December 02, 2011

Диктатур, түүний сэтгэл зүйн үндэс


Диктатур гэдэг нь “dictator” үл хязгаарлагдсан засаглал гэсэн утгатай латин үг юм. Өөрөөр хэлбэл нэг хүний гарт засаглалыг төвлөрүүлсэн удирдагчийн хэлбэр бөгөөд энэ нь улс төрийн систем дэх дарангуйлан захирах хэв маягийн мөн чанарыг илэрхийлдэг.
Диктатурын удирдлагын аливаа хэлбэр нийгмийн доторх зөрчил хурцдаж оршин буй засаглалын нийгэм эдийн засгийн бааз хомсдон тухайн төрийн байгууламж нийгмийг үр ашигтай удирдлагаар хангах чадваргүй болсны улмаас улс төрийн тогтворгүй байдал үүсч засаглалын уламжлалт хэлбэр хүн амын итгэл үнэмшлийг алдсан учраас “хүчтэй гар” шаардагдаж үр дүнд үүсэн тогтдог. Мөн энэ системийн үед сөрөг хүчнийг хязгаарлаж улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөний зарчим дээр тулгуурласан шударга сонгуулийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ үед хэрэглэдэг цорын ганц түгээмэл хэрэгсэл бол террорийн арга бөгөөд шийдвэр гаргах үйл явц гол төлөв аль намыг нь бүрэлгэхээс эхлэн үг дуугүй номхон хүлцэнгүй болгон хүмүүжүүлэх хүртэлх өргөн хүрээний ширүүн догшин дур зоригт үндэслэсэн илэрхийллийн шинжтэй байна. Аливаа дидкатур армид тулгуурлан ноёрхолоо хэрэгжүүлдэг. Диктатур хүн төрөлхтний түүхэнд янз бүрийн хэлбэрээр хэрэгжиж байна.

Диктатурын хэлбэрүүд нь:
• Абсолют монарх буюу хэмжээгүй эрхт хаант засаг
• Цэргийн диктатур
• Фашист диктатур
• Пролетарийн диктатур
• Тотелитор диктатур

Диктатурын аливаа хэлбэрийн нийтлэг шинж нь үйл ажиллагаандаа албадлага хүчирхийллийг голлон хэрэглэдэг, Харизматик лидерийг тахин шүтдэг зэрэг хандлагууд диктатурын сэтгэлзүйн үндсийг ард түмний зүгээс төрдөө итгэх итгэл хайр хүндэтгэл гэж үздэг. Тиймээс энэхүү итгэл үнэмшлийг тогтоон барьж байхын тулд төр, үзэл суртал хяналтын нүсэр аппаратыг бий болгодог. Диктатурын үед төр засгийг хүндэлж хайрлаад түүнээс айдаг байх шаардлагатай. Энэхүү айдас нь тухайн төрийн тогтвортой орших гол баталгаа болдог. Мөн масс буюу олон түмэн удирдагчийг “эцэг” мэт үзэж өөрсдөдөө ямагт аюулгүй байдал хамгааллыг хүсэмжилж байдаг. Аливаа үзэгдэл сайн муу, сайхан муухай гэх мэт 2 талтай буйн адил удирдагч масс-гүйгээр, масс удирдагчгүйгээр оршин тогтнох боломжгүй юм.

Диктатурын сэтгэлзүйн үндэс

Хүн төрөлхтний түүхийн явцад оршин тогтнож байсан дэглэмүүдийн ихэнх нь Диктатурын систем байсан. Харин XX-р зуунд ардчилсан тогтолцоо, үзэл санаа өргөн тархаж, энэ үзэл санаа олон орны үндсэн хууль, олон улсын хууль дүрмэнд тусгагдсан ч гэсэн диктатур оршин тогтносоор байгаа билээ.
Дарангуйлагчид хүмүүсийг дайснаас, улс төрийн тогтворгүй байдлаас хамгаална гэж гарч ирдэг боловч хэн ч энэ амлалтаа биелүүлж ард түмэнд амьдралын өндөр түвшин, тогтвортой байдал, аюулгүй байдлын хангаж чадаагүй юм. Гитлерийн үйл ажиллагаа дайны ялагдал, улс орны хуваагдлаар дууссан. Португали улс профашист дэглэмтэй 50 жил байсны эцэст улс орон нь баруун Европт хамгийн ядуу улс болсон.
Хойд Солонгос, Этиоп, Ирак, Филиппинд диктатур үгүйрэл хоосрол, цус, нулимс авчирсан билээ. Яагаад одоо хүртэл хүмүүс дарангуйлалд итгэж, тэднийг дэмжиж, тэдний төлөө үхэцгээж байна вэ?
Дарангуйлагч янз бүр байдаг. Зарим нэг нь ард түмнийхээ улс төрийн эрхийг хязгаарладаг боловч эдийн засаг, шашны үйл хэрэгт нь оролцдоггүй байна. Зарим нь цус урсгахгүй нийтийг хамарсан хавчлагыг үйлддэггүй. Гэвч тоталитор дарангуйлагчид хүний амьдралын бүх асуудлыг хяналтандаа авч, өөрсдийн зорилгын төлөө сая сая хүний амийг золиослож ямар ч гэмт хэрэг хийхээс буцдаггүй. Иймээс тэдний сэтгэлзүйн байдал онц сонирхолтой байдаг. Диктатурын үеийн дэглэмийг харизмат лидерүүд нь төрд нь ард түмний итгэлийг илэрхийлж, ард түмэн нь төрдөө итгэж байхын чухлыг ойлгодог. Үнэн хэрэгтээ ардчилсан нийгмийг бодвол тийм идэвхитэй эргэх холбоо байхгүй ч диктатурын засаглал нь ард түмэн, төр засгийн эв нэгдлийг барьж байхын тулд ард түмний сонирхолыг илэрхийлэх асар том, хүчтэй үзэл суртлын аппараттай байдаг. Энэ аппаратын гол зорилго нь хүмүүсийн ухамсарт гаж буруу ойлголт түрүүлж, төр ард түмэн 2 нэгдмэл юм гэдгийн эсрэг санаа өвөрлөж байгаа хүн бол нийгэмд хорт муу санаа тарьж байна гэсэн ойлголтын төрүүлэхийг хичээдэг байна.
Диктатурын системтэй улс орнуудад суртал ухуулга өндөр хэмжээнд явагддаг бөгөөд тэд ард түмнээ дайснаас, аюулаас хамгаалж байна, ардчилсан орны ард түмний амьдралын доройтол аймшгийн тухай сурталчилдаг. Ард түмэнд өөрсдийн нүдээр харах, дотоодынхоо ч амьдралыг судлах боломж олддоггүй ба ард түмний хөдөлгөөн, мэдээллийг хянаж байх нь диктатурийн системийн оршин тогтнох нөхцөл болдог. Удирдагч нь ард түмнийг хүндэтгэн үздэггүй тул үнэн байдлыг гаргахыг оролдсон аливаа оролдлогыг тас цохидог байна. Иймээс диктатурын системийн тогтвортой байх явдал нь ардчилсан төрд заавал байдаггүй тийм сэтгэлзүйн механизм буюу сэтгэл хөдлөлийн механизмаар бэхжигдэж байдаг ажээ. Төр засаг нь өөрөө хайрт гэсэн үгийг байнга хэрэглэдэг бөгөөд энэ нь ардчилсан улсад байдаггүй зүйл юм. Жишээ нь: ЗХУ-д л гэхэд “Хайрт эх орон” ”Хайрт удирдагч ” гэх мэт хэллэгүүд байнга хэрэглэгдэж байсан ба энэ нь бусад улсад ч мөн адил юм. Жишээ нь: Хойд Солонгос
Диктатурын системд ардчилсан системийг бодвол илүү ард түмний сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байдаг. Ардчилсан улс оронд ерөнхийлөгчөө шоолж инээж болдог байхад, диктатудын системд огт өөр бөгөөд хайр гэдэг зүйл заавал байх ёстой. Учир нь дарангуйлагчид ард түмнийхээ эсрэг байдаг. Энэ нь хайртай болсон хүнийхээ муу муухайг олж харж чаддаггүйтэй адил юм.
Аливаа төр ард түмнийгээ хянаж байдаг ба энэ нь зам дээр цагдаа машины хурдыг хянаж байхтай ижил юм. Диктатурын систем бол хүмүүсийн мэдрэхүйг хянаж түүний “буруу” сэтгэл хөдлөлийг шийтгэн, “зөв” замд нь оруулж байдаг байна. Удирдуулж байгаа хүнийх нь хайр бахархал, талархал дарангуйлагчид аюулгүй байдлыг мэдрүүлдэг. Заавал байх улс төрийн хүндэтгэлээс гадна ялангуяа тоталитор дарангуйлагчид хүмүүст ямар хөгжим таалагдах, ямар уран зохиолын бүтээл бахархал төрүүлэх, ямар нь уур хилэн төрүүлэхийг дээрээс нь зааж өгдөг. Нэгэн зэрэг парламент, засгийн газар, дээд шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан ЗХУ-ын коммунист намын Төв хороо нь төрийн удирдлагын бүх асуудлыг зангидахаас гадна эх орны урлагийн чиг баримжааг зааж өгдөг байсан. Бүх диктатурын систем ерөнхий нэг зан чанарын ижил төстэй талтай байдаг. Маш хатуу ширүүн диктатуртай улс оронд иймэрхүү хянах явдал бүхэл бүтэн аюулаас хамгаалахын үндсэн ажил байдаг. Жишээ нь: ЗХУ-д Сталины үхсэн тухай ч юм уу, төрсөн тухайд ч юм уу, хөрөг зургийг нь алдаж хагалсан ямар нэг яриа гарснаас болж олон мянган хүн хорих лагерьт хэлмэгдсэн юм. Сталины зургийг хагалсан бол түүний үхлийг хүсэж байна, наад зах нь хайргүй байна. Хайргүй байгаа учраас энэ бол дайсан мөн гэж үзэх жишээтэй. Иймэрхүү байдал бүх диктатурын жишээн дээр байдаг. Гитлерийн хуулинд Гитлерт хайртай байх талаар хуулийн катагори гаргаж байсан бөгөөд Гитлерийг хайрлаагүй хүн хууль зөрчиж байгаа учраас тэрээр үүнийхээ үр дагаврыг амсах ёстой гэх мэт. Диктатурын системийн үед эр мэ хоёр бие биендээ хайртай байх, гэр орныхондоо хайртай байх нь тухайн диктатурын системд чухал биш гэж үзэж иржээ. Хүн бүхэн дарангуйлагчид хайртай байх ёстой, бусад хайр сэтгэл зэрэг нь үүнээс нэн доогуур тавигдаж байх ёстой гэж үздэг. Тоталитор диктатурын ямар ч зүйлийг хяналтгүй орхихгүй байхыг эрмэлздэг тэр ч байтугай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биендээ хайртай байх явдлыг ч мөн адил.Худал хуурмаг хүчирхийлэл дээр тогтож байгаа диктатурын засаглал нь хүмүүс түүнийг үнэн сэтгэлээсээ дэмждэг байгаа юм.
Диктатурт онцгой хүн хэрэгтэй байдаг. Гэвч түүнийг зориуд хэрэг болгон бэлтгэх хэрэггүй. Диктатурын системийг дэмждэг энэ хүн түүнийг бишрэн шүтэж, энэ дэглэмийн төлөө амь насаа зориулахад бэлэн байдаг төдийгүй түүнээс өөртөө ашиг хонжоо хайдаггүй. Диктатур ийм хүмүүс дээр оршиж тогтнодог. Гэвч диктатур нухан унахад эдгээр хүмүүс итгэл үнэмшилтэй дүр үзүүлэхээ больсноор өмнөх дүрсээсээ татгалздаг. Тэд мөн чанартаа хэзээ ч итгэл үнэмшилтэй байгаагүй юм.
Тоталитор диктатурын үед иргэн хүн өөрийн хувийн амьдралыг ч эрхлэн явуулж болдоггүй байсан. Тоталитор диктатурын нөлөөнд байсан улс орнуудад сая сая хүмүүсийг ямар ч ялгүйгээр эсвэл хий хоосон буруушаалтаар баривчилж устгаж байсан. Энэ нь аюулаас хамгаалах байгууллага ажилдаа чармайлттай, идэвх зүтгэлтэй гэдгээ харуулахыг хүсдэгтэй холбоотой.
Тоталитор диктатур бол хүнд юуг ч хамааруулдаггүй сюрреалист ертөнц юм. Уг хүнд байшин ч, газар ч, эрх чөлөө ч байхгүй. Даруухан хүний анхааралд өртдөггүй хүн байсан нь ч, баривчлахаар ирвэл түүний амьдрал үүгээр төгсдөг. Түүний амьдралыг булаан авч, эхнэр болон охиныг нь цөлж нутаг шилжүүлж суулгадаг. Хамгаалах ямар ч арга байдаггүй. Тоталитор диктатурын үеийн хүмүүсийн хариу үйлдлийн эхний хувилбар бол бослого эсэргүүцэл юм. Энэ зам олон баатруудыг төрүүлсэн, II хувилбар нь хүн өөрийн хувь заяаны эзэн нь болж түүнийг өөрчлөх боломжгүйг, дэглэмийг гэм буруутайг ухаарч чаддаг. Иймээс ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авч, юунд ч найдахаа больдог. Жишээ нь: 1930-аад оны үед Зөвлөлтийг олон сэхээтнүүд гэнэтийн баривчилгааны үед авч явах дулаан хувцас хүнсний нөөц бүхий “түгшүүрийн шуудайтай” байдаг байсан. Тоталитор диктатурын хариу үйлдлийн III хувилбар нь хүмүүс ертөнцийг айдасгүй харин ч амар тайван гэж ойлгуулахын тулд тодорхой гажуудлыг үүсгэдэг. Үүний үр дүнд баривчилгаа явагдаж, хүмүүс алга болж байгаа нь бусад хүмүүст айдас төрүүлэх зүйл биш юм. Харин эсрэгээр энэ нь дээрх хүмүүсийг тайвшруулдаг. Учир нь баривчлагдаж буй хүмүүс бол дайснууд, харин би бол дайсан биш гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Мөн тэд бидний удирдагчид ухаантай, тэд хэзээ ч алдаа гаргахгүй, үргэлж шударга байж чаддаг. Би тэдэнд болон тэдний хийж буй бүхэнд хайртай гэдэг.
Диктатурын системийн үед амьдарч буй хүмүүс архаг тамирчид никотины хорыг хэрэглэдэггүй боловч арай л төрөхөөсөө эхлээд амнаасаа гаанс салгаагүй гэх урт наслагчдын тухай мэдээллийг баяртай уншдагтай адил бодит байдлыг өөрчлөхийг ч, түүнтэй эвлэрэхийг ч, түүнтэй эвлэрэхийг ч оролддоггүй. Төрийн тэргүүнд алуурчин биш харин бурхан мэт жолоодогч байж, улс орныг сүйрэл рүү биш харин цэцэглэн хөгжих, мандан бадрах зам руу хөтөлдөг гэсэн хуурамч, хоосон ертөнцийг өөрсдөдөө цогцлоодог. Гэвч энэхүү хуурамч хоосон ертөнц нь хүмүүсийг залхаан цээрлүүлснээр бодит үнэн байдал хичнээн аймшигтай болохыг мэдэж, түүнээс гарахыг оролддог. Энэхүү сэтгэл зүйн гажуудлын түвшин хүмүүсийн бие хүний онцлог, гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүр байдаг.
Диктатур дах массын сэтгэлзүй
XX-р зууны 80-д оноос массын сэтгэлзүйг судлан шинжлэх асуудлыг эхлэл тавигдсан. Энэ үед Францын эрдэмтэн, социологич, сэтгэл судлаач Густав Лэббоны “Ард түмэн ба массын сэтгэл зүй” гэдэг ном хэвлэгджээ. Энэ ном нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд массын сэтгэл зүйн шинэ чиг хандлагын эхлэл болсон юм. Масс гэдэг нь Лэббоны тодорхойлсноор оюун санааны тодорхой нэгдэл, хамт олонч сэтгэл юм. Испаний судлаач Хосе Ортега-и-Гассетын “Олон түмний бослого” /1930/ бүтээл нь энэ үйл явцад дүн шинжилгээ хийсэн юм. Тэрээр бичихдээ бөөн хэсэг хүмүүс гэнэт анхаарал татаж эхэлсэн бөгөөд урьд нь тэд сүүдэрт байсан, харин одоо гэрэлд гарсан юм гээд хүн амын үзэгдээгүй их өсөлтийн баримтанд анхаарлаа хандуулж байв. Ортегийн үзсэнээр массын бодлого бол соёлоор зэрэгцэн оршихоос татгалзсан нийгмийн соёл суртахууны ба оюун ухааны үндсийн эсрэг бослого юм. Хосе Ортега “Масс ямар ч асуудлыг шийдэхэд бэлэн байдаг. Тэд бүгдийг мэддэг ба бусдыг сонсохгүй байж ч чадна. Өөрөөр хэлбэл тэд өөр үзэл бодол , өөр байр суурьтай байх үед дүлий мэт л байх болно” гэжээ.Нөгөө талаас зарим судлаачид тухайлбал, Австрийн эмч сэтгэл судлаач Зигмунд Фрейд/1856-1939/ үзэхдээ, масс бол ухамсаргүй бөөгнөрөл бөгөөд тэдний сэтгэцийн үндэс суурь нь ухамсаргүй байдал буюу инстинкт юм гэсэн. З. Фрейд гэр бүлийн дотор эцэг хүнийг үгүйлдгийн адил олон түмэн өөрийгөө удирдах удирдагчийг эрж хайдаг гэжээ. Учир нь масс удирдагчийг “эцэг” мэт үзэж, түүнээс ямар нэг хамгааллыг шаардаж байдаг. Энэ хүний төрөлх шинж болох өөрийгөө хамгаалах инстинктэй холбоотой. З.Фрейд массын сэтгэлзүйн мөн чанар нь сэтгэлийн хөдөлгөөний холбоо, инстинкт/зөн билэг/, айдас хариуцлагаас зайлсхийх мэдрэмж юм. Ийнхүү З.Фрейд улс төрийн үзэгдэл үйл явцыг сэтгэлзүйн талаас буюу психоанизтай холбон тайлбарласан.

Неофрейдизмын томоохон төлөөлөгчдийн нэг, социологич, философич Эрих Фромм/1900-1980/ “Диктатур бүхий нийгэмд захирах явдал айдас, хүч хэрэглэх явдал дээр тулгуурладаг. Аливаа нийгэмд тэгж харьцаа гэж байдаггүй, нэг хэсэг нь захирах нөгөө хэсэг нь захирагдах зүй тогтолтой” гэжээ. Макиавелли массын мөн чанарын тухай бичихдээ: <<Тэд удирдагчийнхаа шийдвэрийн эсрэг зоримгоор маргалдаж чаддагаас гадна бие биендээ ч итгэхгүйгээр тэдэнд үг дуугүй захирагддаг юм >> гэсэн. Ард түмний цөөн хэсэг нь л эрх чөлөө рүү тэмүүлдэг гээд массын сэтгэл зүйн үндэс нь аюулгүй байдал руу тэмүүлэх мэдрэмж гэж үзсэн байна.
З.Фрейд масс үргэлж бодитой ба бодитой бус зүйлийн хоорондын ялгааг олж хардаггүй, бодит зүйлийг хүлээн авах чадваргүй, хуурмаг ертөнцөд амьдардаг гэж үзсэн. Массын сэтгэлзүйн мөн чанарыг ойлгохын тулд, удирдуулах чиг зорилгын үүднээс тайлбарлах хэрэгтэй. Удирдагч сэтгэлзүйн гарамгай чанаруудыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Тухайлбал удирдан чиглүүлж, зохион байгуулах авъяас чадвартай байх, тэсвэр хатуужилтай байх, ухаалаг алсын хараатай байх гэх мэт. Эдгээр чанартаа тулгуурлаж, удирдагч нэгдсэн зорилго, үзэл санаа бүхий нэгдмэл байдлыг бий болгож, хүмүүсийг цогц нэгдэлд холбож өгдөг. Өөрөөр хэлбэл массыг бүтээн босгож нэгтгэж байдаг. Лебонн үүнийг <Масс ноёрхдог, гэвч төр барьдаггүй> хэмээн илэрхийлжээ.
Ихэнх үндэстний массын зөвхөн оюун ухаанд нь нөлөөлөөд зогсохгүй айдас, домог өөрөөр хэлбэл сэтгэл зүйн тодорхой байдал нь байнга нөлөөлж болдгийг хүн төрөлхтний түүхэн үйл явц харуулж байна. Масс ятгалтанд автаад зогсохгүй мөн итгүүлж, үнэмшүүлэн ойлгуулж тэдний итгэл, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь цөөнгүй тохиолддог. Учир нь массын зан байдлыг оновчтой, зүй зохистой бус хэмээн тодорхойлдог ба энэ нь гэнэтийн агшин зуурын үед илэрдэг.

November 04, 2011

Хүннү, Хан улс эн тэнцүү, хилийг цагаан хэрэмээр тогтоосон гэрээ байгуулсан Модунь



Модунь Шаньюу нийгэм, улс төрийн иж бүрэн шинэтгэлийг хийснээр Төв Азийн өргөн уудам нутаг дах нүүдэлчдийг нэгтгэн захирсан Хүннү гүрэн хүчирхэгжин мандсан түүхтэй. Модунь улс орны дотоод байдлаа бэхжүүлсний дараа МЭӨ 200 онд хятадын Хан улс руу довтолж томоохон хэмжээний байлдааны ажиллагаа явуулсан. Хан улсын эзэн хаан Гао-ди (Лю Бан (МЭӨ 206-195)) Пэн Чэн хот бүслэн байлдахад, ялагдсан Гао-ди хаан хэлэлцээр хийхийг санал болгож тохиролцсноор Хүннүчүүд бүслэлтээс чөлөөлсөн байна. Энэхүү тохиролцооны дагуу МЭӨ 198 онд Хүннү, Хан улсын хооронд гэрээ байгуулагдсныг түүхэнд “энх ургын гэрээ” хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү гэрээ нь Хүннү гүрний дипломатын томоохон ялалт байлаа. Гэрээгээр үндсэндээ 3 зүйл буюу тодорхой дурдвал: Хүннү, Хан улс нь энэ чацуу 2 улс мөн гэдгийг харилцан зөвшөөрсөн, Хоёр улсын түүхэн хилийг цагаан хэрэмээр тогтоосон, Хан улс Хүннүд жил бүр их хэмжээний албан татвар төлөх болсныг тохиролцжээ.

Хан улсын шинэ хаан бүхэн энэ гэрээг дагаж мөрдөхөө амлаж, гүнжээ их хэмжээний бэлэг сэлтийн хамт Хүннүгийн Шаньюуд илгээдэг байв. Тухайлбал, Хан улсын Сяо-Вэнди хаан МЭӨ 162 онд Хүннүгийн Лаошан шаньюуд илгээсэн захидалдаа “Хальсан эзэн хааны дээд зарлигаар Цагаан хэрмээс хойшхи нум сум агсагчдын улс нь шаньюугийн зарлигийг дагаж, цагаан хэрмээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь надад захирагдана. Хан улс, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд юм.” Хэмээн 198 оны гэрээг баримтлахаа батлан бичиж байв. Ийнхүү Хан улсын хаан ширээг залгамжилсан хаан бүр Хүннүгийн шаньюуд гүнжээ өгч “ураг найрамдлын гэрээ” –нд үнэнч гэдгээ илэрхийлэн тогтсон ёс МЭӨ 133 онд Уди хаан “байлдах бодлогод” шилжих хүртэл үргэлжилсэн билээ.

Хүннүгийн хүчирхэгжин мандаж, бууран доройтох нь шаньюугийн үйл ажиллагаатай шууд холбоотой байсан бөгөөд Модунь (МЭӨ 209-174), Гиюй буюу Лаошань (МЭӨ 174-161), Гюньчень (МЭӨ 161-126) шаньюугийн үе нь Хүннийгийн хамгийн хүчирхэг үе юм. Хүннүчүүд хэдий үеэс шаньюу өргөмжлөх болсон нь төдийлөн тодорхой бус. Сурвалжид тэмдэглэгдсэн анхны шаньюу нь Түмэн боловч түүнээс нилээд өмнө Хүннүчүүд шаньюу өргөмжлөх болсон төдийгүй шаньюугийн угсаа залгамжлах ёс нилээд нарийн тогтсон байжээ. Сурвалжийн дээрх мэдээнд, Түмэн шаньюу угсаа залгамжлах ёсыг зөрчихөөсөө эмээн арга мэх хэрэглэснийг өгүүлснээс үзэхэд Түмэнгээс өмнө шаньюугийн угсаа залгамжлах ёс тогтож, шаньюугийн институт хэлбэршин төлөвшсөн нь тодорхой байна.

Өнөөдөр бидний тэмдэглэж байгаа 2220 он гэдэг бол Модунь Шаньюу л Хан улсыг дайтан, буулгах авсан он юм. Жинхэнэ Хүннү улс үүссэн цаг хугацаа бол түүнээс нилээд өмнө, дор хаяж 200 жилийн өмнөх үйл явдал болох юм. Шаньюу нь ордондоо түшмэдийн чуулганаар төрийн хэргийг удирдан хэлэлцэх зэрэг улсын дотоод бодлого, мөн хятадын хаадтай захидлаар харилцах гэрээ байгуулах, Хятад ба харь улсад дайн зарлан товлох мэтийн гадаад бодлогын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байжээ. Хүннүчүүд эзэн шаньюугаа тэнгэрээс гаралтай тэнгэрийн хүү хэмээн үздэг байв. Хүннүгийн шаньюу нь төрийн бүрэн эрхт ёсны бэлэг тэмдэг болох хаш тамгатай байсан бөгөөд хаан хүний есөн бэлэгдэлд туг, исэр, шүрэр зэргийг багтаан үздэг байв. Сыма Цянь болон эртний хятадын сударчид Хүннүгийн шаньюу, Хан улсын хуанди хоёрыг нэг түвшинд авч үзэж, сурвалж бичигт бичсэн төдийгүй хан улсын хуанди ч Хүннү шаньюуп захидал бичихдээ “Тэнгэр газар заяан төрүүлсэн Наран эхтэй, Саран эцэгтэй их Хүннү улсын эзнй түмэн амгаланг эримүй”, “ Хуанди Хүннүгийн их шаньюун амар амгаланг эрж хүндэтгэн ёсолж байна” гэх зэргээр бичдэг байжээ.

МЭӨ 176 онд Модунь хан улсын хуандид бичсэн захидалдаа, “Дээд тэнгэрээс заяатай Хүннүгийн их шаньюй Хань улсын хуандигийн амар амгаланг асуун мэндчилж байна” хэмээн эхлээд, “Хань улсын хил хязгаарын түшмэд манай баруунг гарын Жуки ванг доромжлосон учир тэрбээр надад дуулгалгүйгээр, Илухоу зэрэг шадар ноёдын зөвлөснөөр танай хил хязгаарт нэвтэрч танай түшмэдтэй маргаан хагалах хэмээсэн нь бидний хооронд байгуулсан гэрээг зөрчиж, ах дүүгийн хэлхээг таслан, Хан улсыг эвгүй байдалд оруулжээ. Дорд хүмүүн гэрээг зөрчвөл хэрхэн шийдэхийг заасан ёсоор Баруун гарын жуки ван би бээр Юэжи аймгийг байлдуулахаар илгээсэн бөгөөд дээд тэнгэрийн бошго зарлигаар, миний дайчин баатруудын онцгой гавъяа зүтгэлээр, манай хүлэг сайн морьдын шандасын хүч чадлаар би, хөрш зэргэлдээ Лоулань, Усунь, Хусе зэрэг хол ойрын 36 их бага улс түмнийг хураан авч нэгтгэн захирлаа. Өдгөө тэд Хүннү хэмээх нэгэн агуу их суу алдрын дор эвсэн нэгджээ. Ийнхүү их талын энгээр нүүдэллэн амьдрагч нум сумтан ард түмэн бүгд нэгэн их гэр бүлд багтаад, их хээр талд энх амгалан ёс тогтов. Тиймийн тулд одоо би эрднийн илдээ хуйнд нь хуйлж, дуут сумаан саадагт нь сойсугай” хэмээжээ.
Хань улсын хуанди хариу захидалдаа “Баруун гарын жуки ван, таны зөвшилийг олголгүйгээр, ....... хан улсын хил хязгаарыг нэвтлэн довтолж, бидний хооронд байгуулсан гэрээг зөрчиэ ах дүүгийн үгсэл хэлцлийг эвдэн, хань улсыг хөрш улстай нь эвгүй байдалд хүргэсэн байнам. Гэрээг зөрчсөний шийтгэл болгож та түүнийг Баруун хязгаараар байлдуулахаар илгээж, улмаар Юэжи аймгийг дайлан хураажээ... Баруун жуки вангийн тухайд гэвэл тэр нэгэнт шийтгэлээ хүлээсэн ахул одоо шаньюу та түүнд дахин хилэгнэхээ болино уу” хэмээсэн байна. Захидлаас үзэхэд, Хүннүгийн Шаньюу Хань улсын хуанди нар хоёр улсын эзэн хаадын хувьд нэг зиндаанд харилцаж байсан төдийгүй, харин ч Модунь шаньюу хүчирхэг гүрний эзэн хааны эрхэмсэг бардам өнгө аястай захидал бичиж байжээ. Хүннү, Хань улсууд харилцан биенээ хүлээн зөвшөөрч, шаньюу хуанди нар хоёр хүчирхэг гүрний эзэн хаадын хувьд харилцан эрх тэгш харилцаж байсан тул тухайн үеийн түүхч сударчид шаньюу хуанди хоёрыг нэг түвшинд авч үзэж бичсэн

October 06, 2011

Берлины хана баригдсны 50 жил



Хүйтэн дайны билэг тэмдэг нь Берлины хана байлаа.

Хорьдугаар зууны хүйтэн дайны билэг тэмдэг нь Герман орныг хоёр хэсэгт хуваасан Берлины хана байлаа. Берлины ханыг 1961 оны 8 сарын 13 өдрөөс барьж эхлэжээ. Эхэндээ төмөр утсаар хаалт хийж байснаа сүүлдээ бетоноор хана босгосон юм. Берлины хана нь 5 метр өндөр, дээгүүрээ өргөст тортой, дохиоллын системтэй байжээ. Берлин хотыг хоёр хэсэгт заагласан Берлины хана нь 45 км. Сүүлдээ үргэлжлүүлэн барьсаар 160 км урт болжээ. Ингэснээр зүүн Герман, Баруун Герман өөр хоорондоосоо бүрэн зааглагдсан. Берлины ханыг барих болсон гол шалтгаан нь Зүүн Герман буюу Социалист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсаас Баруун Германыг зүглэх болсон дүрвэгсдийн тоог багасгахад оршиж байлаа. Берлины ханыг барьж эхлэж байсан он жилүүдэд Зүүн Германаас ойролцоогоор 2 сая хүн Баруун Германд дүрвэж очсон байдаг. Берлин хотын дундуур хана босгож байгааг эсэргүүцсэн олон мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан Барууны орнуудад болон Холбооны Герман улсад өрнөсөн боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм. Зүүн Германы эрх баригчид Берлины ханаас хойш 500 метр үргэлжилсэн “хориотой бүс” бий болгож замд нь байсан бүх машин байгууламжийг нураасан юм. Мөн 300 гаруй харуулын цамхагийг босгож, зарим хэсгийн талбайг минажуулж байжээ. Тэр цагаас хойш хотыг хоёр хэсэгт хуваасан Берлины хана баригдсны 50 жилийн ойг Германчууд тэмдэглэсэн байна. Берлины ханыг даван оргох гэж оролдоод амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, хот даяар нэг минут дуугаа хураажээ. Тэр бүх хохирогчдын нэрсийг шөнийн турш олон нийтийн дунд чанга дуугаар уншжээ. Берлин хотын дарга Клаус Вовэрейт “Тэр хамгийн эмнэгэлтэй өдөр байсан юм. Эрх чөлөө, ардчиллыг сахин хадгалахын тулд, дахин ийм шударга бус явдал тохиолдуулахгүйн тулд эдгээр дурсамжийг хойч үедээ хадгалан өвлүүлэх нь бидний үүрэг юм” гэв. Берлины хананы баруун талаас хүмүүс зураг зурж, эв найрамдалтай амьдрахыг уриалж байлаа. Германд “Берлины хана” гэдэг музей байдаг. Хүйтэн дайны он жилүүдэд хүмүүс Берлины ханыг давах гэж хэрхэн оролдож байсан тухай энэ музейг үзснээр та мэдэх болно. 2004 онд буюу Берлины ханыг нураасны 15 жилийн ойгоор Германы нийслэлд Берлины хананд зориулсан хөшөөний нээлт болжээ. Уг хөшөө нь Чарли шалган нэвтрүүлэх цэгийн хажууд бөгөөд 1065 загалмайтай гэнэ. 1961-1989 онуудад Берлины ханыг давах гэж байгаад баригдаж алагдсан хүмүүсийн тоогоор загалмай босгосон нь тэр юм байна. Хамгийн анх 1961 оны 8 сарын 24 –нд Гвинтер Литфин оргох гэж байгаад амиа алдсан бол 1989 оны 2 сарын 6 –нд Крис Гүдфрой гэгч сүүлийн хохирогч болон түүхэнд тэмдэглэгджээ. Дэлхийн коммунистуудын гол төв болсон Зөвлөлт Холбоот Улсад 1985 оноос эхлэсэн өөрчлөлн байгуулалт бүтэлгүйтэж социалист чиг баримжаатай орнууд улс төрийн дэглэмээ өөрчлөх талаар бодож эхлэсэн. Өөрчлөн байгуулалт бүтэлгүйтэж социалист чиг баримжаатай орнууд улс төрийн дэглэмээ өөрчлөх талаар бодож эхлэсэн. 1989 оны 11 сарын 9 –ний өдөр Зүүн Герман буюу Ардчилсан Германд коммунист дэглэм нуран унав. Үүнтэй зэрэгцэн Берлины ханыг нураах ажил ч эхлэжээ. Харин нураагаагүй үлдсэн 8 км ханыг дурсгал болгон үлдээснийг жуулчид одоо ч олноороо очиж үздэг байна. Дэлхийг хоёр хувааж байсан социалист дэглэм энэхүү ханыг барьсан нь хүйтэн дайны билэг тэмдгийг өөрсдийн гараар бүтээсэн хэрэг юм.

September 14, 2011

Феминист онол


Ер нь феминизм гэхээр л хэдэн хэнхэг эмэгтэйчүүдийн ажил гэж ташаа ойлголт байдаг юм шиг. Гэтэл энэ нь нийгмийн зонхилох үзлийн хувьд чухалд тооцогддог байр сууринд ховорхон эмэгтэйчүүд тохиолдон энэ нь нийгэм, соёлын нөлөөний учир шалтгаантай байдаг болохыг хэлдэг. Миний үзсэн нэг баримтад кинонд дэлхий дээр хамгийн их эмэгтэйчүүдийн эрх хамгаалагдсан орон гэгддэг Швед улсад л гэхэд хэдэн мянган эмэгтэй жилд өөрийн аль нэг дотны эрэгтэй хүний хүчирхийлэлд өртөн хохирсон гэж цагдаагийн газарт тэмдэглүүлсэн байдаг гэсэн байдаг. Манай оронд ийм тооцоо байдаг л байх гэхдээ асуудал болгодоггүй байх л даа.

Эмэгтэйчүүдийн нийгмийн ролийг дээшлүүлэх зорилготой энэ үзэл, хөдөлгөөн урьд цагт эрэгтэйчүүдэд олгогдсон улс төрийн үндсэн эрх болох сонгох эрхийг эмэгтэйчүүдэд мөн адил олгуулахаар бичин тэмцсэнээр эхэлсэн гэдэг. Ер нь эмэгтэйчүүд хүйснээсээ болж таагүй тааруухан байдалд байдаг ба үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэнээс болсон аж. 1960-аад он хүртэл дэлхий дахинд эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хоорондоо маш ялгаатай нийгэм, эдийн засаг болон улс төрийн ролийг авч хэлэлцдэггүй байсан бөгөөд хэлэлцсэн ч жам ёсны гэж үздэг байсан аж. Жишээлбэл, эрчүүд мөн магадгүй ихэнхи эмэгтэйчүүд биологийн энгийн зүйлсээс үүдэлтэй хөдөлмөр хувиарлалтыг (эмэгтэй хүн хүүхэд төрүүлж хөхүүлдэг учир гэр орны ажилд байхад илүү биеийн хүчтэй эрэгтэй хүн гадаа, нийгмийн ажилд)хүлээн зөвшөөрдөг байсан бөгөөд тэр цагийн улс төрийн онол ч угаасаа бараг бүгд эрэгтэй автортой болохоор энэ үзлийн баримтлан жендерийн асуудлыг асуудал болгодогүй байсан гэдэг. Үнэндээ феминизм, улс төрийн онол дах үе үеийн эрэгтэй сэтгэгчдийн өөрсдийн хүйсний давуу эрх ямбыг эмэгтэйчүүдийг улс төрийн хөтөлбөрөөс гадна байлгаж эдэлж байгаагаа үл судалдаг энэхүү байдлы нь ил гаргасан юм.

Анхны феминизмын давалгаа энд тэнд эмэгтэй хүн сонгох эрхтэй болсноор (хамгийн анх Шинэ-Зеланд улсад 1893 онд)дууссан бөгөөд 1960-аад оноос энэ улс төр, эрх зүйн эрх олсон нь эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр 2-дах давалгаа эхэлсэн гэдэг. Ер нь феминизмын улс төрийн онолд гүнзгий оролгүйгээр гол санааг нь товчхон хэлэхэд гэр бүлд болж буй зүйл ч улс төрийн ба энэ нь улс төр нь нэг нь нөгөөгөө ноёрхох, дарангуулах явц хаа л байна тэнд л байдаг учир аж. Цаашилбал, энэ эмэгтэйчүүдийн доор байр суурь нь нийгэм, эдийн засгийн бүтэцтэй салшгүй холбоотой ба патриархи буюу системт, зохион байгуулалттай жендерийн дарангуйлал оршдог аж. Дээр бичснийг уншихад хэтрүүлэг мэт санагдаж магадгүй гэхдээ та өөртөө яльгүй төвөг удан НҮБ-с гаргадаг статистикуудыг интернетээс олж харвал нийт дэлхийн өмч хөрөнгийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэмшдэгийг харах болно.

Феминизмын онолын талаар бичихэд 4 төрлийн олон улсын харилцааны феминист онол байдаг ба эдгээр нь,
-Либерал,
-Марксист-социалист,
-пост-модернист болон
-standpoint болно. Эхний онол нь дэлхий улс төр дэх эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг ролийг харан яагаад тэд захад үлдсэнийг асуун эрчүүдэд байдаг ижил боломжыг эмэгтэйчүүдэд ч боломжтой болгохыг зоридог. Cynthia Enloe -гийн banana, beach, army гэдэг номон дээр эмэгтэйчүүдийг хаа байна? гэж асуусан байдаг. Хариулт нь товчхондоо Латин Америкт жимсны експортын салбарт (энд голдуу гэрээ тэжээж буй залуухан айлын том охид бага цалинтай), энд тэнд далай эрэгт нэг дипломатын эхнэр ( энд аксесуар рольтой ), армид (бэлэг тэмдэгийн чанартай болон sex worker)гол төлөв байна гэнэ. Эдгээр нь ерөнхий дүр зурагаас онцлон хэлсэн хэрэг. 2-дах төрлийн феминизм нь эмэгтэйчүүд капитализмын дарангуйллын нэг үр дагавраас үүдэн дарлагддаг бөгөөд марксист феминистүүд капитализмыг авч хаяснаар эмэгтэйчүүд тэгш эрхтэй болно гэж үздэг байхад социалистууд капитализм болон патриарки-эцгийн эрхт ёс хоюулаа асуудлын гол шалтгаан гэж үздэг. Пост-модернист феминистүүд болохоор эмэгтэйлэг болон эрэгтэйлэг байдал гэгч нь хэрхэн бүтээгддэг болон хэрхэн дэлхий улс төр тодорхой нэг төрлийн "эрэгтэй" болон "эмэгтэй" хүмүүсийг бий болгодог талаар судалдаг аж. J. Ann Tickner мэт standpoint феминистүүд хорвоо ертөнцийн талаарх бидний мэдлэгийг эрэгтэйчүүд зонхилдогийг засахын хүсэн жишээлбэл классик реалист Hans Morgenthau-гийн ОУ-н улс төрийн 6 "обьектив" зарчимуудыг феминист хуувилбарыг нь гаргасан байдаг.

Эцэст нь хэлэхэд дан ганц эмэгтэйчүүдийн байр байдал ч биш жендер буюу дэлхий улс төр эмэгтэйлэг болон эрэгтэйлэг байдал гэгчийг хэрхэн бариж бүтээдэг нь гол асуудал юм. Монголчууд өөрсдийгөө их уламжлал, соёлтой ард түмэн гэдэг мөн үе үеийн эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдээ эмэгтэй хүн урт үстэй богино ухаантай буюу эрэгтэй хүн богино үстэй урт ухаантай хэмээн хүмүүжүүлж ирсэн. Бид ямар эрэгтэй болон эмэгтэй хүн байхыг өөрсдөө бий болгож ирсэн гэхдээ нэг хүйсийхний эрх ашгийн гарзанд энэ үйл явц явагдаж ирсэн ба явагдсаар байна.

August 11, 2011

Mein kampf - Adolf Hitler


Социализмын vед хаалттай байсан энэхvv номыг Дэлхийн олон хэлнээ хєрвvvлэн хэвлэсэн бєгєєд хvн тєрєлхтний тvvхийн нэгэн vед "фашизмын хvрэн тахал" хэмээн нэрлэгдэж ирсэн Германы фашизмын гол тєлєєлєгч, толгойлогч, тэмцэгч, Засаглан дарангуйлагч Адольф Гитлерийг ХХ зууны дэлхийд алдартай хvмvvсийн нэгд зvй ёсоор тооцох болжээ. Орос, хятад, англи олон хэлнээ хэвлэгдэн гарсан энэ ном тэр дороо уншигчдын сонирхолд нийцэж байсан нь гайхалтай.
"Майн Кампф" зєвхєн Адольф Гитлерийн тэмцлийн тvvх биш Германы ард тvмний ХХ зууны тэргvvн хагасын тэмцлийн тvvх, Улс тєрийн хєдєлгєєн, намуудын тэмцлийн "Сурах бичиг" юм.
Энэ дуулиант ном гарсанаас хойш 88 жил єнгєрчээ.
Гитлерийн "Майн Кампф" 1992 онд Орос оронд анх удаа нийтэд хvртэл болсон юм.
Хэдэн жилийн ємнє буюу перестройка ЗХУ-д дэлгэрэх vед ЗХУКН-ын Тєв Хорооны номын сангийн "тусгай хадгаламжинд" Адольф Гитлерийн "Майн Кампф" гэдэг ном орос хэлээр ганцхан хувь байсан нь олджээ.
Хэвлэсэн тоо, орчуулагч, хэвлэлийн газрыг тэмдэглээгvй тэр номыг зєвхєн ганц хувь "албаны хэрэгцээнд" гэсэн тодотголтойг гаргажээ.
Философийн ухааны доктор Т.Лхагвасүрэн 2000 онд Энэ номыг орчуулан хэвлэсэн нь "фашизм"-ыг сурталчилсан хэрэг бус Дэлхийг донсолгосон Адольф Гитлер жирийн "тэнэг" байгаагvйг ойлгоно.
Хэдэн жилийн ємнє Балтийн тэнгис орчмын тусгаар тогтносон гурван улсад энэ номыг гаргахад нилээд шуугиан дэгдээсэн бєгєєд Латви улсын ерєнхийлєгч, "Ардчилсан Латви улсын улс тєрчид юуны ємнє маш сайн унших хэрэгтэй" гэж мэдэгдсэн байдаг.


Гитлер гэж хэн байв?
Адольф Гитлер (Hitler) жинхэнэ нэр нь Шикльгрубер (Schicklgruber) 1889 оны 4 дvгээр сарын 20-нд Австрийн Браунау (Герман Австрийн хил дээр) нэртэй жижиг сууринд гаалийн байцаагч тvшмэлийн гэрт тєржээ. 1945 оны 4 дvгээр сарын 30-нд амиа хорлож vхсэн гэдэг боловч єнєє болтол нэг хэсэг нь vгvйсгэсээр байгаа юм. А.Гитлер Германы фашист намын тэргvvн, улсын тэргvvн байжээ. (1933-1945)
1914 оноос ємнє сургуулиас хєєгдєж, тодорхой сургууль ажилгvй Австрид амьдарч байсан ажээ. Дараа нь Германд (Баварт) ирсэн бєгєєд vндэсний vзэл (национал-социалист), vндэстнийг хавчин гадуурхах vзэл (Антисемитизм-еврей нарыг хавчин хяхах харгис vзэл гэж анх гарсан)-ийг яс махнаасаа дэмжигч тєдийгvй "онолыг" боловсруулалцсан хvн байв.
Дэлхийн нэгдvгээр дайны vед цэргийн алба хааж, хоёр удаа хєнгєн шархадсан, Кайзерийн армийн бага дарга цолтой байсан бєгєєд хожим цэргийн гэгээрлийн асуудал эрхэлсэн офицер болсон боловч офицерийн хэргэм, цол, мєр дэс хэрэглэж vзээгvй юм. Тэр дайны дараа Мюнхений рейхверийн сєрєг тагнуулын газарт нууц мэдээлэгчээр ажиллаж байв. Yндэсний-социалист намын (1919 онд) зохион байгуулагчдын нэг, 1920 оноос фюрер (жолоодогч) болжээ. Тvvнд уг намын гишvvний No.7 батлахыг гардуулсан аж. Намын болон vндэсний социалист хєдєлгєєний удирдагчийн хувьд хурал, цуглаан, жагсаал зохион байгуулж, тvvнд голдуу єєрєє vг хэлдэг байжээ. Тэр нам, хєдєлгєєний тамга, таних тэмдэг, бэлэгдэл, сонин, хожим далбааг санаачилсан, уран зураг сонирхдог, тvvхээс бусад шинжлэх ухааныг тоодоггvй хvн байжээ.
1923 оны арваннэгдvгээр сард генерал Э.Людендорфийн хамт Мюнхенд цэргийн эргэлт зохион байгуулж, Веймарийн улсын байгууламжийг унагаж, хєрєнгєтний ардчиллыг устгах зорилттой тэмцсэн юм. Тєдєлгvй тэдний байгуулсан тоглоомын засгийн газар цохигдож, А.Гитлер баригдаж, 5 жилийн шоронгийн ял сонсож, Ландесберг цайзын шоронд суужээ. Тэнд 1924 онд "Миний тэмцэл" (Майн Кампф) номоо бичжээ. 1923 онд нам нь орон даяар хориглогдож, vндэсний-социалист хєдєлгєєн нууц байдалд орсон юм. (энэ тухай та тvvний номоос унших болно)
1925 онд шоронгоос гарч санхvv-монопольчлогчдын хvрээнийхний тусламжтайгаар vндэсний-социалист ажилчны намаа сэргээн байгуулсан юм.
Арьстаны vзэл, "амьдралын орон зайн" онол боловсруулжээ. А.Гитлер томоохон монопольчлогчдын тусламжтайгаар 1923 онд ерєнхийлєгч Н.Гинденбургийн томилгоогоор Рейхканцлерийн (1933) байранд гарсан ажээ.
1934 оны наймдугаар сард Гинденбургийг vхсэний дараа Гитлер мєн ерєнхийлєгчийн vvргийг давхар хvлээн авчээ. Герман улсын Ерєнхийлєгч болсон даруйдаа хууль хяналтын болон гvйцэтгэх засаглалыг гартаа авч тєвлєрvvлэн, аллага, гvтгэлэг, сvрдvvлэг, залхаан цээрлvvлэлтийн замаар улс орондоо фашист дэглэмийг тогтоож чадсан юм. Ардчиллын бvх байгууллага, хєдєлгєєнийг устган дарж, дайнд идэвхтэй бэлдэж эхэлжээ.
1938 оноос Гитлер Германы зэвсэгт хvчний ерєнхий дээд командлагч болжээ. А.Гитлерээр толгойлуулсан фашистын Герман анх Испани улсын эсрэг зэвсэгт тvрэмгийлэл vйлджээ. (1936-1939). Дараа нь энэчлэн Австрийг эзлэн авч (1938), Чехословакт халдан довтолж (1938-1939), тvрэмгийлэгчдийн бvлэглэлийг бий болгож 1939 оны 9 дvгээр сарын нэгэнд Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээжээ. 1941 оны зургадугаар сарын 22-ны ням гаригийн єглєє Зєвлєлт Холбоот Улсад дайран оржээ. Дэлхийн дайн бараг таван жил vргэлжилж дэлхийн 36 орон хєлд нь чирэгдэж 70 сая хvний амь нас залгисан тvvхтэй.

Гитлер єсєхєєс ганцаардмал зожиг, хурц ширvvн хэллэгтэй, доромж vгэнд дуртай, маш олон талын сонирхолтой, тогтсон мэргэжилгvй, боловсрол багатай, амьдралыг нэг талаас (зєвхєн єєрийнхєєрєє) хардаг, догшин авиртай, атаархал жєтєєрхєл, худалч бялдууч, аймхай занг vзэж чаддаггvй, хvн байсан ажээ.
Тvvний "Миний тэмцэл" номыг уншсаны дараа та А.Гитлерийг бие хvнийх нь хувьд гайхан биширч, дарангуйлан захирагч, тvрэмгийлэн эзлэгч, хvн тєрєлхтний "бие бялдарын" устгалаар vзэн ядах vзлээ хурцалсан хvн байсныг таниад бас нэгийг бодно бизээ.

ФАШИЗМ (Италийн fascismo буюу fascio-багц баглаа, нэгдмэл гэсэн vгнээс гаралтай) хєрєнгєтний харгис, ширvvн хvчийг нэгтгэсэн империалистуудын ашиг сонирхлыг илэрхийлсэн тэр vеийн капиталист орнуудад гарч ирсэн vзэл бодлын улс тєрийн урсгал юм.
Фашизм 1919 оны гуравдугаар сард Италид анх жинхэнэ зохион байгуулалтайгаар гарч ирсэн билээ. 1922 оны аравдугаар сарын сvvлчээр Италийн фашистууд Засгийн Газрын хvрээнийхний идэвхитэй дэмжлэгийн vрээр засгийн эрхэнд гарч фашистуудын толгойлогч "дуче" (толгойлогч) Муссолин ерєнхий сайд болсноор засгийн газрыг гартаа авсан юм. Ингэж улс оронд хєрєнгєтний ардчилсан эрх чєлєєг устгаж, ажилчин ангийн улс тєр, эдийн засгийн байлдан ололтыг нуга даран, "эвслийн улс"-ыг байгуулсан (1939 он) байна.
Муссолины засгийн газар гадаад улс тєрийн тvрэмгий бодлого явуулж эхэлсэн юм. Фашист Итали 1935-1936 онд.
Эфиопийн эсрэг дайн єдєєж, Испаний эсрэг 1936-1939 онд тvрэмгий дайнд оролцож, 1937 онд "Коментерний эсрэг гэрээнд" нийлж, 1939 оны дєрєвдvгээр сард Албанийг тvрэмгийлэн эзэлж, 1940 оны зургадугаар сард дэлхийн хоёрдугаар дайнд орж, 1941 оноос фашист Германтай цуг дайнд нэгдэж ЗХУ-ын эсрэг тулалдсан юм.
1943 онд Италийн фашист дэглэм сvйрч, дараа нь Гитлерийн Германы тусламжтайгаар Хойт Италид (Сало улс) дахин сэргэсэн боловч 1945 оны дєрєвдvгээр сард бvрэн устсан байна. Ийнхvv Гитлер фашизмыг дэмжин хэрэгжvvлэгч, Герман Гитлерийн фашист дэглэмтэй улс болон хувирсан тvvхтэй. 1919 оны эхэн( 1920 оны хоёрдугаар сард Германы ажилчны нам шинээр vндэсний-социалист Германы ажилчны нам нэртэйгээр дахин гарснаар Германы фашизмын эхлэл болсон юм. Фашист засгийн газар коммунист болон ардчилсан нам, байгууллагыг нэгбvрчлэн устгаж, хаасан юм. Харин алан хядагч байгууллага (СА, СС, гестапо зэрэг)-ууд маш хурдан хvчээ авч, vндэсний-социалист эмэгтэйчvvдийн холбоо, Германы ажилчны фронт, суртал ухуулгын аппарат, Гитлерийн залуус зэрэг байгууллагууд бий болсон билээ.
Фашизм бий болсон єдрєєс эхлэн фашизмын эсрэг тэмцэл єрнєсєн. Фашизмын эсрэг тэмцэлд коммунист интернационал, коммунист yамууд онцгой vvрэг гvйцэтгэсэн бєгєєд ажилчдын хєдєлгєєний зохион байгуулалт, бvх ардчилсан хvчний энх тайванч хvч, фашизмын эсрэг нэгдмэл чанар онцгой ач холбогдлоо єгсєн гэдгийг тvvх гэрчилнэ.
Гитлерийн засгийн газар, Гитлерийн дэглэм, Гитлер єєрєє фашизмтай хэрхэн холбогдсоны учир, утга товчхондоо, vvнд оршино.
Фашизмын тємєр нударга, улс тєрийн ташуур доор бvхэл бvтэн ард тvмэн, Европын эзлэгдсэн орны ард тvмнийг сєхрvvлэн номхотгож байсан нь аюултай. Гэвч фашизм цэрэг-улс тєр-ёс суртахууны хувьд vхлийн цохилт авсан юм. Yvнийг НYБ-ын байгуулсан цэргийн Нюрнбергийн шvvхээр шvvж, хvн тєрєлхтний ємнє зарлан тунхагласан билээ.
Дайнаас хойш мэр сэр цухалзсан шинэ фашизмын хэлбэр Португальд 1974 онд, Грект 1974 онд, Испанид 1975 онд 1991 онд Чилид бvрмєсєн устсан байна. Фашизм бvрэн утга, хэлбэрээрээ дахин єндийх нийгэм, улс тєр, ёс суртахууны хєрс XXI зууны аль ч улс, оронд байхгvй.
Фашизм XX зууны эмгэнэлт явдал, хvн тєрєлхтний тvvхийн томоохон хар толбо байсан юм.

June 07, 2011

Local Self-Administration=Местное самоуправление

Монгол улс 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиар Нутгийн өөрөө удирдах ёсыг орон нутгийг удирдах үндсэн зарчим болгон тунхагласан. Нутгйин өөрөө удирдах ёсны зарчмуудыг үндсэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд хэрхэн бие дааж ажиллах, хэрхэн төрийн удирдлагатай хослох, зохион байгуулалт, боловсон хүчин, төсөв санхүү, хууль тогтоомжууд зэрэг асуудал дээр Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тусган олон эрдэмтэн, судлаачид энэ асуудлаар бүтээл туурвижээ. Нутгийн өөрөө удирдах ёсны төлөвшил дэвшил, өнөө ба хэтийн хандлага, амьдралын хэрэгцээ шаардлагаас үүдэн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг улам боловсрронгуй болгох, бэхжүүлэх асуудал хурцаар тавигдаж байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны Шинжлэх ухааны үндэслэл бүхий анхны тайлбарыг 1851 онд Английн судлаач Ж.Тулмин Смитт өгчээ. тэрээр НӨУЁ-ыг тодорхойлохдоо,"Тухайн орон нутгийн нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж, орон нутгийн ахуй амьдралын асуудал, өдөр тутмын ажил хэргийг орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь зохицуулан зохион байгуулж, хянах ёстой" гэсэн агуулагыг илэрхийлсэн байдаг. Их сэтгэгч Гегель Г.В нэгэн зохиолдоо дуррьдахдаа: "Иргэний нийгэмд хүн бүр өөрийн ашиг сонирхоло хүсэл зорилгйнхоо төлөө зүтгэнэ." гэжээ. Хүмүүс ашиг сонирхлоо дээшлүүлэхийн тулд нийтлэг харилцаанл орж түүнийхээ хэм хэмжээг хүндэтгэх, биелүүлэх шаардлага жам ёсоор урган гардаг. Уг шаардлагын дагуу эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүн бүр өөрсдийн ашиг сонирхолд түлхэц болохуйц асуудлаар төрд нөлөөлөх хэрэгцээ зүй ёсоор тавигддаг_ Дээрх хэрэгцээг хангах арга зам нь нутгийн өөрөө удирдах ёс юм.

Олон улсын баримт бичгүүдийн үзэл баримтлал
Дэлхий нийтийг хамарсан даяаршлын эрин үе нутгийн өөрөө удирдах ёсны цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна. Нутгийн өөрөө удирдах ёсны талаар гаргасан олон улсйн баримт бичгүүдийг дурдвал:
-Нутгийн өөрөө удирдах ёсны "Европын Харти" /1985/
-Нутгийн өөрөө удирдах ёсны "Олон улсын тунхаг бичиг" /Торонтогийн 1993/
-Нутгийн өөрөө удирдах ёсны "Дэлхийн Харти төсөл" /2000/
-"Нутгийн өөрөө удирдах ёсны бичиг" /Иохеннесбург, ӨАБНУ 2002/
-Нутгийн өөрөө удирдах ёсны талаархи Монгол улсын тунхаг бичиг 2001/ болно.

Нутгийн өөрөө удирдах ёсны тодорхойлолтыг олон улсын баримт бичгүүдэд дараах байдлаар тодорхойлжээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны Еропын Хартид: "Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь нутаг дэвсгэрийн бие даасан хамтлагаас өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн орон нутагт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирлагыг хэрэгжүүлэх эрх, бодит чадвар юм" гэжээ.
Орон нутгийн бичиг Торонтогийн тунхагт: " Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугчид, иргэд өөрсдийн амьдрал, аж ахуйд хамаарах бүх асуудлыг ардчилсан, шууд, тэгш, тогтмол, хугацааны, бүгдийг хамарсан сонгуулиар сонгон байгуулсан төлөөллийн багууллагаар дамжуулан , өөрсдийн итгэл үнэмшил, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хөрөнгө, мөнгөнийхөө хирээр хууль тогтоомжийг шийдвэрлэн зохицулах эрх мэдлийг хэлнэ" гэжээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны Дэлхийн Харти төсөлд: "Орон нутгийн байгууллагууд нь төрийн хэргийн нилээд хэсгийг иргэдийн сайн сайхны төлөө хуулийн хүрээнд өөрсдөө хариуцан зохицуулах ба зохион байгуулах эрх эдлэхийг Нутгийн өөрөө удирдах ёс гэж үзсэн байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны Монгол улсын тунхаг бичигт: "Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугчид, иргэд өөрсдийн амьдрал, аж ахуйд хамаарах үх асуудлыг ардчилсан шууд, нууц, тэгш, тогтмол, хугацааны бүх нийтийг хамарсан сонгуулиар сонгон байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан өөрсдийн итгэл үнэмшил, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн зохицуулах эрх мэдлийг Нутгийн өөрөө удирдах ёс" хэмээн тодорхойлжээ.
"Монгол улсын Нутгийн өөрөө удирдах ёсны тунхаг бичиг"-ийг 2001 оны 11 сарын 9-ны өдөр Улаанбаатар хотод Монголын нутгйин удирлагын холбооны II Их хурлаас батлан гаргасан.
Дээрхи тодорхойлолтуудаас үзэхэд Нутгийн өөрөө удирдах ёсны дараах нийтлэг шинжүүд байна. Үүнд:
-Нутгийн өөрөө удирдах ёс нь тодорхой нутаг дэвсгэрийн нэгжид хэрэгжих
-Тухайн нутаг дэсвгэр өөрийн оршин суугч, иргэдтэй байх
-Тухайн нутаг дэвсгэрийн дотоод амьдралыг асуудал байх ба тэрхүү асуудлыг тэнд оршин суугч, иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэх эрхтэй байх
-Асуудлыг бие даан шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь иргэдээс шууд сонгогдон байгуулагдах, өөрөөр хэлбэл Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг байгуулага нь үндсэн хуултар баталгаажсан бие даасан институт байх
-Нутгийн өөрөө удирдах ёсны бүхий л асуудал нь хууль тогтоомжын хүрээнд байх

Өнөөгийн түвшинд Нутгийн өөрөө удирдах ёс улс орнуудад харилцан адилгүй хэрэгжиж байна. Энэ нь олон зүйлээс шалтгаалах боловч хамгийн гол нь улс орнуудад Нутгийн өөрөө удирдах ёс хэрэгжих баталгаа бүрдсэн эсэхэд оршино.

SHinebayar.Ch 2011.NUM

Баруун Европ дах Эвслийн засгийн газруудын хэв маягууд..


Эвслийн засгийн газар нь ихэнхдээ пропорциональ төлөөллийн системтэй улс орнуудад түгээмэл байдаг. Мөн Засгийн газар Парламентаас бус гүйцэтгэх танхимаас дангаар томилогддог улс оронд төдийлөн байдаггүй үзэгдэл юм. Жишээ нь, АНУ гэх мэт. Өөрөөр хэлбэл Засгийн Газар нь парламентаас байгуулагддаг улс оронд эвслийн засгийн газар байгуулагдах нь ховор байдаг .
Парламентийн системд Баруун Европоор түгээмэл байдаг эвслийн хэлбэрийн засгийн газартай орнуудын өөрчлөлтийн гурван төсөөлөгдэхүйн хэв загварыг үзье. Эхний бөгөөд хамгийн илэрхий хэв маяг нь бүлэг албатуудад одоогийн эрх баригчид нь хуучин сөрөг хүчнийхнээр бүхэлдээ халагдаж буй бүрмөсөн өөрчлөгдөл гэж нэрлэж болох юм. Өөрөөр хэлбэл t цагт засгийн газарт байсан бүх намууд нь албанаас авагдаж t+1 цагт өмнө нь сөрөг хүчин байсан нам ба намуудын эвслээс бүрдсэн шинэ засгийн газраар солигдоно. Нэг намын хөдөлмөрийн засгийн газар нэг намын консерватив засгийн газраар эсвэл уруугаар солигдсон Британий тохиолдол нь ийм бүр мөсөн өөрчлөлтийн хамгийн илэрхий жишээ юм.
Мөн, социалистууд ба PCF (French Communist Party) зэрэг төрөл бүрийн зүүн жигүүрийн холбоотнууд ба RPR (Rally for the Republic) ба UDF(Union for French Democracy) -ийн эвсэл солигдсон Францын туршлага өрсөлдөгч эвслүүдийн бүр мөсөн өөрчлөлтийн гэрч болжээ. Гэхдээ энэ сүүлийн тохиолдол нь тун онцгой учир нь удаан хугацааны туршид Ирланд, Норвеги, Щведэд мөн 1993 оны Японы тохиолдол шиг задралтай системд ч гэсэн бүрмөсөн өөрчлөгдөл нь ерөнхийдөө наад зах нь нэг нэг намын алтернативийг багтааж байсан юм.
Задралтай системд илүү их байдаг хоёрдах хэв маяг нь шинээр албанд орсон засгийн газар нь өмнөх засгийн газрын бүрэлдэхүүн байсан наад зах нь нэг намыг багтаасан байх заримдаг өөрчлөлтийн тухай юм. 1969 оноос хойш эрх барьж байсан засгийн газрууд нь жижиг FDP (Free Democratic Party)-г эвслийн туслах түншээр багтаасан байхад эвслийн гол түнш нь SPD (Social Democratic Party) ба SDU –SCU- гийн хооронд үе үе солигдож байсан Герман нь хамгийн тодорхой жишээ болно. Эвслийн солигдон буй түнштэй боловч 1977 оноос өмнөх CDA (Christian Democratic Appeal) ба дараа нь KBP эрх мэдэлд үргэлжлэн үлдэх хандлагатай байгаа Недерландын систем мөн энэ загварт хамаарна. Үнэндээ бол Герман ба Нидерландын өөрчлөлтийн хэв маягийн хоорондын гол ялгаа нь Нидерландын хувьд хамгийн том нь засгийн газарт үлдэх хандлагатай байсан бол Германы тохиолдолд жижиг намууд үлдэх хандлагатай байсан юм. Заримдаг өөрчлөлтийн хамгийн гайхалтай жишээ нь дайны дараах бараг бүх үеийн турших заримдаа цөөнхийн нэг намын засгийн газар, ихэвчлэн харьцангуй хувирагч олон намын эвслийн гол түнш болж 1946-1994 оны хоор онд үргэлжилсэн эрх барьж байсан СD (Christian Democratic)- тэй Италийн тохиолдол юм. Энэ утгаараа Италийн тохиолдол нь Нидерландынхтай ойролцоо бөгөөд гол ялгаа нь 1977 оноос өмнө KVP (The Catholic People's Party (Dutch : Katholieke Volkspartij; KVP)) нь эрх барьж байгаа эвсэлд ихэвчлэн цөөнх нь байгаагүй бол CDA ()-ын хувьд энэ нь 1981-1982 он байсан юм.
Нэг нам эсвэл намуудын эвсэл засгийн газрын хяналтад бүхэлдээ эсвэл хэсэгчлэн байдлаар автагдалгүйгээр удаан хугацааны туршид үлдсэн гуравдах хэв маяг нь италийн туршлагатай ойролцоо очих бөгөөд энэ нь өөрчлөлт огт байхгүй хэв маягюм. 1959 оноос хойш нэг ижил 4 намын эвсэл эрхийг барьсаар байгаа Щвейцарь нь удаан хугацааны туршид үл өөрчлөлтийн хамгийн том жишээ болно. Үл өөрчлөгдлийн ижил төстэй хэв маяг нь Сарторигийн ноёлох намын системүүд гэж нэрлэсэн Либерал ардчилснууд эрх мэдлийг бараг 40 илүү жил тогтмол барьсан 1955-1993 оны Японы тохиолдол, Конгресс нам 1977 онд анх ялагдах хүртлээ үргэлжлэн барьсан Энэтхэг, 1920-иод оноос PRI ноёлох байр суурь эзлэсээр ирсэн Мексик болно.

Shinebayar, 2011.April

June 04, 2011

Хятад Төвдийн шашны асуудалд Монгол...


Эртнээс эхлэн монгол, хоёр улс завшаанаар гэх үү үйлийн үрээр ч юм уу нэг тив дээр хаяа хатган хиллэн орших заяа тавилан биднийг угтсан билээ. Хоёр улсын харилцаа түүхийн эрт үеэс тодорхой нэгэн сэжмээр холбогдон одоо ч энэхүү байдал хэвээр байгааг бид олон зүйл дээрээс харж болно. Аливаа улсын үндэсний аюулгүй байдал гэдэг бол ямарваа нэгэн олон улсын гэрээ хэлэлцээр дипломат харилцаанд байнга тусгагдаж байдаг хэдий ч жижиг хөгжил буурай манай орны хувьд их гүрнүүдийн тэр дундаа хятадын төрийн бодлогын хайчинд өртөхгүй гэх баталгаа байхгүйг бид дэлхийн бусад орнуудын жишгээс харж болно. Энд монголн уламжлалт шашинтай холбогдуулан Төвд Хятад Монгол улсын харилцаа тэр дундаа хоёр орны шашны асуудлыг холбогч 15-р Далай ламын асуудлыг хөндөн тавилаа.
Хятад улс Төвдийг өөрийн харьяа муж болгон зарласнаас нэг жилийн дараа буюу 1951 оноос Төвдийн засгийн эрхийг гартаа авчээ. Зарим шинжээчид үүнийг олон улсын гэрээ дүрэм зөрчсөн явдал бөгөөд улс Төвдийн ард түмний шашин шүтлэг, бусад үндсэн эрх, эрх чөлөөг илэрхий зөрчиж байна гэж буруутгадаг ажээ. 1959 оны Төвдөд хятадын эсрэг хөдөлгөөн дарагдахад 24 настай Буддын шашины удирдагч Төвдөөс дүрвэн гарчээ. Далай лам хөрш Энэтхэг улс руу цөлөгдсөн ч тэндээс хэдэн арван жилийн турш өөрийн засгийн газрыг удирдаж байсан юм.
Монгол Улсын аюулгүй байдлын нэг чухал баталгаа нь хөрш хоёр их гүрэнтэйгээ найрамдалт харилцаатай байх явдал гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ энэ нь бие даасан тусгаар улсын хувьд зарим нэг асуудал дээр өөрийн гэсэн бодолтой байхыг үгүйсгэсэн хэрэг бас биш юм. Энэ талаас нь бодож үзэхээр эдгээр улс орнуудтай тогтоосон найрамдалт харилцаанд сэв үүсгэж болох, цаашлаад манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл болон хувирч болзошгүй асуудлууд бас цөөнгүй байгаа болох нь харагддаг. БНХАУ-ын тухайд л гэхэд Тайваньтай харилцах харилцаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Төвдийн түүний дотор Далай ламын асуудал гэх мэт. Ингээд энэ удаад Далай ламын асуудлыг аюулгүй байдлын судалгаатай холбогдох талаас нь авч үзэх гэж оролдлоо.

14-р Далай ламын товч намтар: Өнөөгийн 14 дүгээр Далай лам Төвдийн хамгийн хойд талын муж болох Амдон нутгийн нэг тосгоны ядуу тариачны гэрт 1935 онд мэндэлсэн байна.
Учир битүүлэг байдлаар таалал төгссөн 13 дугаар Далай ламыг нас барсны хойд жил яаравчлан тодруулсан бяцхан хүү Данзанжамц дөнгөж таван настай байхаасаа эхлэн гэр бүлээсээ албан ёсоор салж өмнөх дүрийн Далай лам нарын оршин амьдарч ирсэн Потала ордонд Төвдийн хаан болон шашны удирдагчаар суужээ. Төвдийн шашин, улс төрийн байдал туйлын ээдрээтэй үед тодорсон энэ Далай ламын амьдрал нь ганцхан Төвдийн төдийгүй улсын хувь заяатай салшгүйгээр холбогджээ. Данзанжамц олон тооны лам нар болон Тэжан ба Лин Ренбүүчийгээс Бурханы шашныг судалжээ. Түүнийг балчир тул Ратан Ренбүүчий төлөөлөн засаг барьж байжээ. Бас дараа нь Дадаг Ренбүүчий төрийн эрхийг барьжээ. 1950 онд Төвд орны хувьсгалын хүрээнд татагдан орсон бөгөөд Далай ламын коммунистуудтай 1954 онд хэлэлцээр хийж ард түмэндээ хандан хятадын засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг уриалж, удалгүй Бээжинд айлчилж Мао-Зэ-Дунтай уулзжээ. Дараа нь Энэтхэгт ирж Бурхан багшийн 2500 жилийн ойд оролцож дэлхийн Бурханы шашинтнуудтай найрсаг харилцаа тогтоожээ. Тэрээр шашны эсрэг дэгдсэн төвдүүдийн бослого дарагдмагц 1959 оны гуравдугаар сард нэг зуун мянган төвдүүдтэй хамт Гималай уулыг даван Энэтхэгт гарч Дарамсала хэмээх багавтар хотод сууж, Төвдийн цагаачлалын Засгийн газрыг байгуулж, шашин төрийн асуудлыг дахин эрхлэх болжээ.
14 дүгээр Далай лам Төвдийн төдийгүй дэлхийн бурханы шашинтнуудын оюун санааны тэргүүнд тооцогддог бөгөөд 1959 оноос эхлэн Энэтхэгт амьдарсан цагаачлалын он жилүүд нь өдөр бүрийн хар дарсан зүүд мэт хэцүү байдалд өнгөрсөн боловч Төвдийн бурхны шашны зүг дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан нь чухамхүү түүний нэр нөлөөтэй холбоотой юм.
1959 оны Засгийн газрыг эсэргүүцсэн төвдүүдийн бослого амжилтгүй болж цаашдаа олон хүний амь нас үрэгдэх шинжтэй болмогц түүнээс сэргийлж бурханы шашны тухайн үеийн оюун санааны гол удирдагчдыг өөртөө нэгтгэн дагуулж Энэтхэгт дүрвэн гарсан нь эцсийн дүндээ төвд хэл дээрх бурхан шашны нэр хүндийг бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөөх олон жилийн нөр их тэмцлийн эхлэл болсон байна. Далай лам өөрийнхөө тэмцлийг тодорхойлон хэлэхдээ “...миний олон жил өрнүүлсэн энэхүү үйл ажиллагааны гол утга учир нь төвд хэл дээрх бурханы шашин, ялангуяа их хөлгөнийн ном сургаалыг хадгалж үлдээхэд чиглэж байсан билээ” гэсэн байдаг.
Тэрээр өөрөө 2008 онд өгсөн нэг ярилцлагадаа “хэдийгээр би улс төрийн үйл хэрэг явуулдаггүй ч Хятадууд ингэж үздэггүй. Хэрвээ би Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж байгаа бол хүссэн хүсээгvй улс төрийн үйл хэрэг болно. Би юуны төлөө яваад байгаа юм бэ. Төвдийн соёл, уламжлалыг хадгалж үлдээхийн төлөө л тэр шүү дээ. Төвдийн бүрэлдэхүүнд байхыг би аль хэдийнээ зєвшөөрчихсөн” хэмээн хэлсэн байдаг
Уг нь Тvвд өөрийн Үндсэн хуультай, Засгийн газар, парламенттай болж, гадаад улс орнуудтай харилцаа тогтоосон байсан бол байдал огт өөр байх байж.Даанч Маогийн цэрэг орж ирэхээс өмнө би үүнийг хийж амжаагүй. Тэгэхэд би дөнгөж 21 настай байлаа хэмээн ярьсан байдаг.

Хятад Далай ламын харилцаа: .
Хятад улс Далай ламыг салан тусгаарлагч, үймээн самуунд уриалагч хэмээн буруутгадаг боловч Далай лам сүүлийн жилүүдэд үүнийг няцааж “Би Төвдийн тусгаар тогтнолын төлөө биш, харин автономит өргөн эрхийн төлөө тэмцэж байгаа” хэмээн мэдэгддэг болсон нь үүний нэг илэрхийлэл юм. Төвдийн ард түмэн ч үндсэндээ бий болсон нөхцөл байдалд дасаж Хятадын бүрэлдэхүүнд амьдарсаар олон жил болжээ.
Үүнээс гадна Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс гэнэт гарч ирж шинэ маргааны эхлэлийг тавьсан юм. Үүнээс үүдээд, асуудал улам хурцадмал шинжтэй болсоор байна.
Өдгөө 75 хүрсэн Далай ламын нас ахих тусам гадаадад дүрвэн гарсан Төвдийн цагаачлалын Засгийн газрын хувь заяа улам бүр бүрхэг болж цаашдаа яах бол гэдэг асуудал бурханы шашныг шүтдэг хэн бүхний сэтгэлийг зовоож байгаа нь тодорхой байна. 15 дугаар Далай лам тодрох эсэх асуудал нь одоогийн Далай ламыг амьд сэрүүн дээр нь хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд Төвдийн цагаачлалын Засгийн газрын доторхи элдэв бүлэглэлүүд энэ тухайд санал зөрөлдөөнтэй болж олон төрлийн цуурхал яриа Дарамсалад төдийгүй дэлхий даяар тархаж эхэлжээ.
Шинэ Далай ламыг тодруулах ажлыг хойд дүр хэн болохыг тогтоох нарийн аргыг сайн мэддэг өндөр мяндаг тушаалтай лам нар гүйцэтгэх ёстой байдаг. Жишээлбэл, Далай ламд үнэнч лам нар 1989 онд шашны дэв зэргээрээ хоёрдугаарт орох Банчин ламын хойд дүрийг Төвдээс тодруулсан боловч тэр хүү удалгүй алга болсон. Түүнийг "Хятадын хамгаалалтад байгаа" гэсэн мэдээлэл тараагдаж байсан. Одоо 21 хүрсэн залуу байх ёстой аж. Төвдийн лам нар Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр түүний оронд шинэ Банчин ламыг тодруулсан гэж яригддаг.
Ер нь Далай ламын дараах Төвдийн ирээдүйн талаар хоёр санаа бодол байгаа юм. Зарим хүн Далай лам нас барвал Төвдийн асуудал түүний хамт бүрмөсөн мөхнө гэж ярьдаг. Гэтэл нэг хэсэг хүн харин Төвдийн асуудал улам хурц, бүр хүчтэйгээр тавигдах болно гэдэг. Ер нь төвдүүдийг тусгаар тогтнох гэсэн хүсэл эрэмэлзэл, шашин шүтлэгээсээ татгалзахыг хэн ч ятгаж, хөтөлж дөнгөхгүй нь улам бүр тодорхой болсоор байгаа юм. Хятадын Засгийн газрын иймэрхүү оролдлогуудын эсрэг төвдүүд улам бүр гөжүүдэлдэг болох нь ойлгогдож байгаа болно. Ийм учраас үнэндээ энэ асуудалд Далай ламыг нас барсаны дараа л цаг хугацаа бодит байдал хариулт өгөх болоод байгаа юм.

Далай лам нас барвал Төвдийн асуудал байхгүй болно гэдэг ярианы тухайд гэвэл өнгөц талаасаа байдал иймээр эргэж болох талтай юм. Гэвч Төвдийн асуудал бол зөвхөн Далай ламын хэрэг биш бөгөөд бурханы шашин шүтдэг олон сая хүний болон бүхэл бүтэн нэг үндэстний асуудал гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй юм. Далай лам нас барвал Төвдийн цагаачлалын Засгийн газарт болон шарын шашны дээд зиндааны лам нарын бүрэлдхүүнд тодорхой өөрчлөлтүүд гарч, баримтлах бодлогын хувьд ч шинэ санаанууд гарч ирэх нь ойлгомжтой хэрэг. Гэхдээ төвд үндэстэн оршин тогтносоор, шарын шашнаа шүтсээр байх учраас энэ үндэстний асуудал шийдвэрээ хүлээсээр, Төвдийн цагаачлалын Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх магадлал ихээхэн өндөр юм. Энэ талаар Далай лам өөрөө хэлэхдээ “...хангалттай хүсэл эрмэлзэл, эдийн засгийн бололцоотой хөгжил цэцэглэлтэй байхад үүнийг үргэлжлүүлээд аваад явах боломжтой. Еврейн нийгмийг хар л даа. 1000 жилийн турш гол сүнс, үзэл хадгалсаар ирсэн.
Далай ламын дараагийн дүр................
Үүнтэй уялдаатайгаар дараагийн Далай ламыг хаанаас, хэн тодруулах, түүний бодол санаа, Хятадын талаар баримтлах байр суурь ямар байх вэ гэдэг нь хамгийн анхаарал татсан асуудал болж байгаа юм. Далай ламын засаглал буюу Төвдийн цагаачлалын Засгийн газрын үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэх эсэхийг үндсэндээ Төвдийн ард түмэн, өөрөөр хэлвэл бурханы шашинтнууд шийдвэрлэх нь тодорхой юм. Хэрэв тэдний олонхи нь үүнийг хэрэггүй гэж үзвэл энэ засаглал дуусаж 15 дугаар Далай ламыг тодруулах шаардлагагүй байдал үүсэж болох юм.
Гэвч Далай лам нас барвал бурханы шашинтнууд, төвдүүд түүний хойд дүрийг тодруулахыг хүлээх, шаардах нь бараг тодорхой зүйл юм. Шашны тэргүүний, ер нь хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулах нь тэдний өмнөх амьдралын зорилго болон хийж амжаагүй зүйлийг нь гүйцээн биелүүлэхийн тулд байдаг. Шарын шашны энэ зан заншил нь Далай ламын хойд дүрийг түүний амьдарч байгаа улс орон буюу ойр хавиас нь, гэхдээ түүний хүрээллийн лам нарын эрэл хайгуулаар тодруулах байх гэсэн таамаг үүсгэж байгаа юм. Бүр тодруулж хэлвэл одоогийн Далай ламын үзэл санааг дэмждэг ойлгодог улс орнуудын бурханы шашинтнуудын хүүхдүүд дотроос түүний хойд дүрийг тодруулах ёстой гэсэн үзэл бодол хүчтэй оршиж байгаа юм. Үүнээс үүдэн Далай лам Төвдээс гадна амьдарч байгаа болохоор түүний хойд дүрийг Төвдээс өөр газраас тодруулах, эсвэл түүний гэрээслэлийн дагуу үүрэг хүлээсэн лам нар Төвдээс тодруулан Дарамсалад аваачих гэсэн хоёр асуудал үүсэн гарч ирж байгаа болно. Тэгвэл үүнтэй уялдан ууд асуудлыг ийм байдлаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх болон Далай ламын хойд дүрийг Төвдээс өөр газраас тодруулвал Хятадын төвдүүд түүнд хэрхэн хандах вэ гэсэн асуудал бас урган гарч ирж байгаа болно. Мэдээж хэрэг Хятадын Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь бараг тодорхой хэрэг. Өөрөөр хэлвэл Хятадын Засгийн газар Банчин ламыг дэмжин тодруулсан шиг өөр Далай ламыг Төвдийн дээд зиндааны өөрийн талыг баримтлагч лам нарын туслалцаатайгаар тодруулах нь гарцаагүй. Энэ нь хоёр далай лам гарч ирэх магадлал байгаа гэсэн үг юм. Нэг нь 14 дүгээр Далай ламын гэрээслэлийн дагуу тодруулсан шинэ Далай лам, нөгөө нь Төвдийн лам нар тодруулж Хятадын Засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Далай лам. Үүнээс үүдээд энэ хоёр Далай ламыг дэлхийн бурханы шашинтнууд хэрхэн хүлээж авах вэ? гэдэг бас нэг асуудал үүсэж байгаа юм. Энэ тохиолдолд Тvвдийн асуудал улам хурцдаж, хятадууд, төвдүүд хоорондын төдийгүй олон улсын шинж чанартай шинэ маргааны эхлэл тавигдах болно.
Үүний зэрэгцээ Хятадуудаас өрсөн дараагийн Далай ламыг одоогийн Далай лам өөрөө тодруулах магадлал улам их болсоор байна. Хэдийгээр энэ нь Далай ламыг тодруулах уламжлалт ёс заншилд нийцэхгvй ч ингэхээс өөр аргагvй болоод байгаа талаар тэрээр байнга ярих болсон. Энэ нь нөгөө талаасаа одоогийн Далай лам дэлхий дахинд ихээхэн нэр хүндтэй хүн учир Төвдийн асуудал алга болохгүй байгаа бөгөөд дараагийн Далай лам мөн л ийм нэр хүндтэй байж гэмээж Төвдийн цагаачлалын Засгийн газар үйл ажиллагаагаа олон улсын тавцанд үргэлжлүүлэх бололцоотой байхтай уялдаатайгаар гарч ирж байгаа зүйл юм.

Өөр нэг чухал асуудал бол шинэ Далай лам балчир хүүхэд байх нь тодорхой юм. Тэгвэл тэрээр эрдэм ухаанд суралцаж, өсөж өндийн одоогийн Далай ламын зэрэгт хүрч, Хятадын Засгийн газартай эн зиндаанд тэмцэлдэх, олон улсад нэр хүндтэй болохын тулд цөөнгүй жил шаардагдах болно. Ингэхлээр энэ хугацаанд Төвдийн цагаачлалын Засгийн газар юу болж хувирах, энэ Засгийн газрыг үнэн чанартаа толгойлж дэлхийн бурханы шашинтнуудыг нэгтгэж чадах өөр нэг хүн бас байх ёстой нь тодорхой байна. Далай лам ч үүнийг бас бодсон бололтой байдаг. Ийм хүн нь нэлээд хэдэн жилийн өмнө Төвдээс цагаачлан Дармасалад хүрч ирсэн Гармала лам байж болох тухай, түүнд энэ үүргийг оногдуулж болох юм гэж итгэдэг талаараа тэрээр хэд хэдэн удаа ярьсан байдаг. Гармапа бол Далай лам, Банчин ламын дараа ордог бурханы шашны гурав дахь том лам юм.

Шарын шашны түүхэнд Төвдийн гаднаас Далай лам нар тодорч байсан нэг тохиолдол бий. Тухайлбал 4 дүгээр Далай ламаар монгол хүн тодорсон байдаг. Одоогийн Далай лам энэ түүхэн баримтад тулгуурлан өөрийнхөө хойд дүрийг Төвдээс өөр газраас буюу Энэтхэгээс эсвэл Монголоос, түүнчлэн буддын шашинтай өөр бусад орны ард түмнүүдийн дундаас сүсэгтэн олон өөрсдөө тодруулах тухай ярих болсон юм.
БНХАУ-ын шашны хэрэг эрхлэх газраас Төвдийн асуудлыг хурцатгахгүй байхын тулд хэдэн жилийн өмнө Төвдүүдийн оюун санааны амьдралтай холбоотой өвөрмөц заавар гаргасан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл дэлхийд түгээд байна. Энэхүү зааварт "амьд бурхан"-ы хойд дүрийг тодруулахдаа зөвхөн БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гүйцэтгүүлэхээр тусгасан гэж яригдаж байгаа. Түүнчлэн энэ нь хууль бөгөөд түүнд "Хятадын Засгийн газар, шашны хэрэг эрхлэх газрын зөвшөөрөлгүйгээр өөрийгөө тунхагласан "амьд бурхан"-ыг хууль бус хэмээн үзэх болно", Далай ламын хойд дүрийг тодруулах үйл явц "хилийн чанадад байгаа ямар ч бүлэг, хувь хүний нөлөөн дор явагдах ёсгүй" гэж заасан байгаа тухай хаа сайгүй яригдаж байгаа болно. Хэрэв ийм хууль, эсвэл ямар нэгэн заавар, журам гарсан нь үнэн бол Хятадын Засгийн газар Далай ламын хойд дүрийг Төвдээс өөрсдөө тодруулна гэдгээ шулуухан ойлгуулж байгаа хэрэг бөгөөд Энэтхэгт цагаачлан гарч Төвдийн цагаачлалын Засгийн газрыг 50 гаруй жил тэргүүлэн амьдарч байгаа Далай лам Данзанжамц болон Хятадын эрх баригчдын хоорондох амаргүй харилцаа улам ээдрээтэй болохын нэг эхлэл болж байгаа юм.

Монгол Төвдийн харилцаа эрт дээр үеэс холбоотой байсан бөгөөд одоо дэлхий дахинаар нэр алдар нь мандсан "Далай лам” гэдэг нэрийг Монголын нэг хаан хайрласан, Далай лам дахиж амилаад 14 дүр болтол бусад 13 дүр нь Төвд гаралтай хүн байсан бол цорын ганц 4 дүгээр Далай лам Ёндонжамц Монголын алтан ургийн хүн байжээ. Хэдийгээр тэрбээр 28 хан нас насалсан боловч бурханы шашин Монголд дэлгэрэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. Дээр нь одоо Төвдэд голлож байгаа шарын шашныг төрийн шашин болгоход Монголын хаад, ноёд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээртэй уялдаатайгаар 15 дугаар зуунд 4 дүгээр Далай лам монгол хүн байсан учир 15 дугаар Далай лам монгол хүн байж болох юм гэсэн яриа өнөөгийн Монгол Улсад нэлээд тархаад байгаа юм. Үүнд хэдийгээр албан ёсоор хуульчлаагүй боловч одоогоор бурханы шашныг төрийн шашны хэмжээнд авч үздэг, хүн ард нь үндсэндээ бүхэлдээ энэ шашныг шүтдэг тусгаар тогтносон орон учир Монгол Улс бурханы шашны төв байх ёстой гэдэг үзэл бодолтой хүмүүс Монголд олон байдаг мөн нэгэн удаа Далай лам монголд айлчлахдаа өөрийн жанчаа хийдэд үлдээсэн гэх ийм яриа гарахад нэлээд түлхэц болж байгаа бололтой юм.
Нэг талаас Төвдийн цагаачлалын Засгийн газраас эрхлэн Энэтхэгээс буюу өөр бусад орноос Далай ламын хойд дүрийг тодруулсан тохиолдолд энэ Далай ламыг БНХАУ-ын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой бөгөөд түүний дэмжлэгтэйгээр Төвдийн автономит районы дээд зиндааны лам нар Төвдэд, эсвэл Хятадын бусад мужид амьдарч буй төвд хүүхдүүдээс Далай ламын хойд дүрийг тодруулах нь бараг гарцаагүй юм.

Нөгөө талаас Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төвдээс Далай ламын хойд дүрийг тодруулсан тохиолдолд Төвдийн цагаачлалын Засгийн газар болон ын төвдүүдийн ихэнх нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Далай лам өөрөө буюу түүнийг нас барсан тохиололд гэрээслэлийнх нь дагуу 15 дугаар Далай ламыг аас өөр хаа нэг газраас тодруулж магадгүй юм. Ингэснээр үндсэндээ хоёр Далай лам бий болж ээдрээтэй нөхцөл байдал үүсэх болно.

Монгол Улс болон дэлхийн бусад оронд буй бурханы шашинтнууд Далай ламын гэрээслэлийн дагуу тодруулсан хүүхдийг хүлээн зөвшөөрөх талдаа байх боловч Төвдийг бурханы шашны төв гэдэг үүднээс хятадаас тодруулсан Далай ламтай ойлголцох байдлаар харилцах магадал нэлээд өндөр байгаа юм. Өөрөөр хэлвэл, одоогийн хятадын Засгийн газрын хүлээн зөвшөөрсөн Банчин ламтай хэрхэн харилцаж байгаатай төсөөтэй зүйл гарч ирж магадгүй юм. Эдгээр орны Засгийн газруудын тухайд бол хятадын Засгийн газартай харилцаагаа хурцатгахгүй байх үүднээс энэ асуудалд шууд оролцохгүй, бурханы шашинтнуудын дотоод хэрэг гэсэн байр сууринаас хандах магадлалтай боловч өөрсдийн бурханы шашинтнуудын байр суурийг хүндэтгэх үүднээс тодорхой хэмжээгээр Энэтхэгт буй Төвдийн цагаачлалын Засгийн газрын шашны үйл ажиллагааг дэмжих бодлого явуулж бас болзошгүй юм.
Эцсийн дүндээ бурханы шашинтнууд хоёр хуваагдан хоорондоо зөрчилдөж, Төвдийн асуудал шийдвэрлэгдэхгүй удаашран, дэлхийн бусад орны болон хятадын хоорондох Төвдийн хүний эрхийн талаарх маргаантай асуудал улам хурцдах нь тодорхой болно. Эдгээрт Монгол Улс ямар нэг хэлбэрээр зуучлах үүрэг гүйцэтгэж болох талтай гэж үздэг хүмүүс Монголд болон гадаадад бас нэлээд олон байгаа бололтой.

May 31, 2011

Би чамд хайртай


Би чамд хайртай
1. English - I love you
2. Afrikaans - Ek het jou lief
3. Albanian - Te dua
4. Arabic - Ana behibak (to male)
5. Arabic - Ana behibek (to female)
6. Armenian - Yes kez sirumen
7. Bambara - M'bi fe
8. Bangla - Aamee tuma ke bhalo aashi
9. Belarusian - Ya tabe kahayu
10. Bisaya - Nahigugma ako kanimo
11. Bulgarian - Obicham te
12. Cambodian - Soro lahn nhee ah
13. Cantonese Chinese - Ngo oiy ney a
14. Catalan - T'estimo
15. Cheyenne - Ne mohotatse
16. Chichewa - Ndimakukonda
17. Corsican - Ti tengu caru (to male)
18. Creol - Mi aime jou
19. Croatian - Volim te
20. Czech - Miluji te
21. Danish - Jeg Elsker Dig
22. Dutch - Ik hou van jou
23. Esperanto - Mi amas vin
24. Estonian - Ma armastan sind
25. Ethiopian - Afgreki'
26. Faroese - Eg elski teg
27. Farsi - Doset daram
28. Filipino - Mahal kita
29. Finnish - Mina rakastan sinua
30. French - Je t'aime, Je t'adore
31. Gaelic - Ta gra agam ort
32. Georgian - Mikvarhar
33. German - Ich liebe dich
34. Greek - S'agapo
35. Gujarati - Hoo thunay prem karoo choo
36. Hiligaynon - Palangga ko ikaw
37. Hawaiian - Aloha wau ia oi
38. Hebrew - Ani ohev otah (to female)
39. Hebrew - Ani ohev et otha (to male)
40. Hiligaynon - Guina higugma ko ikaw
41. Hindi - Hum Tumhe Pyar Karte hae
42. Hmong - Kuv hlub koj
43. Hopi - Nu' umi unangwa'ta
44. Hungarian - Szeretlek
45. Icelandic - Eg elska tig
46. Ilonggo - Palangga ko ikaw
47. Indonesian - Saya cinta padamu
48. Inuit - Negligevapse
49. Irish - Taim i' ngra leat
50. Italian - Ti amo
51. Japanese - Aishiteru
52. Kannada - Naanu ninna preetisuttene
53. Kapampangan - Kaluguran daka
54. Kiswahili - Nakupenda
55. Konkani - Tu magel moga cho
56. Korean - Sarang Heyo
57. Latin - Te amo
58. Latvian - Es tevi miilu
59. Lebanese - Bahibak
60. Lithuanian - Tave myliu
61. Malay - Saya cintakan mu / Aku cinta padamu
62. Malayalam - Njan Ninne Premikunnu
63. Mandarin Chinese - Wo ai ni
64. Marathi - Me tula prem karto
65. Mohawk - Kanbhik
66. Moroccan - Ana moajaba bik
67. Nahuatl - Ni mits neki
68. Navaho - Ayor anosh'ni
69. Norwegian - Jeg Elsker Deg
70. Pandacan - Syota na kita!!
71. Pangasinan - Inaru Taka
72. Papiamento - Mi ta stimabo
73. Persian - Doo-set daaram
74. Pig Latin - Iay ovlay ouyay
75. Polish - Kocham Ciebie
76. Portuguese - Eu te amo
77. Romanian - Te ubesk
78. Russian - Ya tebya liubliu
79. Scot Gaelic - Tha gra\dh agam ort
80. Serbian - Volim te
81. Setswana - Ke a go rata
82. Sign Language - ,\,,/ (represents position of fingers when signing'I Love You')
93. Sindhi - Maa tokhe pyar kendo ahyan
94. Sioux - Techihhila
95. Slovak - Lu`bim ta
96. Slovenian - Ljubim te
97. Spanish - Te quiero / Te amo
98. Swahili - Ninapenda wewe
99. Swedish - Jag alskar dig
100. Turkish - Seni Seviyorum
101. Tagalog - Mahal kita
102. Taiwanese - Wa ga ei li
103. Tahitian - Ua Here Vau Ia Oe
104. Tamil - Nan unnai kathalikaraen
105. Telugu - Nenu ninnu premistunnanu
106. Thai - Chan rak khun (to male)
107. Thai - Phom rak khun (to female)
108. Ukrainian - Ya tebe kahayu
109. Urdu - mai aap say pyaar karta hoo
110. Vietnamese - Anh ye^u em (to female)
111. Vietnamese - Em ye^u anh (to male)
112. Welsh - 'Rwy'n dy garu
113. Yiddish - Ikh hob dikh
114. Yoruba - Mo ni fe

May 02, 2011

“La Revance De Dieu” буюу Бурхны цээрлэл


С.Хантингтон "Иргэншил хоорондын мөргөлдөөн" номноос..

“Хэрэв та нар бурханаас татгалзвал Гитлер, Сталин нарт хүндэтгэл үзүүлж буй хэрэг” Элоит

“Шашин гэж юу вэ?” гэхээр бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт үгүй юм билээ. Олон хүний хувьд шашин нь итгэл үнэмшлийн зохион байгуулалттай систем, зан үйл. Өөр олон хүний хувьд бурханлаг дээд ойлголт. Гэтэл зарим нь шашин гэдэгт тодорхой бурхан, тодорхой итгоэл үнэмшлийг оруулж тооцдоггүй. Цаанаасаа зохион байгуулагдсан системийг биш, зөвхөн өөрийнхөө хувийн итгэл үнэмшил, амьдрах арга, ертөнцийг үзэх үзлээ шашин гэж ойлгодог олон ч хүн бий. Гэхдээ нэг нийтлэг юм байна. Шашинд итгэж байгаа барг бүх хүн үүнийгээ өөрт нь нөлөөлдөг ямар нэг хүч цаана нь байна гэж үздэг явдал юм.

Антропологичид болон шашны түүх судлаачдын тогтоосноор 60 мянган жилийн өмнөөс анхны шашны хэлбэр үүссэн бололтой. Төсөөлөн бодох чадваргүй хомо эрокитус, хомо нэндэрталь зэрэг орчин үеийн хүний өвөгт шашны тухай ойлголт байсангүй. Хомо сапенс хэмээх орчин үеийн хүн төсөөлөн бодох чадвараараа тэднийг давсан. Ингэхээр шашин бол хүний төсөөлөх чадвараас үүсэлтэй ч юм шиг.

Гиллис Кэпэлийн тэмдэглэснээр, 1970-аад оны дундаас орчин үежих модернизмын үйл явц явцгүй болж мухардалд орсноор өмнөх шашнаас татгалзах, шашин төрийг салгах дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөн бурхан шашнаа эргэж дээдлэхэд хүргэсэн байна. Шашны итгэл үнэмшил, түүнийг үгүйсгэснээр хувь хүний ёс суртахуун доголдож, нийгэмд эмх замбараагүй байдал үүсч болзошгүй. Эдийн засаг, нийгмийн өөрчлөлт шинэчлэлт бүх дэлхийг хамарч үүнтэй зэрэгцэн шашин ч мөн адил дэлхийн хэмжээнд сэргэн мандав. Ингэснээр хүмүүс өөрийн нийгмийн уламжлалт шашныг танин мэдэх, шинэ өнцгөөс амьдралаа харж шинэ агуулгаар баяжуулах болсон юм. Загалмай, ислам, жүүд, хинду, будда, үнэн алдартан зэрэг шашинууд бүгд сэргэх болсон байна.

Энэхүү шашнаа дээдлэх явдал нь ялангуяа посткоммунист орнуудад хүчтэй сэргэж эхлэв. Коммунист үзэл суртал нуран унаснаар түүний орон зайг Албаниас Вьетнам хүртэлх орнуудыг хамарсан шашны сэргэн мандалт нөхөж авжээ. Шашныг хар тамхи мэт жигшин үздэг байсан мөнөөх хүмүүс бүгд л хоосон орон зайгаа нөхөх гэсэн мэт шашин руу хошуурцгаажээ. Орост ортодокс шашин хүчтэй сэргэж 1994 оны байдлаар 25-аас доош насны залуусын 30 хувь нь шашингүйн үзлээсээ салж бурханд итгэх болжээ. Москва дах мөргөлийн сүмийн тоо 1988 онд 50 байсан бол 1993 онд 250 болж огцом өсжээ. Славын улсуудад үнэн алдартны ортодокс шашин сэргэн мандахын хирээр Төв Азийн улсуудад исламын шашин хүчтэй дэлгэрэв. 1989 онд исламын мөргөлийн 160 сүм, лалын ганцхан дээд сургууль ажиллаж байсан бол 1993 он гэхэд л 10000 мөргөлийн сүм, 10 дээд сургууль бий болсон байв.

Манай улсад ч мөн адил ардчилсан хувьсгал шашны эрх чөлөөг авчирсан гэж хэлж болох л юм. Гучаад онд Монголоос арчигдсан Төвдийн буддизм нь 1990 онд эргэн ирж хүмүүсийн оюун санааг эзлэх боломжтой болжээ. 1991 онд хийгдсэн судалгаагаар хүн амын 80 хувь нь өөрсдийгөө буддист гэж тооцдог гэнэ. Ямар марксист гэлтэй нь биш. Харин 2000 оны судалгаагаар өөрсдийгөө буддист гэж үзэгчдийн тоо 50 хувь хүртэл цөөрчээ. (Б.Баабар, “Гэр бүл ба Улс төр”, 2009 он)

Дэлхийн хэмжээнд шашны сэргэн мандсан хамгийн ойрхны шийдвэрлэх чухал урьдчилсан нөхцөл бол шашин мөхөхөд нөлөөлсөн 20-р зууны модернизаци юм. Хүмүүс орон нутгаас хот руу шилжих гэх мэт байдлаар үндэс угсаанаасаа холдсон. Нийгмийн харилцааны шинэ системд дасан зохицохдоо олон асуудалтай тулгарсан ба тэд шашинд хандахаас өөр зам байсангүй. Тэдний төлөвшил, амьдралын утга агуулга, тогтвортой нийгмийн шинэ хэлбэр, ёс суртахууны шинэ хандлагыг шашин шүтлэг тайлбарлаж өгсөн аж.
Өргөн утгаараа бол шашин ийнхүү дахин амилсан нь секуляризмын глобал тархалтын хариу үйлдэл юм. Төрийн хүнд сурталын гадна орхигдсон нийгмийн давхрагын эрэлт хэрэгцээг шашин хангаж чадсан явдал байлаа.

Уугуул шашны сэргэлт нь уугуул соёлоо гээсэн хэсгийнхний сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй бол шашны өөр урсгал ёс мэт түүний орон зайг эзлэдэг. Өмнөд солонгос бол уламжлалын хувьд буддын шашинтай улс. 1950 оны байдлаар хүн амын зөвхөн 1-3 хувь нь христын шашин шүтдэг байсан ба эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг даган хотжилт бий болж, ажил эрхлэлтийн ялгаа бий болон Солонгосын хөдөө аж ахуйн дундад зууны буддын шашин нь нийтийг хамрахаасаа өнгөрөв. Хувь хүнийг дээдлэх, хувь заяагаа эзэн мэдэж тодорхойлохыг номлодог христын шашин нь нийгмийн энэ их өөрчлөлтийн нөхцөлд хөлөө олж тайвшрах боломжийг хүмүүст олгосноор 1980 он гэхэд хүн амын 30 хувь аль хэдийн христосын шашинтан болцгоожээ.

Тайланд, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг Азийн олон оронд ийнхүү Христийн шашин хүчтэй дэлгэрч байгаа нь анхаарал татаж байна. Барууны идеалд нээлттэй хандана гэдэг нь барууны шашинд нээлттэй хандана гэсэн үг учраас цаашдаа ч энэ хандлага үргэлжилэх байх. (Дэлхийн Ирээдүй судлалын нийгэмлэг, “Exploring Your Future” эмхтгэл)
Өрнийхөнтэй өрсөлдөх зорилгоор Орос, Хятад, Вьетнамд марксизм-ленинизмийг хөгжүүлсэн. Гэвч коммунизм ЗХУ-д нурж, Хятад нь өөрчлөгдөн шинэчлэгдэж социалист эдийн засаг нь дампуурсан нь үзэл суртлын асар том хоосон орон зай үлдэв. Ингэмэгц, өрнийн засгийн газрууд эдийн засаг, ардчилалын бодлогоор энэ сул орон зайг бөглөхийг хүссэн ч мөдхөн шашин нь үзэл суртлыг халж шашны национализм нь шашингүйн национализмийг орлох болсон байна. Хятадад 1980 аад оны эцсээр эдийн засгийн цэцэглэн хөгжилттэй зэрэгцэн христийн шашин хүчээ авсан ба Хятадын засгийн газраас таслан зогсоохыг оролдон, номлогч нарыг нь баривчилж, шашны зан үйл, үйл ажиллагааг нь 1994 оноос хориглов. Одоогоор хятадад 50 сая орчим христийн шашинтан байна. Гэхдээ энэ нь 1,3 тэрбум хүнтэй харьцуулахад маш бага тоо. Хэрэв Хятад Зөвлөлт Холбоот Улсын замаар явсан бол шашны эмх замбараагүй бужигнаан үүсч, посткоммунист орнуудынхаанс ч муу байж болох байв. Ялгаатай нь Хятадын удирдагчид чанд хатуу хяналтаа хадгалахын тулд ямар ч арга хэрэглэхэд бэлэн байна.

Хятадтай нэгэн адил тэмцлийг хуучин Зөвлөлт улсуудад барууны элдэв шашин дэлгэрүүлэхийг эсрэг байв. 1993 онд Оросын Парламентаас гадаадын шашны байгууллагын эрх үүргийн тухай, ортодокс шашинд нийлэх тухай хууль боловсруулан өгснийг Ерөнхийлөгч Ельцин хэрэгсэхгүй болгожээ. Гэхдээ л Орост өнөөгийн Хятад шиг хатуу чанд шашны хяналт байхгүй шүү дээ.
Хүмүүс зөвхөн оюун ухаанаараа амьдардаггүй. Нийгэм эрс хурдацтай хувьсан өөрчлөгдөн байгаа нөхцөлд бие хүн гэж хэн болохоо тодорхойлох шинэ шаардлага зүй ёсоор тавигддаг. Өөрийгөө зөв тодорхойлох нь хүсэл сонирхлоос нь илүү чухал юм. Хүмүүс бид гэж хэн бэ?, Бид хаана хамаарах ёстой вэ? Гэсэн асуултанд голчтой хариултыг шашин өгч чадна гэдэгт итгэн үзэж байна.

Хоёр системийн халз тулаан–Хүйтэн дайн гэгчийн үед улс орнууд нэг бол эвсэлд нэгдэхгүй, эсвэл нэгээс нөгөө эвсэл рүү нэгдэж болдог, аюулгүй байдлын ашиг сонирхол, хүчний харьцааны тооцоо болон үзэл суртлын чиг баримжаагаар эдгээр сонголтын алиныг ч хийх эрх чөлөөг эдэлж байв. Тэр үеийн Монголыг зэрвэсхэн харж, “Чи хэний талд вэ?” гэхэд л мөн ч түвэггүй хариулчихаж болдог байлаа. Тэгвэл өнөөгийн шинэ ертөнцөд улс гүрнүүдийн эвлэлдэн нэгдэх, сөрөн тэмцэхийн аль алинд иргэншил ба соёлын онцлог, мөн чанар нь гол хүчин зүйл болжээ. Хүйтэн дайны үед бол аливаа улс эвсэлд нэгдэхгүй байж болох авч үндэсний дүр төрх, онцлог шинж нь даанч чухал байсангүй. “Чи хэний талд вэ?” гэдэг тэр асуулт эдүгээ “Чи хэн бэ?” гэдэг илүү чухал асуултаар яалт ч үгүй солигджээ. Улс үндэстэн бүр энэ асуултад хариулт өгөхөд бэлэн байх шаардлагатай. Чухам тэр хариулт нь байр суурь, анд нөхөд, мөн дайснуудыг нь тодорхойлж өгөх ба тухайн улсын соёлын язгуур мөн чанар нь дэлхийн бодлого дахь түүний байрыг зааж өгч байна. “Бид хэн бэ?” гэдэг маш энгийн атлаа үлэмж утгатай энэ асуултад хариулт олоход соёл ба иргэншлийн үнэт зүйлстэйгээ холбон авч үзэхээс аргагүй болжээ. Улс үндэстэн бүр өөрийн онцлог төрхөө төрөл садан, шашин, хэл, түүх, эрхэмлэх үнэт зүйлс, зан заншил, институци, иргэншлийнхээ хүрээнд тодорхойлохыг зорьж байна. Бид юуны өмнө өөрсдийгөө хэн юм бэ гэдгийг мэдэхийг хүсвэл эхлээд бид хэнд хамаарахгүй бэ, хэний эсрэг бид байх ёстой вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ асуултад хариулт өгье гэвэл Монгол дээр ямар ч шалгуур хэмжүүр байхгүй. Монгол бол Ази дахь (магадгүй дэлхийд) ганцаардмал, сондгой улс гарцаагүй мөн. Ганцаардмал улс гэдэг нь бусад улс орон, нийгмүүдтэй соёлын хувьд нийтлэг шинжгүй тийм сондгой улсыг хэлдэг. (Д.Баярхүү, “Геополтикийн лекцүүд”, 2006 он)

“Чи хэн бэ?” гэдэг асуултаар ээрч байх хооронд бид эргэн тойрноо харвал, Азийн иргэншлүүд эдийн засаг, цэрэг, улс төрийн хувьд хүчирхэгжиж, Лалын ертөнц дэх хүн амын хэт их өсөлт нь лалын болон бусад хөрш орнуудад нь тогтворгүй байдал бий болгох үр дагаврыг авчирч мэдэхээр байна. Эдийн засгийн хувьд эрчилж буй күнзийн, хүн амын өсөлт нь тэсрэх шахаж буй лалын хоёр иргэншил манай баруун, өмнө, зүүн талаас шахаж, хойд этгээдэд сулран буй слав-ортодокс иргэншил байна.

Сэтгэлзүйн болон сэтгэл хөдлөлийн, мөн нийгмийн эдгээр модернизаци нь ийнхүү шашин дахин хүчтэй амилахад нөлөө үзүүлснээс гадна өрнийхний нөлөө суларсан болон Хүйтэн дайн төгсгөл болсон зэрэг нь ихээхэн түлхэц болсон юм.
Жорж Вайгелийн хэлснээр, “Дэлхийг шашинжуулах энэ үзэгдэл бол 20 зууны төгсгөлийн нийгмийн хамгийн чухал өөрчлөлт” байлаа.

SHinebayar.Ch 2011.NUM

April 15, 2011

Казакстанд Хүний эрх зөрчигдсөөр л...


БН Казакстан улс нь хуучин Зөвлөлт Социалист улсын бүрэлдэхүүнд байсан ба бидний нэгэн адил хэлж заншснаар посткоммунист улс юм. Манай улсын нийт хүн амын 4,2%г казакууд эзлэдэг.
АНУ-ын цагаан ордоны дэргэдэх дэлхийн хэмжээний гэгдэх судалгааны төв болох Freedom House- ын 2010 онд гаргасан тайланд Казакстан нь эрх чөлөөгүй чөлөөт бус орон гэж тусгагджээ. (улс төрийн эрх- 6, иргэний эрх чөлөөний хувьд индекс нь 5 байгаа).
Казакстан нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс ба төрийн тэргүүн нь засгийн газрын тэргүүн болдог. Хүйтэн дайны дараагаар тус улсыг тусгаар тогтносноос хойш удирдаж байгаа одоогийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ардчилсан гэх тодотголтой сонгуулиар удаа дараа сонгогдон хууль тогтоох болон шүүх байгуулагуудыг бие даасан бус байдлаар хяналтандаа байлгадаг байдал, Парламентийн доод танхимд сөрөг хүчний намуудын төлөөлөл байхгүй байгаа зэргээс олон улсын маш олон ажиглагчид гажуудсан тогтолцоотой байна хэмээн дүгнэсээр өдийг хүрчээ. . Түүний Засгийн Газар дур зоргоороо баривчлах хорих нь өнөөдөр ч үргэлжилсээр байгаа ба улс төрийн сөрөг хүчнээс ял асуух, урт удаан хугацаагаар сунжирсан хорих асуудлууд байсаар байна. 2005 оны 11сард New York Times- сэтгүүлийн нэгэн нийтлэлд “Хуучин Назарбаевийн сайд байсан сөрөг хүчний тэргүүн K. Нуркадилов төрийн дээд зэргийн гажуудан ялзарсан байдлыг нийтэд дэлгэснийхээ төлөө нас нөгчлөө.” хэмээн бичсэн байх юм. Түүний үхэл нь ерөнхийлөгчийн сонгуулиас 3 долоо хоногийн өмнө болжээ. 2004онд K. Нуркадиловыг гэнэтийн байдлаар сайдын албан тушаалаас нь огцоруулсан ба Назарбаев Казак албан хаагчдийг хахуульдан 1990онд газрын тосны ордыг АНУ-д зуучилсан гэсэн хуурамч мэдэгдэл хийж байжээ.
Мөн, Freedom House 2005онд болсон ерөнхийлөгчийн сонгууль хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн бүлгүүдийн бие даасан байдлыг бүрдүүлээгүй болсон гэж үзсэн. 9 сард “Vremya printing house”-тай гэрээ байгуулсан 7 сонингийн газрын хэвлэх гэрээг цуцласан ба хариу ямар нэгэн тайлбар өгөөгүй байна үүнтэй ижил Almaty дах хэвлэлийн компагиуын олон нийтэд хүргэх хэвлэлүүдийн захилгыг цуцлах арга хэмжээ явагдсан байна. Үүний дараа эдгээр сонины газруудын эрхлэгч редакторууд 7 хоногийн туршид өлсгөлөн зарлан ажил хаялт хийсний дүнд 5 сонин өөрийн хэвлэх зөвшөөрлийг авч чаджээ. Мөн бүх телевизүүд засгийн газарт хамааралтай пүүс компаниудад эзэмшигдсэн, сонингийн цөөхөн хувь нь л бие даасан мэдээлэл нийтлүүлэх эрхтэй байжээ. Интернетийн эрхийг ч хязгаарлан Казакын ерөнхийлөгчийн нэр хүндэд харшлах вэбсайтуудыг сонгуулийн өмнөх хэдэн саруудад хаасан байна.
Шашны эрхийн хувьд Үндсэн хуулинд шашны эрх чөлөө болон бусад томоохон шашны нийгэмлэгүүдэд нээлттэй элсэн дагах заалт байдаг. Ерөнхийдөө казакстаны нийгэмд дэх шашнууд өөр хоорондоо нөхөрсөг харилцаатайгаар оршин тогтноно гэсэн агуулгатай. Гэвч эдгээрийг үл харгалзан засгийн газар, орон нутгийн албан хаагчидын уламжлалт бус бүлгүүдийн шашинд хандах байдлыг улам өөгшүүлж байна. Үүний жишээ нь, 2006 оны 11 сарын 20нд гадаа хасах 0 хэмийн хүйтэн үед Карашай дүүрэг дэх Харе Кришна шашинтай 13 гэр бүлийн гэрийг цагдаа нар бульдозероор нураасан үйл явц юм. Цагдаа нар тэднийг цасан дунд өмсөх хувцасгүй үлдээсэн нь хувийн чанартай байсан гэж үзэж болохоор олон баримт байгаа юм. Нураах үйл явц болохоос өмнө халаалтын систем болон гэрлийг нь тасалсан байсан ба гэрийн томоохон эд хогшилуудыг ачааны машинд ачсан байна. Эсэргүүцэл үзүүлэн тэмцсэн 2 эрийг 15 цагдаа хүч нийлүүлэн баривчлан одсон байна. Дараа нь Нураалт болдог өдрийн талаар хариуцагч хорооны тэргүүн Amanbek Mukhashev: “Би энэ хэргийн тухай юу ч мэдэхгүй, амарч байсан, 12сараас ажилдаа эргэн орсон” гэж мэдэгджээ. Мөн үүний адил бусад холбогдох албан тушаалтнууд үл хүлээн зөвшөөрөн ямар ч хариуцлага хүлээгчгүй үлдсэн байна. 2008.1 сард шашны байгууллагуудын тухай хуулид шинээр нэмэгдсэн 164-р зүйлийн дагуу Нэгдлийн сүмийн номлогч Элизабета Дреничеваг цагдаа нар нууцаар баривчилсан. Телевизийн мэдээллэснээр, түүний сүмийн шашны гол онол болох "Тэнгэрлэг зарчим-ыг зааж байсных нь төлөө шоронд 2 жилийн хугацаатайгаар хоригдох шийтгэл авлаа гэж мэдэгджээ. Ерөнхийдөө энд шашны эрх чөлөөг олгодог боловч Исламын шашин нь тэргүүн зэргийн ач холбогдолтой гол шашин юм. Ийм байж Үндсэн Хуулиара ч тэр, улс орондоо ч тэр ардчилал, хүний эрх гэж тунхаглах шаардлага байна уу?

Shinebayar.Ch 2009.NUM

April 05, 2011

Харизматик лидерийн талаарх үзэл санаа


Олдос Хокелийг энд онцгойлон тэмдэглэж хэлэх хэрэгтэй. Тэрээр аливаа нийгэм харизматик лидерд захирагдах нь хэвийн үзэгдэл мөн гэсэн санааг гаргасан байна. Нэгэнт л нийгмийн шинж ийм учир түүнийг сайтар судлан авч үзэх хэрэгтэй. Түүний энэ үзэгдлийг орчин үеийн нилээд олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.
Харизматик лидерийн үзэл санаа элитари ардчилалтай сонгодог утгаар нь холбосон хүн бол Германы нэрт эрдэмтэн хөрөнгөтний Маркс гэдэг Макс Вебер юм. Веберийн санаа хойч үеийн олон эрдэмтдийн үзэл санаанд ихээр нөлөөлсөн юм.
Аливаа нийгмийн орших ахуй ердийн хэлбэр нь зөрчил мөргөлдөөн юм. Чухал зөрчил, мөргөлдөөний үеэр аливаа нийгэм бүтээлч динамик шинжтэй болдог. Вебер простестант ёс зүйг чандлан шинжсэний үндсэн дээр капитализм бий болоход уг шашин шийдвэрлэх нөлөө үзүүлсэн болохыг тогтоосон юм. Түүний уг хандлагыг орчин үеийн эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Улс төрд сонгууль, эдийн засагт чөлөөт өрсөлдөөн байхыг зүй ёсны үзэгдэл гэж үзсэн. Өөрөөр хэлбэл байгалийн шалгарлаар зарим нийгэмд үйлчлэхийг сайшаан дэмжсан байдаг. Хэдийгээр нэг талаас ардчилсан нөгөө талаас Германы үндэсний онцлог улс төрийн соёлыг хүчтэй шүтэх болсон. Энэ нь улс төрийн сургаальд асар их нөлөөлсөн. Аливаа нийгэм удирдагч болон удирдуулагч гэсэн хоёр хэсгээс бүрддэгийг Вебер бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс нийгмийн уг шинжид нийцсэн элитари үзэл гаргахыг дэмжиж байсан. Герман улс хүчтэй лидерийг шүтсэн улс төрийн уламжлалтай болохыг онцлохын зэрэгцээ уг уламжлалыг тооцон үзэж түүний улс төрийн ирээдүйн тогтолцоог гаргаж ирэхийг Вебер онцгойлон дэмжсэн. Энэ үзлийг орчин үеийн ихэнх судлаачид онцлон тэмдэглэдэг ийм хандлагыг баримтлагчдын нэг Латин Америкийн эрдэмтэн Йелийн их сургуулийн профессор Хуан Линц юм. Линц ерөнхийлөгчийн ардчилал болон парланстийн ардчиллуудыг Латин Америкийн улс орнуудын жишээн дээр харьцуулан гаргаад ерөнхийлөгчийн ардчилал бүгд найрамдах ардчиллыг бодвол үр ашиг багатай болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл Линц харизматик лидерт дулдуйтсан ардчиллыг төдийлөн эерэг талаас үнэлээгүй юм. Юутай ч тэрээр нийгэм элит болон удирдуулагч гэсэн хоёр ангиас бүрддэгийг лидерт дулдуйтсан элитар ардчиллыг үзэл санаа нилээд үндэсэрхэг санааг тусгасан байдаг. Ер нь өөрийн үзэл санааг ардчилсан бус гэж нэрлэх нэг ч эрдэмтэн, судлаачид хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй. Ардчилал хэмээх өргөн хүрээг хамарсан бүрхэг нэр томъёог орчин үеийн ихэнх судлаачид эерэг хийгээд сөрөг талаас нь тодорхойлсон байдаг. Ленин, Сталин, Гитлер, Муссолини нар бүгд л ардчиллын тухай ярьж бичсэн байлаа. Гэвч үнэн хэрэгтээ тэд хүн төрөлхтний түүхэнд байгаагүй ийм их цуст халдлагуудыг хийж байсан.
ХХ зууны Итали, Германы нэрт эрдэмтэн Роберт Михельс “Хөрөнгөтний ардчилалыг цорын ганц аргаар хамгаалж болох бөгөөд тэр нь бүх үндэстний итгэл найдвар болсон харизматик лидерээр удиррдуулсан тоталитари төр юм. Гагцхүү ийм л төр нийгэмд энх амгалан, сахилга батыг тогтоож чадна” гэжээ. Гэхдээ Михельс Шпенглер, Ницще, Сорель нар шиг хүчирхийллийн онолыг шүтэж байгаагүй. Дээрх эрдэмтдийг бодвол Михельс илүү тогтонги сургаалийг дэвшүүлсэн байдаг. Энэ сургаалынхаа ачаар Михельс Италийн эрдэмтэн Б.Муслолинмд хүндлэгдэн Перудже дэх их сургуульд профессор болж улс төрийн шинжлэх ухааны фашист факултет байгуулагдахад оролцсон төдийгүй Храче, Джиктель нартай хамт фашист төрийн загалмайлсан эцгүүдиын тоонд орох болсон байна. өөрийн амьдралын эцсийн мөчийг хүртэлд тэрээр Гитлер, Муссолиний маягийн харизматик лидерээр удирдуулсан төрийг хамгийн зохистой төрйин хэлбэр гэж үзэж байсн бөгөөд ийм төрийг тогтонги үндэстнүүд дэлхйин улс төрийн бодлогыг тодорхойлох болно гэдэгт өчүүхэнч эргэлзэж байгаагүй юм. Тэрээр 1936 онд нас басан ба түүний амьдралын сүүлийн үеүдэд Гитлер, Муссолин, Сталин нар Европыг захирч байлаа.

Гитлер хэрхэн Харизмат лидер болов?
Судлаач М. Бахуниний хэлснээр Герман бол Гитлерийг хүлээн авахад бэлэн байсан. Иймээс тоталитор дэглэм тогтооход Гитлерт ганцхан жил зарцуулагдсан. Мөн “Нам тэгэж хүсч байна, Улс орон тэгэж ингэж хүсч байна “ зэрэг лоозонгууд хэрэглэсэн нь тэр үед хувь хүний хариуцлага алга болж хамтын хариуцлага бий болсныг илтгэж байгаа юм. Фюрерийн хүсэл санааг хэрэгжүүлж байгаа хүн, намын эрх ашгийг хэрэгжүүлж байгаа хүнийг хэн ч хорьж байсангүй.
Германий удирдагч Гитлер өөрийнхөө төрийн барилгын бат бэхийг хадгалахын тулд өөрийгөө ба бусдын бодит байдлыг гуйвуулах харах байдалд хүргэж байсан. Гитлер бол бодит ертөнцөөс тасарч өөрсдийнхөө бий болгосон тэр ертөнцийг бодит байгаа юм шиг авч үздэг. Харизмат лидерийг тойрон хүрээлэн байгаа хүмүүс нь бодит байдлыг биш, өөрийнх нь хүсэлд тааруулж хүссэнээр нь ярьдаг учраас улам хурцаддаг. Бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлж айдсын орчин үүсгэх нь эцсийн дүнд диктаторийг тойрсон хиймэл ертөнцийг үүсгэдэг байна.. Харизмат удирдагч бол нэг талаас өөрийгөө гоц гойд хэдий ч нөгөө талаас бусдыгаа сул дорой гэсэн сэтгэгдлийг орчин тойрныхондоо цаг ямагт төрүүлдэг.
Судлаач Э.Фромм Гитлерийн хувь хүний онцлогийг задлан дүгнээд түүний тэр харцны нууцыг тайлахыг оролдсон. Бүх гэрч нар Гитлер бол хүйтэн харцтай, түүний нүүр хүйтэн байдаг шиг нүд нь ч хүйтэн, ер нь түүнд дулаан байдал байгаагүй гэж дүгнэж байсан. Хүйтэн цэвдэг байдлыг илтгэсэн царай бол айдас төрүүлдэг шүү дээ. Зарим нэг нь бол айдсаас илүү гайхлыг төрүүлж байдаг. Яагаад Гитлер орчин тойрныхондоо ийм хүчтэй нөлөөлж чаддаг гэдэг талаар судлаач Э.Фромм хэд хэдэн хүчин зүйлийн гаргаж иржээ.
• Өөрийнхөө үзэл баримтлалд хувирашгүй итгэлтэй байдаг
• Үгсийн хэмнэл энгийн
• Жүжигчин авьяастай
• Өөрийн дуу хоолойны темперийг сайн эзэмшсэн, өөрийнхөө сэтгэлийн хөдлөлд хоолойныхоо өнгийн сайн тохируулж чаддаг
• Ер бусын ойтой
• Сэтгэлийн хөдөлгөөн нь үнэнээсээ
• Ямар ч сэдвээр хүнтэй чөлөөтэй ярьж чаддаг гэх мэт.
Гитлер “Германий сэргэн мандах дайнд ялах ” бүх хариуцлагыг өөр дээрээ авсан. Германий ард түмэн дуртайгаар түүнд бүх хариуцлагыг тохсон. “Фюрер юу хийхээ мэднэ, Фюрер эсуудлыг шийднэ, Фюрер бидэнд ялалтын авчирна” гэх мэт уриа лоозонгоо гол болгодог байв. Тийм учраас зарим судлаачид Гитлер нь Герман улсад нийтээрээ хариуцлагагүй байх механизмыг ажиллуулж эхэлсэн.Тийм учраас соёлтой арл түмнийг үг дуугуй захирагддаг мал болгосон гэсэн санаа ч мэр сэр сонсогдох нь зөв.

SHinebayar.Ch 2009.NUM

April 02, 2011

Либертарианист үзэл


“Би гэхээр төрийн дайсан. Бид гэхээр
төрийг бүрдүүлдэг”. Макс Штирнер

XX зууны эхэн үед дэлхийн ихэнхи улс орныг хамран өрнөсөн нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямрал нь төр нийгмийн бүхий л хүрээнд оролцох хэрэгтэй гэсэн үзэл санаа түгэн дэлгэрэхэд онцгой ихээр нөлөөлсөн байна. Үүний үр дүнд дээрхи орнуудад эдийн засаг дахь төрийн оролцоо ихээхэн өргөжин нийгмийн амьдралын бусад хүрээг ч хамран өрнөх болсон. Гэвч 1960-аад оны үед энэ хандлага нийгмийн практикт явуургүй болох нь нотлогдож, нийгмийн хүрээн дэх төрийн оролцоог эрс багасгах хэрэгтэй гэсэн үзэл давамгайлах болжээ.
Чухам нийгмийн энэхүү үзэл бодол дээр тулгуурлан XX зууны 60,70-аад оны үед либертарианизм хэмээх цоо шинэ үзэл суртал үүссэн байна. Либертарианист үзэл суртлын үндэс суурь нь XVIII зууны үеийн У.Годвин, Р.У.Эмерсон, Г.Д.Торо нарын зохиол бүтээлд тусгагдсан байдаг байна.
Харин орчин үеийн либертарианизмийг үндэслэгчийг Америкийн эрдэмтэн, улс төрийн философич Роберт Нозик гэж үздэг бөгөөд тэрээр 1974 онд бичсэн “Анархи ёс, төр ба утопи үзэл санаа” (Anarchy, state and utopia “New-York, 1974) зохиолдоо либертарианизмийн онолын үндэслэлүүдийг томьёолон гаргасан байна. Нозик өөрийн үзэл сургаалийг боловсруулахдаа юуны түрүүнд “хохирогчгүй гэмт хэрэг” болох янхандалт, хар тамхинд донтох, гомосексуализм зэргийг хуулиар зөвшөөрөх ёстой гэсэн үзлийг номолж байлаа.

Либертарианизм гол үзэл санаа
Либертарианизмизмийн гол бүрэлдэхүүн хэсэг нь хүний эрх, эрх чөлөөний тухай үзэл юм. Энэ үзэл дээр суурилан либертарианизмийн төрийн тухай сургаал гарч ирдэг. Нозик хүний эрх, эрх чөлөөг хувийн өмчийн нэг хэлбэр гэж үзсэн бөгөөд түүнийхээр аливаа хүн өөрийн авьяас чадвар хийгээд өөрөө өөрийнхөө эзэн нь болдог гэж үздэг. Энэ үзэл санаагаа номлохдоо сонгодог либерализмийг няцааж байв.
Либерализмийг шүүмжилсэн нь
Нозик сонгодог либерализмийн үзэл баримтлалыг нийгмийн практикт батлагдаагүй, хуурмаг үзэл санаа хэмээн үзэж байв. Үүнийгээ нотлохдоо хүмүүс төрөхдөө тэгш төрдөг гэсэн либерализмийн суурь үзэл санааг шүүмжлэн, хүний эрх дараах хоёр нөхцөл хангагдсан үед баталгаажиж бий болдог гэж үзсэн.
1. Аливаа хувь хүн бие хүн болон төлөвшиснөөр өөрөөр хэлбэл хүн үүргээ ухамсарлан, эрхээ эдлэх чадвартай болсон тохиолдолд
2. Бусад хүмүүсээр эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн тохиолдолд хүний эрх баталгааждаг гэж үзсэн.
Сонгодог либерализмтай адил тал
Дээрх нөхцлийн хоёрдахь нь буюу хүний эрх, эрх чөлөө бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд баталгаажина гэсэн Нозикийн сургаал сонгодог либерализмтай давхцаж байгаа юм. Үнэндээ энэ үзлийг XVI-XVII зууны үеийн нэрт эрдэмтэд болох Т.Гоббс, Ж.Локк нарын хүмүүс өөрсдийн зохиол бүтээлдээ дэвшүүлж байсан. Харин Нозик хөгжлийн шинэ шатанд гаргасан хэрэг. Хүний эрх, эрх чөлөө бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд баталгаажина гэсэн энэ үзэл орчин үед нэг хүний эрх чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөөр тодорхойлогдоно гэсэн нийгмийн тэнцвэржилтийн онол болж хувирсан байна.

Либертарианизмийн төрийн онол
Нозикийн хүний эрх, эрх чөлөөний үзэл дээр тулгуурлан либертарианизмийн төрийн онол гарч ирдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн тэнцвэржилтийг хангах нь төрийн үндсэн үүрэг мөн. Харин төр нийгмийн амьдралд, тэр дундаа эдийн засгийн амьдралд хутгалдах ёсгүй. “Хамгийн бага засагладаг” төр бол хамгийн сайн төрийн хэлбэр мөн гэсэн либертарианизмийн төрийн сургаал гарч ирдэг. Гэхдээ энэ үзлийг Нозик тухайн төр нь төрийн засаглалын хувьд хаант байна уу, бүгд найрамдах байна уу, язгууртны байна уу гэдгийг зарчмын хувьд ижил гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Өөрөөр хэлбэл засаглалын хэлбэр ямар байхаас үл хамааран төр хамгийн бага засагладаг байх нь чухал юм.
Либертарианизмийн эдийн засгийн сургаал
Либертарианистүүд зах зээлийн эдийн засгийн харилцааг туйлчлан авч үздэг. Гэхдээ өмчийн харилцаа тэр дундаа хувийн өмчийн харилцааг онцгойлон авч үздэг. Нозик хэрэв хүн өөрийн хөдөлмөрийн үр шимээр олж авсан бол тухайн баялаг өмч хөрөнгийн үнэмлэхүй эзэн байх ёстой гэж сургажээ. Харин төр иргэдийн энэхүү харилцаанд хутгалдан орох ёсгүй. Учир нь төр өөрийн эрх хэмжээг нэмэгдүүлж бүх л нийгмийг мэдэлдээ байлгах сонирхолтой байв. Өөрөөр хэлбэл Оросын эрдэмдэн Ф.Татчев “Орос орон төрийн хувьд асар том, харин нийгмийн хувьд өчүүхэн жижиг” гэсэнтэй утга дүйж буй хэрэг. Хэдийгээр либертинист онол орчин үед ихээхэн өргөжих хандлагатай байгаа ч зарим нэг ноцтой дутагдлуудыг өөртөө агуулсаар байна. Энэхүү дутагдлууд нь либертарианист үзэл суртлын шинжлэх ухааны ач холбогдлыг бууруулахгүй нь ойлгомжтой.
Анархизм ба либертарианизм
Анархизмийн онолчид төр оршин байхыг зарчимын хувьд үгүйсгэдэг бол Либертарианистүүд хэдийгээр төр муу зүйл боловч нийгэмд оршин байх нь зайлшгүй гэж үздэг. Либертарианист төрийн онолын энэхүү үзэл санаа нь түүнийг анархист онолчдын сургаалаас зааглаж өгдөг.
Энэ үзэл суртлыг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл АНУ дахь либертари хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Боазын бичсэн “Либертарианизм” номноос дээр дурьдсан:
1. Хувь хүний эрх чөлөө
2. Хамгийн бага засагладаг төр
3. Чөлөөт зах зээл,
4. Хувийн өмчийн эрх чөлөө зэрэг асуудлыг дэлгэрэнгүй мэдэж болно.
Ашигласан ном.
1. Н.Отгонбаяр. “Микромегас II буюу хожуу үеийн улс төрийн сэтгэлгээний түүх” .УБ.,2004 он

Shinebayar.Ch 2010.NUM