Өөр өөрсдийн хүсэл мөрөөдөлтэй болохоор 20-н жил гэдэг хүн бүрт урт богино янз янз санагддаг. Харин надад, миний зорилгод 20-н жил гэдэг харамсалтай их хугацаа мэт санагдаж байна. Эрч хүч, урам зоригтой цөөхөн хэдэн жилүүд өмнө минь байгаагаа би хэнээс ч нуухгүй. Болох, учирах бүгдэд би бэлэн.
Хүн бүхэн өөрийн үнэ цэнэтэй. Харин өөртөө таалагдана гэдэг бол өөрийнхөө үнэ цэнийг мэдэж байна гэсэн үг. Тийм ч учираас би хэнээс ч, юунаас ч өмнө өөртөө хайртай. Миний хүсэл мөрөөдөл, зорилго маань юу юунаас эрхэм. Хүн хүн өөр өөрийн хүсэл тэмүүллээрээ бусдаас ялгардаг. Гэвч миний энэ үнэтэй эрхэм зорилго бусдаас хэт онцгой. Би түүгээрээ орчлонд гоёдог. Би түүгээрээ орчлонгоос тасардаг. Тиймээс ч би өөрийгөө хэнтэй ч харьцуулдаггүй. Тиймдээ ч би хамгийн үнэтэй.
Миний өөдрөг бардам байхад хүч өгдөг зүйл бол миний ганцаардал. Хүмүүс, ганцаардал аз жаргалгүй болгодог хүмээн зугатаадаг. Харин би аз жаргалгүй болохын тулд ганцаарддаг. Аз жаргал гээч нь хүнийг бусдад, амьдралд хайртай болгодог
Гэлээ гээд, 20-н жилийн ганцаардалд би юу ч бүтээж амжсангүй. Ор хоосноор дүүрэн, урт удаан хугацааны солиорол дундаас өөрийн үнэнийг л нээж амжив. Яалтай ч юм.
(2010.01.01)
No comments:
Post a Comment