May 25, 2010

уйлвал яана гэж...


Магадгүй, би энэ дэлхийд уйлах гэж ирсэн юм шиг байна.
Уйлаад л уйлаад л... тасралтгүй... өглөө сэрэхэд хөгжил минь нулимсанд нэвчин норсон, нүд минь хавдаастай.. бас л уйлсаар. Өдөржин нулимсны амттай хоол идээстэй, хажуугаар өнгөрсөн нэгнийг эргэж харан зүүдэнд ормоор орилоон тарчлааныг мэдрүүлүүстэй.
Ганц хийдэг ажил минь уйлах.. зүгээр л уйлах биш, харагдсан бүхнээ урж тастан, эвдлэн сүйтгэж, ойртсон нэгэн рүү ад чөтгөр мэт дайран сэтгэлд бугларсан хар мангасыг гаргах гэж байгаа мэт. Дөхөж ирсэн бүхнийг хурц зүүгээрээ зүрх рүү нь шивээстэй аймшигтай миний саарал өдрүүд үргэлжилсээр л...
Зүрх сэтгэлийн минь орилоон чарлааныг тэвчих тэр хүн л миний хажууд үлдэг. ..

More than blue2

May 07, 2010

Зуун хүний дундахь ганцаардал


Цор ганцаараа байвал би ганцаардана. Хоёулаа байвал би ганцаардахгүй. Арвуулаа болуул би бүүр хөгжилдөнө, гоё доо. Харин зуун хүний дэргэд байвал би эргээд ганцаардана. Новш гэж тэр илүү хүмүүсийг нь буудчихъя май май май май май май, чи үхмээр байна уу үгүй юу, надаа хамаагүй би ганцаарджийна май май май үхцгээ за ингээд үхцгээ.
Ёооохххх нэг санаа амарлаа, одоо арвуулаа үлдсэн бүгдээрээ сайхан хөгжилднөө.
Яагаад ерөөсөө хөгжилтэй биш байна аа, би ч буруу юм хийлээ дээ. Би маш муухай зүйл хийсэн өөрийгөө шийтгэнээ, би угаасаа ганцаардал дунд амьдрах ёстой хүн бололтой, нэг ганцаардвал ганцаардсан шиг ганцаарды, май май май май май, үлдсэн нь одоо бүгдээрээ үхцгээ. Ёооохххх тайван сайхан боллоо доо.
Ганцаардлаар өөрийгөө шийтгэж байна, яадын би ганцаардах тавилантай хүн.
Өөөш энэ бас юу вэээ, миний сүүдэр, новш гэж. Би ганцаардсан шиг ганцаардмаар байна, чи зайл. Май май май май май, буудаад буудаад нэмэргүй сонин юм бээ чи. Яагаад сүүдэр алга болохгүй байна аа.
Май май май май тэгвэл тэр нарыг буудчихъя, ингээд чи гэрэлтүүлээрэй.
Ёооох одоо тайван сайхан боллоо, сүүдэр ч алга, ёстой жинхээсээ ганцаараа.
...Ганцаардал ямар аймар юм бээ, одоо өөрийнхөө буудсан хүмүүсээр дахиад шинэ хүн эвлүүлнээ. Хоо тэр давхраатай нүдийг, тэр хамартай нь, одоо тэр уруулыг, аан бас тэр хөлийг, бас уушгийг бөөрийг ... залгачихлаа, одоо нулимсаа дусаая, амилаарай миний ганцаардлын эсрэг тэмцэгч.
- Сайн уу би чамайг амилуулсан чамд ШИНЭЭ гэдэг нэр өгий, намайг хайрлаж үргэлж ганцаардуулахгүй байлгаж чадах уу.
- Чаднаа.

Би маргааш явна

Би насаа тоолдоггүй. Гэхдээ л ямарч байсан хоёр оронтой тоогоор илэрхийлэгддэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаагаа мэдэрч байна.

Найз гэдэг ойлголтыг мэдэхгүй учираас хэдэн хархтай найзалдагаа бас л мэдэхгүй. Уулаасаа юу ч байхгүй энэ ертөнцөд юу ч юм бүү мэд нэг зүйлийг хайгаад л байдаг эдгээр хархнуудыг би үнэн голоосоо үзэн яддаг.

Хамгийн сонирхолтой нь энэ хархнуудын нэг нь би юм даг. Биеэрээ үүнийг мэдэрч , хамраараа өмхийрсөн үнэрийг нь сорж, нүдээрээ хатингаршсан өрөвдлийн зоволгыг нь харж, чихээрээ уй гасланг нь сонсон өдий нас хүртлээ дунд нь шахалдан чихэлдсэнийг чи лав төсөөлөх биз. Миний сэтгэл илжирч байна.

Би маргааш явна. Ирсэн тэр л орон зайруугаа буцна. Тэнд минь бүх юм, бүр бүх юм бий ч, байхгүй ч. Үнэмлэхүй жаргал чухам тэнд л оршихыг надаас өөр хэнч үл мэднэ. Мэдэхийг хүсэх ч үгүй нь бас жаргал. Тэндээс би хайрыг дайсганалыг, гэрлийг харанхуйг, галыг усыг, ер бүгдийг бас ор үгүйг хүртэх болно.Тэр бол үл мэдрэгдэх ор хоосон бөлгөө.

Хачин л юм.

Гагцхүү орь ганц сэтгэлээ аваад л тийшээгээ би маргааш явна. Юу ч надад саад болохгүй. Надад хэдхэн хором үлдлээ. Түүнийгээ магтан дуулан энэ гачлант өвлийн урт шөнийг хугаслан бичиж хэвтэнэ. Жаргал бус уу?

Энэ ертөнцөд би баярлах хувьтай. Аль бурханы тааллаар юм бүү мэд, ямарч л байсан миний бие, сэтгэл хоер тусдаа оршдог л юм даг.


Энэ дэлхийд багтаагүйдээ,
Эрхэм андуудтай болоогүйдээ,
Эдгээр хархуудад дасаагүйдээ бус
Энд миний хийх зүйл алга байгаад л би шийдчихсэн юм.
Маргааш би явна.



Г.Чингис (ЧИКАГО)

Хүлээ, хэлэх үг байна..


Эзгүй цөлд ижлээсээ тасарсан ботгоны дүр төрх ямар харагдаж байгаа нь ойлгомжтой, өрөвдөлтэй еэ. Тархиндаа, зүрхэндээ юу ч үгүй хоосон юм байж том толгойлсон тэд цөөхөн баыдаг нь яамай.
Бүх хүний сайн сайхан ирээдүйг харагч "Эцэг" өнөөдөр өрөвдөлтэй мэт харагдавч маргааш алдрын титэм өмсөлтэй...
Нэгэнтээ хүнлэг ёсноос болж том алдаа гарчаад байхад, тэнгэрлэг байх зарчмыг үгүйсгэн өөрийнхөөрөө улайран зүтгэгч зөрүүд нэгэн өөрийнхөө төрхийг мэдэхгүй нь хөөрхий. Ухамсрын доройтол гэдэг хорвоо ертөнц дээрх хамгийн ой гутам зүйл юм.
дам тамхидалтанд өртөгчид хордож буйгаа мэдсээр байж юу ч хйидэггүй нь гайхалтай... Цаг хугацаа тасралтгүй урсан өнгөрсөөр байна..

May 01, 2010

Чимээгүй хайрлаарай


Чимээгүй хайрлаарай, юу ч ярилгүй хайрлаарай.
Өөрөө хийсэн ч өөр хүн хийсэн мэт юу ч хэлэлгүй хайрлаарай.
Хэнд ч мэдэгдэлгүй бусдад үйлчилж, сайн үйлс хйигээрэй
Юмыг тунгаан бодож сураарай
шүүмжлэл сонссон ч шалтаг бүү тавиарай
Өөрийнхөө сэтгэлийг хайр дүүрэн ордон мэт болгоорой
Тэр ордонгоо бусдын төлөө гэх сэтгэлээр дүүргээрэй.

Туслахыг хүсч байхад минь
Тусламж авахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн төлөө залбираарай
туйлширсан хүмүүсийн хэл үг, байр байдлаас болоод
Сэтгэл хаагдах үедээ чимээгүй өвдөг сөгдөөрэй
Тэгээд чимээгүй намайг сонсох Бурханаас
Сэтгэлийн гүн дэх ганцаардлаа тэвчиж
Чимээгүй хайрлах аргыг сураарай.
Жинхэнэ хайр чимээгүй хайрладаг юм.
Жозеф Карл

Сонсоол баймаар..dash berlin