November 04, 2011

Хүннү, Хан улс эн тэнцүү, хилийг цагаан хэрэмээр тогтоосон гэрээ байгуулсан Модунь



Модунь Шаньюу нийгэм, улс төрийн иж бүрэн шинэтгэлийг хийснээр Төв Азийн өргөн уудам нутаг дах нүүдэлчдийг нэгтгэн захирсан Хүннү гүрэн хүчирхэгжин мандсан түүхтэй. Модунь улс орны дотоод байдлаа бэхжүүлсний дараа МЭӨ 200 онд хятадын Хан улс руу довтолж томоохон хэмжээний байлдааны ажиллагаа явуулсан. Хан улсын эзэн хаан Гао-ди (Лю Бан (МЭӨ 206-195)) Пэн Чэн хот бүслэн байлдахад, ялагдсан Гао-ди хаан хэлэлцээр хийхийг санал болгож тохиролцсноор Хүннүчүүд бүслэлтээс чөлөөлсөн байна. Энэхүү тохиролцооны дагуу МЭӨ 198 онд Хүннү, Хан улсын хооронд гэрээ байгуулагдсныг түүхэнд “энх ургын гэрээ” хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү гэрээ нь Хүннү гүрний дипломатын томоохон ялалт байлаа. Гэрээгээр үндсэндээ 3 зүйл буюу тодорхой дурдвал: Хүннү, Хан улс нь энэ чацуу 2 улс мөн гэдгийг харилцан зөвшөөрсөн, Хоёр улсын түүхэн хилийг цагаан хэрэмээр тогтоосон, Хан улс Хүннүд жил бүр их хэмжээний албан татвар төлөх болсныг тохиролцжээ.

Хан улсын шинэ хаан бүхэн энэ гэрээг дагаж мөрдөхөө амлаж, гүнжээ их хэмжээний бэлэг сэлтийн хамт Хүннүгийн Шаньюуд илгээдэг байв. Тухайлбал, Хан улсын Сяо-Вэнди хаан МЭӨ 162 онд Хүннүгийн Лаошан шаньюуд илгээсэн захидалдаа “Хальсан эзэн хааны дээд зарлигаар Цагаан хэрмээс хойшхи нум сум агсагчдын улс нь шаньюугийн зарлигийг дагаж, цагаан хэрмээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь надад захирагдана. Хан улс, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд юм.” Хэмээн 198 оны гэрээг баримтлахаа батлан бичиж байв. Ийнхүү Хан улсын хаан ширээг залгамжилсан хаан бүр Хүннүгийн шаньюуд гүнжээ өгч “ураг найрамдлын гэрээ” –нд үнэнч гэдгээ илэрхийлэн тогтсон ёс МЭӨ 133 онд Уди хаан “байлдах бодлогод” шилжих хүртэл үргэлжилсэн билээ.

Хүннүгийн хүчирхэгжин мандаж, бууран доройтох нь шаньюугийн үйл ажиллагаатай шууд холбоотой байсан бөгөөд Модунь (МЭӨ 209-174), Гиюй буюу Лаошань (МЭӨ 174-161), Гюньчень (МЭӨ 161-126) шаньюугийн үе нь Хүннийгийн хамгийн хүчирхэг үе юм. Хүннүчүүд хэдий үеэс шаньюу өргөмжлөх болсон нь төдийлөн тодорхой бус. Сурвалжид тэмдэглэгдсэн анхны шаньюу нь Түмэн боловч түүнээс нилээд өмнө Хүннүчүүд шаньюу өргөмжлөх болсон төдийгүй шаньюугийн угсаа залгамжлах ёс нилээд нарийн тогтсон байжээ. Сурвалжийн дээрх мэдээнд, Түмэн шаньюу угсаа залгамжлах ёсыг зөрчихөөсөө эмээн арга мэх хэрэглэснийг өгүүлснээс үзэхэд Түмэнгээс өмнө шаньюугийн угсаа залгамжлах ёс тогтож, шаньюугийн институт хэлбэршин төлөвшсөн нь тодорхой байна.

Өнөөдөр бидний тэмдэглэж байгаа 2220 он гэдэг бол Модунь Шаньюу л Хан улсыг дайтан, буулгах авсан он юм. Жинхэнэ Хүннү улс үүссэн цаг хугацаа бол түүнээс нилээд өмнө, дор хаяж 200 жилийн өмнөх үйл явдал болох юм. Шаньюу нь ордондоо түшмэдийн чуулганаар төрийн хэргийг удирдан хэлэлцэх зэрэг улсын дотоод бодлого, мөн хятадын хаадтай захидлаар харилцах гэрээ байгуулах, Хятад ба харь улсад дайн зарлан товлох мэтийн гадаад бодлогын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байжээ. Хүннүчүүд эзэн шаньюугаа тэнгэрээс гаралтай тэнгэрийн хүү хэмээн үздэг байв. Хүннүгийн шаньюу нь төрийн бүрэн эрхт ёсны бэлэг тэмдэг болох хаш тамгатай байсан бөгөөд хаан хүний есөн бэлэгдэлд туг, исэр, шүрэр зэргийг багтаан үздэг байв. Сыма Цянь болон эртний хятадын сударчид Хүннүгийн шаньюу, Хан улсын хуанди хоёрыг нэг түвшинд авч үзэж, сурвалж бичигт бичсэн төдийгүй хан улсын хуанди ч Хүннү шаньюуп захидал бичихдээ “Тэнгэр газар заяан төрүүлсэн Наран эхтэй, Саран эцэгтэй их Хүннү улсын эзнй түмэн амгаланг эримүй”, “ Хуанди Хүннүгийн их шаньюун амар амгаланг эрж хүндэтгэн ёсолж байна” гэх зэргээр бичдэг байжээ.

МЭӨ 176 онд Модунь хан улсын хуандид бичсэн захидалдаа, “Дээд тэнгэрээс заяатай Хүннүгийн их шаньюй Хань улсын хуандигийн амар амгаланг асуун мэндчилж байна” хэмээн эхлээд, “Хань улсын хил хязгаарын түшмэд манай баруунг гарын Жуки ванг доромжлосон учир тэрбээр надад дуулгалгүйгээр, Илухоу зэрэг шадар ноёдын зөвлөснөөр танай хил хязгаарт нэвтэрч танай түшмэдтэй маргаан хагалах хэмээсэн нь бидний хооронд байгуулсан гэрээг зөрчиж, ах дүүгийн хэлхээг таслан, Хан улсыг эвгүй байдалд оруулжээ. Дорд хүмүүн гэрээг зөрчвөл хэрхэн шийдэхийг заасан ёсоор Баруун гарын жуки ван би бээр Юэжи аймгийг байлдуулахаар илгээсэн бөгөөд дээд тэнгэрийн бошго зарлигаар, миний дайчин баатруудын онцгой гавъяа зүтгэлээр, манай хүлэг сайн морьдын шандасын хүч чадлаар би, хөрш зэргэлдээ Лоулань, Усунь, Хусе зэрэг хол ойрын 36 их бага улс түмнийг хураан авч нэгтгэн захирлаа. Өдгөө тэд Хүннү хэмээх нэгэн агуу их суу алдрын дор эвсэн нэгджээ. Ийнхүү их талын энгээр нүүдэллэн амьдрагч нум сумтан ард түмэн бүгд нэгэн их гэр бүлд багтаад, их хээр талд энх амгалан ёс тогтов. Тиймийн тулд одоо би эрднийн илдээ хуйнд нь хуйлж, дуут сумаан саадагт нь сойсугай” хэмээжээ.
Хань улсын хуанди хариу захидалдаа “Баруун гарын жуки ван, таны зөвшилийг олголгүйгээр, ....... хан улсын хил хязгаарыг нэвтлэн довтолж, бидний хооронд байгуулсан гэрээг зөрчиэ ах дүүгийн үгсэл хэлцлийг эвдэн, хань улсыг хөрш улстай нь эвгүй байдалд хүргэсэн байнам. Гэрээг зөрчсөний шийтгэл болгож та түүнийг Баруун хязгаараар байлдуулахаар илгээж, улмаар Юэжи аймгийг дайлан хураажээ... Баруун жуки вангийн тухайд гэвэл тэр нэгэнт шийтгэлээ хүлээсэн ахул одоо шаньюу та түүнд дахин хилэгнэхээ болино уу” хэмээсэн байна. Захидлаас үзэхэд, Хүннүгийн Шаньюу Хань улсын хуанди нар хоёр улсын эзэн хаадын хувьд нэг зиндаанд харилцаж байсан төдийгүй, харин ч Модунь шаньюу хүчирхэг гүрний эзэн хааны эрхэмсэг бардам өнгө аястай захидал бичиж байжээ. Хүннү, Хань улсууд харилцан биенээ хүлээн зөвшөөрч, шаньюу хуанди нар хоёр хүчирхэг гүрний эзэн хаадын хувьд харилцан эрх тэгш харилцаж байсан тул тухайн үеийн түүхч сударчид шаньюу хуанди хоёрыг нэг түвшинд авч үзэж бичсэн