновчтой, зүй зохистой бус хэмээн тодорхойлдог ба энэ нь гэнэтийн агшин зуурын үед илэрдэг.

November 04, 2011

Хүннү, Хан улс эн тэнцүү, хилийг цагаан хэрэмээр тогтоосон гэрээ байгуулсан Модунь



Модунь Шаньюу нийгэм, улс төрийн иж бүрэн шинэтгэлийг хийснээр Төв Азийн өргөн уудам нутаг дах нүүдэлчдийг нэгтгэн захирсан Хүннү гүрэн хүчирхэгжин мандсан түүхтэй. Модунь улс орны дотоод байдлаа бэхжүүлсний дараа МЭӨ 200 онд хятадын Хан улс руу довтолж томоохон хэмжээний байлдааны ажиллагаа явуулсан. Хан улсын эзэн хаан Гао-ди (Лю Бан (МЭӨ 206-195)) Пэн Чэн хот бүслэн байлдахад, ялагдсан Гао-ди хаан хэлэлцээр хийхийг санал болгож тохиролцсноор Хүннүчүүд бүслэлтээс чөлөөлсөн байна. Энэхүү тохиролцооны дагуу МЭӨ 198 онд Хүннү, Хан улсын хооронд гэрээ байгуулагдсныг түүхэнд “энх ургын гэрээ” хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү гэрээ нь Хүннү гүрний дипломатын томоохон ялалт байлаа. Гэрээгээр үндсэндээ 3 зүйл буюу тодорхой дурдвал: Хүннү, Хан улс нь энэ чацуу 2 улс мөн гэдгийг харилцан зөвшөөрсөн, Хоёр улсын түүхэн хилийг цагаан хэрэмээр тогтоосон, Хан улс Хүннүд жил бүр их хэмжээний албан татвар төлөх болсныг тохиролцжээ.

Хан улсын шинэ хаан бүхэн энэ гэрээг дагаж мөрдөхөө амлаж, гүнжээ их хэмжээний бэлэг сэлтийн хамт Хүннүгийн Шаньюуд илгээдэг байв. Тухайлбал, Хан улсын Сяо-Вэнди хаан МЭӨ 162 онд Хүннүгийн Лаошан шаньюуд илгээсэн захидалдаа “Хальсан эзэн хааны дээд зарлигаар Цагаан хэрмээс хойшхи нум сум агсагчдын улс нь шаньюугийн зарлигийг дагаж, цагаан хэрмээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь надад захирагдана. Хан улс, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд юм.” Хэмээн 198 оны гэрээг баримтлахаа батлан бичиж байв. Ийнхүү Хан улсын хаан ширээг залгамжилсан хаан бүр Хүннүгийн шаньюуд гүнжээ өгч “ураг найрамдлын гэрээ” –нд үнэнч гэдгээ илэрхийлэн тогтсон ёс МЭӨ 133 онд Уди хаан “байлдах бодлогод” шилжих хүртэл үргэлжилсэн билээ.

Хүннүгийн хүчирхэгжин мандаж, бууран доройтох нь шаньюугийн үйл ажиллагаатай шууд холбоотой байсан бөгөөд Модунь (МЭӨ 209-174), Гиюй буюу Лаошань (МЭӨ 174-161), Гюньчень (МЭӨ 161-126) шаньюугийн үе нь Хүннийгийн хамгийн хүчирхэг үе юм. Хүннүчүүд хэдий үеэс шаньюу өргөмжлөх болсон нь төдийлөн тодорхой бус. Сурвалжид тэмдэглэгдсэн анхны шаньюу нь Түмэн боловч түүнээс нилээд өмнө Хүннүчүүд шаньюу өргөмжлөх болсон төдийгүй шаньюугийн угсаа залгамжлах ёс нилээд нарийн тогтсон байжээ. Сурвалжийн дээрх мэдээнд, Түмэн шаньюу угсаа залгамжлах ёсыг зөрчихөөсөө эмээн арга мэх хэрэглэснийг өгүүлснээс үзэхэд Түмэнгээс өмнө шаньюугийн угсаа залгамжлах ёс тогтож, шаньюугийн институт хэлбэршин төлөвшсөн нь тодорхой байна.

Өнөөдөр бидний тэмдэглэж байгаа 2220 он гэдэг бол Модунь Шаньюу л Хан улсыг дайтан, буулгах авсан он юм. Жинхэнэ Хүннү улс үүссэн цаг хугацаа бол түүнээс нилээд өмнө, дор хаяж 200 жилийн өмнөх үйл явдал болох юм. Шаньюу нь ордондоо түшмэдийн чуулганаар төрийн хэргийг удирдан хэлэлцэх зэрэг улсын дотоод бодлого, мөн хятадын хаадтай захидлаар харилцах гэрээ байгуулах, Хятад ба харь улсад дайн зарлан товлох мэтийн гадаад бодлогын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байжээ. Хүннүчүүд эзэн шаньюугаа тэнгэрээс гаралтай тэнгэрийн хүү хэмээн үздэг байв. Хүннүгийн шаньюу нь төрийн бүрэн эрхт ёсны бэлэг тэмдэг болох хаш тамгатай байсан бөгөөд хаан хүний есөн бэлэгдэлд туг, исэр, шүрэр зэргийг багтаан үздэг байв. Сыма Цянь болон эртний хятадын сударчид Хүннүгийн шаньюу, Хан улсын хуанди хоёрыг нэг түвшинд авч үзэж, сурвалж бичигт бичсэн төдийгүй хан улсын хуанди ч Хүннү шаньюуп захидал бичихдээ “Тэнгэр газар заяан төрүүлсэн Наран эхтэй, Саран эцэгтэй их Хүннү улсын эзнй түмэн амгаланг эримүй”, “ Хуанди Хүннүгийн их шаньюун амар амгаланг эрж хүндэтгэн ёсолж байна” гэх зэргээр бичдэг байжээ.

МЭӨ 176 онд Модунь хан улсын хуандид бичсэн захидалдаа, “Дээд тэнгэрээс заяатай Хүннүгийн их шаньюй Хань улсын хуандигийн амар амгаланг асуун мэндчилж байна” хэмээн эхлээд, “Хань улсын хил хязгаарын түшмэд манай баруунг гарын Жуки ванг доромжлосон учир тэрбээр надад дуулгалгүйгээр, Илухоу зэрэг шадар ноёдын зөвлөснөөр танай хил хязгаарт нэвтэрч танай түшмэдтэй маргаан хагалах хэмээсэн нь бидний хооронд байгуулсан гэрээг зөрчиж, ах дүүгийн хэлхээг таслан, Хан улсыг эвгүй байдалд оруулжээ. Дорд хүмүүн гэрээг зөрчвөл хэрхэн шийдэхийг заасан ёсоор Баруун гарын жуки ван би бээр Юэжи аймгийг байлдуулахаар илгээсэн бөгөөд дээд тэнгэрийн бошго зарлигаар, миний дайчин баатруудын онцгой гавъяа зүтгэлээр, манай хүлэг сайн морьдын шандасын хүч чадлаар би, хөрш зэргэлдээ Лоулань, Усунь, Хусе зэрэг хол ойрын 36 их бага улс түмнийг хураан авч нэгтгэн захирлаа. Өдгөө тэд Хүннү хэмээх нэгэн агуу их суу алдрын дор эвсэн нэгджээ. Ийнхүү их талын энгээр нүүдэллэн амьдрагч нум сумтан ард түмэн бүгд нэгэн их гэр бүлд багтаад, их хээр талд энх амгалан ёс тогтов. Тиймийн тулд одоо би эрднийн илдээ хуйнд нь хуйлж, дуут сумаан саадагт нь сойсугай” хэмээжээ.
Хань улсын хуанди хариу захидалдаа “Баруун гарын жуки ван, таны зөвшилийг олголгүйгээр, ....... хан улсын хил хязгаарыг нэвтлэн довтолж, бидний хооронд байгуулсан гэрээг зөрчиэ ах дүүгийн үгсэл хэлцлийг эвдэн, хань улсыг хөрш улстай нь эвгүй байдалд хүргэсэн байнам. Гэрээг зөрчсөний шийтгэл болгож та түүнийг Баруун хязгаараар байлдуулахаар илгээж, улмаар Юэжи аймгийг дайлан хураажээ... Баруун жуки вангийн тухайд гэвэл тэр нэгэнт шийтгэлээ хүлээсэн ахул одоо шаньюу та түүнд дахин хилэгнэхээ болино уу” хэмээсэн байна. Захидлаас үзэхэд, Хүннүгийн Шаньюу Хань улсын хуанди нар хоёр улсын эзэн хаадын хувьд нэг зиндаанд харилцаж байсан төдийгүй, харин ч Модунь шаньюу хүчирхэг гүрний эзэн хааны эрхэмсэг бардам өнгө аястай захидал бичиж байжээ. Хүннү, Хань улсууд харилцан биенээ хүлээн зөвшөөрч, шаньюу хуанди нар хоёр хүчирхэг гүрний эзэн хаадын хувьд харилцан эрх тэгш харилцаж байсан тул тухайн үеийн түүхч сударчид шаньюу хуанди хоёрыг нэг түвшинд авч үзэж бичсэн

October 06, 2011

Берлины хана баригдсны 50 жил



Хүйтэн дайны билэг тэмдэг нь Берлины хана байлаа.

Хорьдугаар зууны хүйтэн дайны билэг тэмдэг нь Герман орныг хоёр хэсэгт хуваасан Берлины хана байлаа. Берлины ханыг 1961 оны 8 сарын 13 өдрөөс барьж эхлэжээ. Эхэндээ төмөр утсаар хаалт хийж байснаа сүүлдээ бетоноор хана босгосон юм. Берлины хана нь 5 метр өндөр, дээгүүрээ өргөст тортой, дохиоллын системтэй байжээ. Берлин хотыг хоёр хэсэгт заагласан Берлины хана нь 45 км. Сүүлдээ үргэлжлүүлэн барьсаар 160 км урт болжээ. Ингэснээр зүүн Герман, Баруун Герман өөр хоорондоосоо бүрэн зааглагдсан. Берлины ханыг барих болсон гол шалтгаан нь Зүүн Герман буюу Социалист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсаас Баруун Германыг зүглэх болсон дүрвэгсдийн тоог багасгахад оршиж байлаа. Берлины ханыг барьж эхлэж байсан он жилүүдэд Зүүн Германаас ойролцоогоор 2 сая хүн Баруун Германд дүрвэж очсон байдаг. Берлин хотын дундуур хана босгож байгааг эсэргүүцсэн олон мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан Барууны орнуудад болон Холбооны Герман улсад өрнөсөн боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм. Зүүн Германы эрх баригчид Берлины ханаас хойш 500 метр үргэлжилсэн “хориотой бүс” бий болгож замд нь байсан бүх машин байгууламжийг нураасан юм. Мөн 300 гаруй харуулын цамхагийг босгож, зарим хэсгийн талбайг минажуулж байжээ. Тэр цагаас хойш хотыг хоёр хэсэгт хуваасан Берлины хана баригдсны 50 жилийн ойг Германчууд тэмдэглэсэн байна. Берлины ханыг даван оргох гэж оролдоод амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, хот даяар нэг минут дуугаа хураажээ. Тэр бүх хохирогчдын нэрсийг шөнийн турш олон нийтийн дунд чанга дуугаар уншжээ. Берлин хотын дарга Клаус Вовэрейт “Тэр хамгийн эмнэгэлтэй өдөр байсан юм. Эрх чөлөө, ардчиллыг сахин хадгалахын тулд, дахин ийм шударга бус явдал тохиолдуулахгүйн тулд эдгээр дурсамжийг хойч үедээ хадгалан өвлүүлэх нь бидний үүрэг юм” гэв. Берлины хананы баруун талаас хүмүүс зураг зурж, эв найрамдалтай амьдрахыг уриалж байлаа. Германд “Берлины хана” гэдэг музей байдаг. Хүйтэн дайны он жилүүдэд хүмүүс Берлины ханыг давах гэж хэрхэн оролдож байсан тухай энэ музейг үзснээр та мэдэх болно. 2004 онд буюу Берлины ханыг нураасны 15 жилийн ойгоор Германы нийслэлд Берлины хананд зориулсан хөшөөний нээлт болжээ. Уг хөшөө нь Чарли шалган нэвтрүүлэх цэгийн хажууд бөгөөд 1065 загалмайтай гэнэ. 1961-1989 онуудад Берлины ханыг давах гэж байгаад баригдаж алагдсан хүмүүсийн тоогоор загалмай босгосон нь тэр юм байна. Хамгийн анх 1961 оны 8 сарын 24 –нд Гвинтер Литфин оргох гэж байгаад амиа алдсан бол 1989 оны 2 сарын 6 –нд Крис Гүдфрой гэгч сүүлийн хохирогч болон түүхэнд тэмдэглэгджээ. Дэлхийн коммунистуудын гол төв болсон Зөвлөлт Холбоот Улсад 1985 оноос эхлэсэн өөрчлөлн байгуулалт бүтэлгүйтэж социалист чиг баримжаатай орнууд улс төрийн дэглэмээ өөрчлөх талаар бодож эхлэсэн. Өөрчлөн байгуулалт бүтэлгүйтэж социалист чиг баримжаатай орнууд улс төрийн дэглэмээ өөрчлөх талаар бодож эхлэсэн. 1989 оны 11 сарын 9 –ний өдөр Зүүн Герман буюу Ардчилсан Германд коммунист дэглэм нуран унав. Үүнтэй зэрэгцэн Берлины ханыг нураах ажил ч эхлэжээ. Харин нураагаагүй үлдсэн 8 км ханыг дурсгал болгон үлдээснийг жуулчид одоо ч олноороо очиж үздэг байна. Дэлхийг хоёр хувааж байсан социалист дэглэм энэхүү ханыг барьсан нь хүйтэн дайны билэг тэмдгийг өөрсдийн гараар бүтээсэн хэрэг юм.

September 14, 2011

Феминист онол


Ер нь феминизм гэхээр л хэдэн хэнхэг эмэгтэйчүүдийн ажил гэж ташаа ойлголт байдаг юм шиг. Гэтэл энэ нь нийгмийн зонхилох үзлийн хувьд чухалд тооцогддог байр сууринд ховорхон эмэгтэйчүүд тохиолдон энэ нь нийгэм, соёлын нөлөөний учир шалтгаантай байдаг болохыг хэлдэг. Миний үзсэн нэг баримтад кинонд дэлхий дээр хамгийн их эмэгтэйчүүдийн эрх хамгаалагдсан орон гэгддэг Швед улсад л гэхэд хэдэн мянган эмэгтэй жилд өөрийн аль нэг дотны эрэгтэй хүний хүчирхийлэлд өртөн хохирсон гэж цагдаагийн газарт тэмдэглүүлсэн байдаг гэсэн байдаг. Манай оронд ийм тооцоо байдаг л байх гэхдээ асуудал болгодоггүй байх л даа.

Эмэгтэйчүүдийн нийгмийн ролийг дээшлүүлэх зорилготой энэ үзэл, хөдөлгөөн урьд цагт эрэгтэйчүүдэд олгогдсон улс төрийн үндсэн эрх болох сонгох эрхийг эмэгтэйчүүдэд мөн адил олгуулахаар бичин тэмцсэнээр эхэлсэн гэдэг. Ер нь эмэгтэйчүүд хүйснээсээ болж таагүй тааруухан байдалд байдаг ба үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэнээс болсон аж. 1960-аад он хүртэл дэлхий дахинд эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хоорондоо маш ялгаатай нийгэм, эдийн засаг болон улс төрийн ролийг авч хэлэлцдэггүй байсан бөгөөд хэлэлцсэн ч жам ёсны гэж үздэг байсан аж. Жишээлбэл, эрчүүд мөн магадгүй ихэнхи эмэгтэйчүүд биологийн энгийн зүйлсээс үүдэлтэй хөдөлмөр хувиарлалтыг (эмэгтэй хүн хүүхэд төрүүлж хөхүүлдэг учир гэр орны ажилд байхад илүү биеийн хүчтэй эрэгтэй хүн гадаа, нийгмийн ажилд)хүлээн зөвшөөрдөг байсан бөгөөд тэр цагийн улс төрийн онол ч угаасаа бараг бүгд эрэгтэй автортой болохоор энэ үзлийн баримтлан жендерийн асуудлыг асуудал болгодогүй байсан гэдэг. Үнэндээ феминизм, улс төрийн онол дах үе үеийн эрэгтэй сэтгэгчдийн өөрсдийн хүйсний давуу эрх ямбыг эмэгтэйчүүдийг улс төрийн хөтөлбөрөөс гадна байлгаж эдэлж байгаагаа үл судалдаг энэхүү байдлы нь ил гаргасан юм.

Анхны феминизмын давалгаа энд тэнд эмэгтэй хүн сонгох эрхтэй болсноор (хамгийн анх Шинэ-Зеланд улсад 1893 онд)дууссан бөгөөд 1960-аад оноос энэ улс төр, эрх зүйн эрх олсон нь эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр 2-дах давалгаа эхэлсэн гэдэг. Ер нь феминизмын улс төрийн онолд гүнзгий оролгүйгээр гол санааг нь товчхон хэлэхэд гэр бүлд болж буй зүйл ч улс төрийн ба энэ нь улс төр нь нэг нь нөгөөгөө ноёрхох, дарангуулах явц хаа л байна тэнд л байдаг учир аж. Цаашилбал, энэ эмэгтэйчүүдийн доор байр суурь нь нийгэм, эдийн засгийн бүтэцтэй салшгүй холбоотой ба патриархи буюу системт, зохион байгуулалттай жендерийн дарангуйлал оршдог аж. Дээр бичснийг уншихад хэтрүүлэг мэт санагдаж магадгүй гэхдээ та өөртөө яльгүй төвөг удан НҮБ-с гаргадаг статистикуудыг интернетээс олж харвал нийт дэлхийн өмч хөрөнгийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэмшдэгийг харах болно.

Феминизмын онолын талаар бичихэд 4 төрлийн олон улсын харилцааны феминист онол байдаг ба эдгээр нь,
-Либерал,
-Марксист-социалист,
-пост-модернист болон
-standpoint болно. Эхний онол нь дэлхий улс төр дэх эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг ролийг харан яагаад тэд захад үлдсэнийг асуун эрчүүдэд байдаг ижил боломжыг эмэгтэйчүүдэд ч боломжтой болгохыг зоридог. Cynthia Enloe -гийн banana, beach, army гэдэг номон дээр эмэгтэйчүүдийг хаа байна? гэж асуусан байдаг. Хариулт нь товчхондоо Латин Америкт жимсны експортын салбарт (энд голдуу гэрээ тэжээж буй залуухан айлын том охид бага цалинтай), энд тэнд далай эрэгт нэг дипломатын эхнэр ( энд аксесуар рольтой ), армид (бэлэг тэмдэгийн чанартай болон sex worker)гол төлөв байна гэнэ. Эдгээр нь ерөнхий дүр зурагаас онцлон хэлсэн хэрэг. 2-дах төрлийн феминизм нь эмэгтэйчүүд капитализмын дарангуйллын нэг үр дагавраас үүдэн дарлагддаг бөгөөд марксист феминистүүд капитализмыг авч хаяснаар эмэгтэйчүүд тэгш эрхтэй болно гэж үздэг байхад социалистууд капитализм болон патриарки-эцгийн эрхт ёс хоюулаа асуудлын гол шалтгаан гэж үздэг. Пост-модернист феминистүүд болохоор эмэгтэйлэг болон эрэгтэйлэг байдал гэгч нь хэрхэн бүтээгддэг болон хэрхэн дэлхий улс төр тодорхой нэг төрлийн "эрэгтэй" болон "эмэгтэй" хүмүүсийг бий болгодог талаар судалдаг аж. J. Ann Tickner мэт standpoint феминистүүд хорвоо ертөнцийн талаарх бидний мэдлэгийг эрэгтэйчүүд зонхилдогийг засахын хүсэн жишээлбэл классик реалист Hans Morgenthau-гийн ОУ-н улс төрийн 6 "обьектив" зарчимуудыг феминист хуувилбарыг нь гаргасан байдаг.

Эцэст нь хэлэхэд дан ганц эмэгтэйчүүдийн байр байдал ч биш жендер буюу дэлхий улс төр эмэгтэйлэг болон эрэгтэйлэг байдал гэгчийг хэрхэн бариж бүтээдэг нь гол асуудал юм. Монголчууд өөрсдийгөө их уламжлал, соёлтой ард түмэн гэдэг мөн үе үеийн эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдээ эмэгтэй хүн урт үстэй богино ухаантай буюу эрэгтэй хүн богино үстэй урт ухаантай хэмээн хүмүүжүүлж ирсэн. Бид ямар эрэгтэй болон эмэгтэй хүн байхыг өөрсдөө бий болгож ирсэн гэхдээ нэг хүйсийхний эрх ашгийн гарзанд энэ үйл явц явагдаж ирсэн ба явагдсаар байна.

August 11, 2011

Mein kampf - Adolf Hitler


Социализмын vед хаалттай байсан энэхvv номыг Дэлхийн олон хэлнээ хєрвvvлэн хэвлэсэн бєгєєд хvн тєрєлхтний тvvхийн нэгэн vед "фашизмын хvрэн тахал" хэмээн нэрлэгдэж ирсэн Германы фашизмын гол тєлєєлєгч, толгойлогч, тэмцэгч, Засаглан дарангуйлагч Адольф Гитлерийг ХХ зууны дэлхийд алдартай хvмvvсийн нэгд зvй ёсоор тооцох болжээ. Орос, хятад, англи олон хэлнээ хэвлэгдэн гарсан энэ ном тэр дороо уншигчдын сонирхолд нийцэж байсан нь гайхалтай.
"Майн Кампф" зєвхєн Адольф Гитлерийн тэмцлийн тvvх биш Германы ард тvмний ХХ зууны тэргvvн хагасын тэмцлийн тvvх, Улс тєрийн хєдєлгєєн, намуудын тэмцлийн "Сурах бичиг" юм.
Энэ дуулиант ном гарсанаас хойш 88 жил єнгєрчээ.
Гитлерийн "Майн Кампф" 1992 онд Орос оронд анх удаа нийтэд хvртэл болсон юм.
Хэдэн жилийн ємнє буюу перестройка ЗХУ-д дэлгэрэх vед ЗХУКН-ын Тєв Хорооны номын сангийн "тусгай хадгаламжинд" Адольф Гитлерийн "Майн Кампф" гэдэг ном орос хэлээр ганцхан хувь байсан нь олджээ.
Хэвлэсэн тоо, орчуулагч, хэвлэлийн газрыг тэмдэглээгvй тэр номыг зєвхєн ганц хувь "албаны хэрэгцээнд" гэсэн тодотголтойг гаргажээ.
Философийн ухааны доктор Т.Лхагвасүрэн 2000 онд Энэ номыг орчуулан хэвлэсэн нь "фашизм"-ыг сурталчилсан хэрэг бус Дэлхийг донсолгосон Адольф Гитлер жирийн "тэнэг" байгаагvйг ойлгоно.
Хэдэн жилийн ємнє Балтийн тэнгис орчмын тусгаар тогтносон гурван улсад энэ номыг гаргахад нилээд шуугиан дэгдээсэн бєгєєд Латви улсын ерєнхийлєгч, "Ардчилсан Латви улсын улс тєрчид юуны ємнє маш сайн унших хэрэгтэй" гэж мэдэгдсэн байдаг.


Гитлер гэж хэн байв?
Адольф Гитлер (Hitler) жинхэнэ нэр нь Шикльгрубер (Schicklgruber) 1889 оны 4 дvгээр сарын 20-нд Австрийн Браунау (Герман Австрийн хил дээр) нэртэй жижиг сууринд гаалийн байцаагч тvшмэлийн гэрт тєржээ. 1945 оны 4 дvгээр сарын 30-нд амиа хорлож vхсэн гэдэг боловч єнєє болтол нэг хэсэг нь vгvйсгэсээр байгаа юм. А.Гитлер Германы фашист намын тэргvvн, улсын тэргvvн байжээ. (1933-1945)
1914 оноос ємнє сургуулиас хєєгдєж, тодорхой сургууль ажилгvй Австрид амьдарч байсан ажээ. Дараа нь Германд (Баварт) ирсэн бєгєєд vндэсний vзэл (национал-социалист), vндэстнийг хавчин гадуурхах vзэл (Антисемитизм-еврей нарыг хавчин хяхах харгис vзэл гэж анх гарсан)-ийг яс махнаасаа дэмжигч тєдийгvй "онолыг" боловсруулалцсан хvн байв.
Дэлхийн нэгдvгээр дайны vед цэргийн алба хааж, хоёр удаа хєнгєн шархадсан, Кайзерийн армийн бага дарга цолтой байсан бєгєєд хожим цэргийн гэгээрлийн асуудал эрхэлсэн офицер болсон боловч офицерийн хэргэм, цол, мєр дэс хэрэглэж vзээгvй юм. Тэр дайны дараа Мюнхений рейхверийн сєрєг тагнуулын газарт нууц мэдээлэгчээр ажиллаж байв. Yндэсний-социалист намын (1919 онд) зохион байгуулагчдын нэг, 1920 оноос фюрер (жолоодогч) болжээ. Тvvнд уг намын гишvvний No.7 батлахыг гардуулсан аж. Намын болон vндэсний социалист хєдєлгєєний удирдагчийн хувьд хурал, цуглаан, жагсаал зохион байгуулж, тvvнд голдуу єєрєє vг хэлдэг байжээ. Тэр нам, хєдєлгєєний тамга, таних тэмдэг, бэлэгдэл, сонин, хожим далбааг санаачилсан, уран зураг сонирхдог, тvvхээс бусад шинжлэх ухааныг тоодоггvй хvн байжээ.
1923 оны арваннэгдvгээр сард генерал Э.Людендорфийн хамт Мюнхенд цэргийн эргэлт зохион байгуулж, Веймарийн улсын байгууламжийг унагаж, хєрєнгєтний ардчиллыг устгах зорилттой тэмцсэн юм. Тєдєлгvй тэдний байгуулсан тоглоомын засгийн газар цохигдож, А.Гитлер баригдаж, 5 жилийн шоронгийн ял сонсож, Ландесберг цайзын шоронд суужээ. Тэнд 1924 онд "Миний тэмцэл" (Майн Кампф) номоо бичжээ. 1923 онд нам нь орон даяар хориглогдож, vндэсний-социалист хєдєлгєєн нууц байдалд орсон юм. (энэ тухай та тvvний номоос унших болно)
1925 онд шоронгоос гарч санхvv-монопольчлогчдын хvрээнийхний тусламжтайгаар vндэсний-социалист ажилчны намаа сэргээн байгуулсан юм.
Арьстаны vзэл, "амьдралын орон зайн" онол боловсруулжээ. А.Гитлер томоохон монопольчлогчдын тусламжтайгаар 1923 онд ерєнхийлєгч Н.Гинденбургийн томилгоогоор Рейхканцлерийн (1933) байранд гарсан ажээ.
1934 оны наймдугаар сард Гинденбургийг vхсэний дараа Гитлер мєн ерєнхийлєгчийн vvргийг давхар хvлээн авчээ. Герман улсын Ерєнхийлєгч болсон даруйдаа хууль хяналтын болон гvйцэтгэх засаглалыг гартаа авч тєвлєрvvлэн, аллага, гvтгэлэг, сvрдvvлэг, залхаан цээрлvvлэлтийн замаар улс орондоо фашист дэглэмийг тогтоож чадсан юм. Ардчиллын бvх байгууллага, хєдєлгєєнийг устган дарж, дайнд идэвхтэй бэлдэж эхэлжээ.
1938 оноос Гитлер Германы зэвсэгт хvчний ерєнхий дээд командлагч болжээ. А.Гитлерээр толгойлуулсан фашистын Герман анх Испани улсын эсрэг зэвсэгт тvрэмгийлэл vйлджээ. (1936-1939). Дараа нь энэчлэн Австрийг эзлэн авч (1938), Чехословакт халдан довтолж (1938-1939), тvрэмгийлэгчдийн бvлэглэлийг бий болгож 1939 оны 9 дvгээр сарын нэгэнд Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээжээ. 1941 оны зургадугаар сарын 22-ны ням гаригийн єглєє Зєвлєлт Холбоот Улсад дайран оржээ. Дэлхийн дайн бараг таван жил vргэлжилж дэлхийн 36 орон хєлд нь чирэгдэж 70 сая хvний амь нас залгисан тvvхтэй.

Гитлер єсєхєєс ганцаардмал зожиг, хурц ширvvн хэллэгтэй, доромж vгэнд дуртай, маш олон талын сонирхолтой, тогтсон мэргэжилгvй, боловсрол багатай, амьдралыг нэг талаас (зєвхєн єєрийнхєєрєє) хардаг, догшин авиртай, атаархал жєтєєрхєл, худалч бялдууч, аймхай занг vзэж чаддаггvй, хvн байсан ажээ.
Тvvний "Миний тэмцэл" номыг уншсаны дараа та А.Гитлерийг бие хvнийх нь хувьд гайхан биширч, дарангуйлан захирагч, тvрэмгийлэн эзлэгч, хvн тєрєлхтний "бие бялдарын" устгалаар vзэн ядах vзлээ хурцалсан хvн байсныг таниад бас нэгийг бодно бизээ.

ФАШИЗМ (Италийн fascismo буюу fascio-багц баглаа, нэгдмэл гэсэн vгнээс гаралтай) хєрєнгєтний харгис, ширvvн хvчийг нэгтгэсэн империалистуудын ашиг сонирхлыг илэрхийлсэн тэр vеийн капиталист орнуудад гарч ирсэн vзэл бодлын улс тєрийн урсгал юм.
Фашизм 1919 оны гуравдугаар сард Италид анх жинхэнэ зохион байгуулалтайгаар гарч ирсэн билээ. 1922 оны аравдугаар сарын сvvлчээр Италийн фашистууд Засгийн Газрын хvрээнийхний идэвхитэй дэмжлэгийн vрээр засгийн эрхэнд гарч фашистуудын толгойлогч "дуче" (толгойлогч) Муссолин ерєнхий сайд болсноор засгийн газрыг гартаа авсан юм. Ингэж улс оронд хєрєнгєтний ардчилсан эрх чєлєєг устгаж, ажилчин ангийн улс тєр, эдийн засгийн байлдан ололтыг нуга даран, "эвслийн улс"-ыг байгуулсан (1939 он) байна.
Муссолины засгийн газар гадаад улс тєрийн тvрэмгий бодлого явуулж эхэлсэн юм. Фашист Итали 1935-1936 онд.
Эфиопийн эсрэг дайн єдєєж, Испаний эсрэг 1936-1939 онд тvрэмгий дайнд оролцож, 1937 онд "Коментерний эсрэг гэрээнд" нийлж, 1939 оны дєрєвдvгээр сард Албанийг тvрэмгийлэн эзэлж, 1940 оны зургадугаар сард дэлхийн хоёрдугаар дайнд орж, 1941 оноос фашист Германтай цуг дайнд нэгдэж ЗХУ-ын эсрэг тулалдсан юм.
1943 онд Италийн фашист дэглэм сvйрч, дараа нь Гитлерийн Германы тусламжтайгаар Хойт Италид (Сало улс) дахин сэргэсэн боловч 1945 оны дєрєвдvгээр сард бvрэн устсан байна. Ийнхvv Гитлер фашизмыг дэмжин хэрэгжvvлэгч, Герман Гитлерийн фашист дэглэмтэй улс болон хувирсан тvvхтэй. 1919 оны эхэн( 1920 оны хоёрдугаар сард Германы ажилчны нам шинээр vндэсний-социалист Германы ажилчны нам нэртэйгээр дахин гарснаар Германы фашизмын эхлэл болсон юм. Фашист засгийн газар коммунист болон ардчилсан нам, байгууллагыг нэгбvрчлэн устгаж, хаасан юм. Харин алан хядагч байгууллага (СА, СС, гестапо зэрэг)-ууд маш хурдан хvчээ авч, vндэсний-социалист эмэгтэйчvvдийн холбоо, Германы ажилчны фронт, суртал ухуулгын аппарат, Гитлерийн залуус зэрэг байгууллагууд бий болсон билээ.
Фашизм бий болсон єдрєєс эхлэн фашизмын эсрэг тэмцэл єрнєсєн. Фашизмын эсрэг тэмцэлд коммунист интернационал, коммунист yамууд онцгой vvрэг гvйцэтгэсэн бєгєєд ажилчдын хєдєлгєєний зохион байгуулалт, бvх ардчилсан хvчний энх тайванч хvч, фашизмын эсрэг нэгдмэл чанар онцгой ач холбогдлоо єгсєн гэдгийг тvvх гэрчилнэ.
Гитлерийн засгийн газар, Гитлерийн дэглэм, Гитлер єєрєє фашизмтай хэрхэн холбогдсоны учир, утга товчхондоо, vvнд оршино.
Фашизмын тємєр нударга, улс тєрийн ташуур доор бvхэл бvтэн ард тvмэн, Европын эзлэгдсэн орны ард тvмнийг сєхрvvлэн номхотгож байсан нь аюултай. Гэвч фашизм цэрэг-улс тєр-ёс суртахууны хувьд vхлийн цохилт авсан юм. Yvнийг НYБ-ын байгуулсан цэргийн Нюрнбергийн шvvхээр шvvж, хvн тєрєлхтний ємнє зарлан тунхагласан билээ.
Дайнаас хойш мэр сэр цухалзсан шинэ фашизмын хэлбэр Португальд 1974 онд, Грект 1974 онд, Испанид 1975 онд 1991 онд Чилид бvрмєсєн устсан байна. Фашизм бvрэн утга, хэлбэрээрээ дахин єндийх нийгэм, улс тєр, ёс суртахууны хєрс XXI зууны аль ч улс, оронд байхгvй.
Фашизм XX зууны эмгэнэлт явдал, хvн тєрєлхтний тvvхийн томоохон хар толбо байсан юм.