July 22, 2010

TrancE=mc²

Хүн төрөлхтөн түүхэндээ хөгжмийн лут их түүхтэй. Анхны хомосапиэнс, амьтан дуурайж чарлаж байх тэр л үеээс энэ түүх эхэлсэн. Чухам тэр л үеэс өнөөг хүртэл хөгжмийн түүх хөгжихдөө олон арван урсгал чиглэл болон салжээ.

Өнөөдөр, дэлхийн өнцөг булан бүрийн өөр өөр соёл иргэншилээс бид мянга мянган аялгууг түм бумаараа сонсож байна. Эдгээр олон аялгуу нэг л зүйлээрээ ижил. Уушиг хөдөлж бүрээ дугардаг бол гар сарвалзаж бөмбөр нүжигнэдэг. Хоолой хөдөлж хөөмий гардаг байхад уруул чимчигнэж бишгүүр эгшиглэдэг. Тэд бүгд л байгалийн болон хүний үйл хөдлөлийн тусламжтай үүсдэг. Үүгээрээ тэд ижил түүгээрээ тэд адил.

Гэвч...
Гэвч элэктро хөгжмийн аялгуу гагцхүү элэктрон дохиогоор үүсдэг. Хүн төрөлхтөн шинэ эринтэй золгож буй тэр л агшинд мэндэлсэн тэр нэгэн урсгал байгалийн бутээл бишээ. Бөмбөр гитар, бүрээ шүгэл, морин хуур, модон хийл бол байгал хүний хосолсон гарамгай бутээлүүдийн нэг. Гэвч элэктро урсгал бусдаас нэг л өөр.
Элэктрон диодуудын хоорнд үсэрсэн тэр л нэгэн бичил цахилгаан импульс миний чихэнд ертөнц болон ирэхийг би тэсэн ядан хүлээдэг. Түүнээс би эрч хүч, эр зоригыг мэдэрдэг.

Түүнээс би эрх чөлөө, аз жаргалыг хүртдэг...

July 13, 2010


Намар
Гадаа жихүүн байна
Ганц навч мөчрөөсөө салж ядах нь уйтай байна
Хэзээ ч юм бэ чиний хэлсэн үг шиг хуурамчхан амьдралд
Хэсэгтээ ч гэсэн ингэж дурлахсан, навч шиг...

Өвөл
Цасан шүхэрлэн алган дээр бууна
Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй алгуурхан урсана
Салахгүй гэж амлан байсан чиний үг шиг амьдралд
Сайхан бүхнийг бэлэглэн цагаанаар будахсан, цас шиг

Хавар
Шувууд итгэл даллан эргээд ирнэ
Шуурга салхи гуниг үргээн исгэрнэ
Итгэл минь ийм л өдөр чамайг цөхрөхгүй хүлээнэ
Ирэх буцах хорвоогийн өдөр бүхнийг, ингэж л үдэхсэн шувууд шиг

Зун
Алаг цэцэгс хорвоог чимэн жаргалтай инээнэ
Аадар бороо бүхнийг угаан ширүүлэн цутгана
Хуучин итгэл, хүлээсэн сэтгэлийн хүлээснээс зүрх алдарч
Хиртэй бүхнийг бороон дуслаар угаан шинэ итгэлийг хүлээнэ...
...

Худлаа хэлэхийн үнэн



Францын гүн ухаантан Ваувенаржес “Бүх хүмүүс үнэнч шударга төрж, үхэхдээ худалч болдог” хэмээн хэлсэн байдаг. Ихэнх хүмүүст өөрт учирч болох элдэв бэрхшээлээс зайлсхийхийн тулд өдөрт хэдэн ч удаа гэм хоргүй, “цагаан”-аар худал хэлэх шаардлага гардаг.

Тэгвэл худал хэлэх хамгийн түгээмэл дөрвөн шалтгаан байдаг гэнэ. 1. Аливаа зүйлийг өөртөө хурдан олж авах эсвэл эвгүй байдлаас гарахын тулд “Энэ илтгэл надад өнөөдрийн 5 цаг гэхэд хэрэгтэй байна” гэх юм уу “би тань руу залгасан боловч утас чинь чөлөөгүй байсан” гэх мэтээр хэлдэг.

2. Шинэ танилдаа өөрийнхөө талаар таатай сэтгэгдэл төрүүлж, илүү аятайхан харагдахын тулд “Би өглөө болгон гүйдэг” гэх юм уу эсвэл “Би ер нь сүүлийн үед их өөрчлөгдөж байгаа л даа” гэж сайрхана.

3. Илүү боловсон байдлаар уучлалт гуйхын тулд “Би үдэшлэгт очмоор л байна. Даанч ажилтай болчихлоо” гэдэг.

4. Хэн нэгний мэдрэмжийг хамгаалахын тулд “Энэ зангиа танд үнэхээр сайхан зохиж байна” хэмээн хэлдэг.

Мэдээж энэ бүхний дараа хүнд худлаа хэлсэн юм шиг санагддаггүй нь лавтай. Харин та...